• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Шатахууны хомсдолыг 5-7 хоногт шийднэ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-09-22
Ангилал: Нийгэм
Шатахууны хомсдолыг 5-7 хоногт шийднэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Ерөнхий сайд хуралдааны үеэр эрүүл мэнд болон бусад байгууллагууд уялдаа холбоотой хамтран ажиллах, хүүхэд жирэмсэн эхчүүдэд онцгой анхаарахыг үүрэг болгожээ. Мөн маш сайн судалгаанд үндэслэн байгууллагуудын үйл ажиллагааг  нээхийг үүрэг болгосон байна.

Сүүлийн хэдэн өдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) болон Эрүүл мэндийн яамны мэдээлэл зөрсөн. ДЭМБ буруу тооцоолол хийсэн тул залруулга гаргахаа илэрхийлжээ. Түүнчлэн Гашуунсухайт боомтод нэмэлтээр PCR шинжилгээний төхөөрөмж бүхий лаборатори байгуулах бөгөөд зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг, шатахууны хомсдолтой холбоотой асуудалтай холбоотойгоор хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болгосныг мэдэгдлээ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.ЁНДОН:

-Монгол Улс сарын 38-40 мянган тонн АИ-92 бензин хэрэглэдэг. Энэ хэрэглээнийхээ 95 орчим хувийг ОХУ-аас, 5-10 хувийг Хятадаас нийлүүлдэг. ОХУ-ын “Роснефть” компанийн хувьд Монгол Улс шатахууныхаа хэмжээг гэрээгээр зохицуулдаг. ОХУ-аас шатахуун авдаг гэрээнд тодорхой нэг заалт байдаг нь “Сар болгон 28 мянган тонн АИ-92 бензинийг ОХУ өгөх ёстой” гэсэн харилцан үүрэг хүлээсэн байдаг. ОХУ-аас наймдугаар сарын сүүлээр 28 мянган тонн шатахуун нийлүүлж чадахгүй нөхцөл байдал үүсч байна. Үндсэн шалтгаан нь найм, есдүгээр сард гол нийлүүлэгч Ангарскийн нефть химийн үйлдвэр дээр засвар хийж байна. Мөн цар тахлын нөхцөл байдалтай холбоотой. Тиймээс есдүгээр сард 17 мянган тонн шатахуун нийлүүлэх боломжтой гэж мэдэгдсэн.

Ийм нөхцөл байдал үүссэн учраас улсын шатахууны хэрэглээг тогтмол хэмжээнд байлгахын тулд Хятад улсын “Чайна ойл” компанитай таван аж ахуйн нэгж болох “Петровис”, “Шунхлай”, “Магнай трэйд”, “Сод Монгол”, “Лэкс ойл” компанитай гэрээ хийсэн. Өнөөдрийн байдлаар нэг сар гаруй хугацаанд хэрэглэх шатахууны мөнгийг төлж, гэрээгээ хийгээд баталгаажуулчихсан. Наашаа явах вагоныхоо кодыг авчихсан. Бид ямар нэгэн шатахууны хомсдол үүсгэхгүйгээр Хятадаас шатахуун нийлүүлэх дүр зурагтай байсан. Гэтэл есдүгээр сарын 20-ны өглөө ОХУ-ын “Роснефть” компаниас есдүгээр сарын 16-ныг хүртэл 7400 орчим тонн АИ-92 бензин нийлүүлсэн байсан. Өгөх ёстой хэмжээгээ 17 мянга гэж хэлсэн учраас ойролцоогоор 9-10  мянган тонн шатахууныг үлдсэн хугацаанд өгөх ёстой байсан. Гэтэл өчигдөр аравдугаар сарын 1-нийг хүртэл шатахуун нийлүүлэх боломжгүй болсон гэх мэдэгдэл гэнэт өгсөн. Яг үүнтэй давхцаж Хятадын Хөх хотын боловсруулах үйлдвэртэй хийсэн гэрээний дагуу төмөр зам дээр вагон тавих боломжгүй байна. Учир нь Хятад улс дотооддоо их хэмжээний төмөр замын ачааны эргэлт, Монгол руу яаралтай хийх ачааны татан авалттай холбоотойгоор шатахууныг  есдүгээр сард нийлүүлэх боломжгүй болсон гэдэг мэдээ ирсэн.

Хятадын Бээжин хотод суугаа Элчин сайд Хятадын Гадаад хэргийн яам, Худалдааны яамд уулзалт товлосон. Шатахууны хомсдолыг 5-7 хоногт шийдэхээр ажиллаж байна. 

Мөн ОХУ руу өчигдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон  импортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл хэлэлцээ хийхээр явсан.

Previous Post

Next Post

ЗАМЫН-ҮҮД : Чанарын шаардлага хангахгүй 6 тонн хуурай хоол амтлагчийг устгалд оруулжээ

Next Post
ЗАМЫН-ҮҮД : Чанарын шаардлага хангахгүй 6 тонн хуурай хоол амтлагчийг устгалд оруулжээ

ЗАМЫН-ҮҮД : Чанарын шаардлага хангахгүй 6 тонн хуурай хоол амтлагчийг устгалд оруулжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Улаанбаатарт баавгай орж ирсэн гурван тохиолдол бүртгэгджээ

Улаанбаатарт баавгай орж ирсэн гурван тохиолдол бүртгэгджээ

2026-09-09
АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн эмч нар роботын тусламжтай өвдөгний үе солих мэс заслыг амжилттай хийлээ

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн эмч нар роботын тусламжтай өвдөгний үе солих мэс заслыг амжилттай хийлээ

2026-09-09
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авлаа

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авлаа

2026-09-09
Байнгын хороод хуралдаж, төсвийн тодотголын хэлэлцүүлгийг хийж байна

Байнгын хороод хуралдаж, төсвийн тодотголын хэлэлцүүлгийг хийж байна

2026-09-09
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэнэ

Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэнэ

2026-09-09
Есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Өнөөдөр сондгой тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно

2026-09-09
Өнөөдөр цахилгаан хязгаарлалт хийх байршлууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-09
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

Насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн

2026-09-09
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт +17 градус дулаан байна

2026-09-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар хамтарсан тунхаглал гаргалаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар хамтарсан тунхаглал гаргалаа

2026-09-08
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.