• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Цэpгийн aлбыг 2 жил болгож, хүйс харгалзахгүй хүн бүр заавал явдаг тогтолцоонд ирэх оноос шилжинэ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-10-25
Ангилал: Нийгэм
Цэpгийн aлбыг 2 жил болгож, хүйс харгалзахгүй хүн бүр заавал явдаг тогтолцоонд ирэх оноос шилжинэ

Та бүхэндээ нэгэн мэдээг хүргэж байна. Цэргийн цол олгох журамд орж буй өөрчлөлт болон цаг үеийн сонирхолтой сэдвүүдээр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяртай ярилцлаа.

-УРЛАГ, СПОРТЫН АМЖИЛТ ГАРГАСАН ХҮМҮҮСТ ЦЭРГИЙН ЦОЛ ОЛГОЖ ИРСЭН НЬ БУРУУ-

-Цэргийн цол олгох журамд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг та ахалж байгаа юм байна. Яг ямар тодорхой өөрчлөлтүүд орж байгаа вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн цол олгох журамд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулсныг миний бие ахалж ажиллаж байна. Өнөөдөр цэргийн цолыг авах ёстой эрх бүхий албан тушаалтанд нь олгохгүй, цэргийн цолыг хугацааны өмнө, алгасуулж олгодог гажуудал зэвсэгт хүчинд байна. Бусад цэрэгт байна. Мөн цэргийн бэлтгэл цолыг төрийн захиргааны албан хаагчид, цэргийн мэргэжлийн бус, цэргийн дээд боловсролгүй, шат дараалсан албан тушаалд ажиллаагүй хүмүүст олгож байгаа гажуудал байна. Залруулахын тулд Ерөнхийлөгч манай ажлын хэсэгт үүрэг чиглэл өгсөн.

Цэргийн цол гэдэг бол албан тушаалын илэрхийлэл. Цэргийн албан тушаал бол цэргийн сургууль төгссөн, шат шатны албан тушаал хашиж байсан цэргийн албан хаагчид тухайн албан тушаалыг хашсаных нь төлөө олгодог төрийн цол хэргэм. Гэтэл энэ цолыг цэргийн мэргэжил эзэмшээгүй, энгийн сургууль төгссөн хүмүүсийг албан тушаалд томилоод, шууд олгодог. Албан тушаал болон мэргэжлийн ур чадварыг нь харгалзахгүй олгодог. Үүнийг цэгцэлье гэж байна.

-Ажлын хэсэгт цэргийн байгууллагуудын бүх төлөөлөл орж байгаа юу. Зөвхөн зэвсэгт хүчин гэхгүй хуулийн бүх байгууллагад ийм журам хэрэгжинэ биз дээ?

-Төрийн бусад цэргийн байгууллагуудын төлөөлөл орсон нэлээд том ажлын хэсэг байгуулсан. Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний ХХЕГ, ШШГЕГ, ЦЕГ, ТЕГ, Төрийн тусгай хамгаалалтын газар, Зэвсэгт хүчин, ОБЕГ-ын бүрэлдэхүүнээс албан тушаалтнууд орж ажиллаж байна. Тогтолцоо нь хаанаа алдаатай байсан, гажуудал үүсээд байсныг олж тогтоохоор бүх байгууллагуудад мониторинг хийлгэсэн. Шийдвэрүүд нь хуульд нийцэж байна уу гэдгийг үзсэн. Алдаа дутагдал гарч байна. Төрийн захиргааны болон улс төрийн албан тушаалтнуудад Дайчилгааны хуулийн одоо мөрдөгдөж буй зарим заалтуудыг ашиглах замаар цэргийн цолыг удаан хугацаанд олгож ирсэн. Үүнийг бас залруулна. Иргэд шүүмжлээд байдаг.

Нийслэл болон аймагт ажиллаж байгаа төрийн захиргааны болон бусад албан тушаалтнууд, энгийн хүмүүс цэргийн цол, хувцас хэрэглээд байна. Энэ нь ямар учиртай юм бэ гэдэг. Ерөнхийлөгч цол олгох журам гэж баталдаг. Тэр журамд өөрчлөлт оруулна. Өөрчлөлт орсноор бэлтгэл цол олгох асуудал хумигдана. Цэргийн мэргэжлийн бус хүмүүст цэргийн цол олгодог байдлыг болиулна. Мөн цэргийн, хээрийн, дайчилгаатай сургуульд үүрэг гүйцэтгэсэн хүмүүст түр хэрэглүүлдэг цол олгоно. Бусад үед цэргийн цол, форм, дүрэмт хувцсыг өмсөж эдлэх дүрэмгүй. Энэ асуудлыг цэгцэлнэ. Цэргийн цол гэдэг бол албан тушаалын илэрхийлэл, Зэвсэгт хүчний нэр хүндийн асуудал. Тухайн хүн сургууль, курс төгссөн, спортын амжилт гаргасан, урлагийн өндөр амжилт гаргаснаар цэргийн цолыг урамшуулал шагнал хэлбэрээр олгож ирсэн нь буруу юм. Харин цэргийн байгууллагуудын хэмжээнд ажиллаж байгаа бүрэлдэхүүн дотроос цэргийн соёл урлагийн, цэргийн биеийн тамирын байгууллагад ажиллаж байгаа удирдах албан тушаалтнуудад болон биеийн тамир спортын тамирчдад албан тушаалынх нь зэрэглэлийн дагуу цол олгоно. Гэхдээ цэргийн зохих хэмжээний сургалтад хамрагдсан, сургуулийг нь төгссөн, тодорхой мэргэжил эзэмшсэн хүмүүстээ олгоод явна.

-Бөхчүүд, дуучдад цол олгож байна гээд шүүмжилдэг. Тухайлбал Н.Батсуурь аваргад цол олгоход их шүүмжилж байсан. Гэхдээ тэр хүн Сүлд спорт хорооны даргаар ажилладаг. Тэгэхээр энэ хүн цол авах ёстой гэж ойлгож болох уу?

-Ерөнхийлөгчийн зарлигаар цэргийн цол олгох журам шинэчлэгдэн батлагдсанаас хойш хугацаанд эмх замбараагүй цол олголтыг цэгцэлнэ. Өмнө нь олгосон цолуудыг шууд хүчингүй болгох асуудал байхгүй. Яагаад гэвэл тэр хүмүүст тухайн биеийн тамир, спорт хорооддоо, соёл урлагийн байгууллагууддаа албан тушаал хашсаных нь төлөө цол олгох албан тушаалтан тушаал шийдвэрээрээ олгочихсон. Тиймээс журам гарснаас хойших гажуудлыг таслан зогсооно л гэж байгаа юм.

-Олон нийтийн зүгээс гарч буй шүүмжлэл цол олголтыг цэгцлэх ажил эхлүүлэхэд нөлөөлсөн үү?

-Ерөнхийлөгч өөрөө цэргийн сургууль төгссөн, цэргийн офицер, цэргийн мэргэжилтэн хүн. Ерөнхийлөгч болсныхоо дараа дуудаж үүрэг өгөхдөө цэргийн цол олгох асуудалд га жуу дал байна. Залруулах ёстой. Цэргийн цол олгох журамд өөрчлөлт оруулах нь зүйтэй. Хууль журмын дагуу байх ёстой гэдэг санаачлагыг гаргасан юм. Бас нийгмийн шvvмжлэл ч нөлөөлсөн. Үгүйсгэх арга байхгүй.

-ЦЭРГИЙН АНГИ, САЛБАРТ АХУЙН ХЭРЭГЛЭЭНД Ч АРХИНЫ ШИЛ ХЭРЭГЛЭХЭЭ БОЛЬСОН-

-Хугацаат цэргийн алба, цэргийн ангиудад элдэв дэглэлт, янз бүрийн асуудал гардаг. Цэргүүд амь насаа алдах тохиолдлууд ч гарсан. Энэ бүхнийг шийдэхээр яамны зүгээс ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ? -Намайг ажил авснаас хойш 2020 оны намраас, 2021 оны хавар хоёрдугаар сараас гуравдугаар сард Зэвсэгт хүчинд сахилга, дэг журамтай холбоотой, цэрэг а ми а ал дса н тохиолдлууд гарсан. Үүнийг хэвлэл мэдээлэл, ард иргэд мэдээж шүүмжилсэн. Сайд юу хийж байна, энэ салбар яав гэж сонирхох нь зүйн хэрэг. Энэ чиглэлээр тодорхой арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байна. Үр дүн ч эхний ээлжинд харагдаж байна.

Previous Post

Нийслэлийн шилдэг дүүргээр Сонгинохайрханчууд шалгарлаа

Next Post

Цахилгааны шөнийн хэрэглээнд 11 дүгээр сарын 1-нээс хөнгөлөлт үзүүлж эхэлнэ

Next Post
Цахилгааны шөнийн хэрэглээнд 11 дүгээр сарын 1-нээс хөнгөлөлт үзүүлж эхэлнэ

Цахилгааны шөнийн хэрэглээнд 11 дүгээр сарын 1-нээс хөнгөлөлт үзүүлж эхэлнэ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өнөөдөр нийслэлийн төсвийн хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

Өнөөдөр нийслэлийн төсвийн хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

2026-06-16
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-16
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-06-16
Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

2026-06-15
Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

2026-06-15
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-15
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-06-15
Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх НИТХ-ын хуралдааныг энэ сарын 17, 22 хүртэл хойшлуулжээ

Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх НИТХ-ын хуралдааныг энэ сарын 17, 22 хүртэл хойшлуулжээ

2026-06-13
Нийтийн тээврийн Ч:29А, Ч:28 чиглэлүүдэд түр өөрчлөлт орно

Нийтийн тээврийн Ч:29А, Ч:28 чиглэлүүдэд түр өөрчлөлт орно

2026-06-12
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно

Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно

2026-06-12
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.