Улаанбаатар хотын 166 өрхийн эмнэлэг тус бүрд 83 мянган ширхэг түргэвчилсэн оношлуур олгожээ.
Мөн 21 аймагт тус бүрд 1000 ширхэг түргэвчилсэн оношлуур олгоно гэлээ. Мөн ЗӨСҮТ, НЭМҮТ, Замын-Үүдэд тус бүр 1000 оношлуур өгчээ. ПСР тодорхойлох 52,000 тодорхойлох оношлуур олгосон байна.
Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас тодруулахад “Өрхийн эмнэлгүүд 160 мянган төгрөгийн багцаас шинжилгээ авах бүрэн боломжтой. Гэхдээ нэмэлт шинжилгээг эмнэлгүүдэд тарааж байна. 1000 ширхэг оношлуурын үнэ 15 сая төгрөг байдаг. Тиймээс шинжилгээний зардал их гарч байна. Иргэдийн хариуцлага сул байна. Халдвар хамгааллын дэглэм муу мөрдөж, шинж тэмдэггүй ч шинжилгээ өгөх тохиолдол их байна” гэлээ.
Гэхдээ бодит байдал дээр шинж тэмдэг илэрсэн болон ойрын хавьтал болсон иргэд шинжилгээ өгөхийн тулд түргэвчилсэн оношлуурыг эмийн сангаас худалдан аваад өрхийн эмнэлэгт шинжлүүлж байгаа тохиолдол элбэг байна.












Сэтгэгдэл бичих