• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Б.Баттүшиг МҮОХ-ны удирдлагуудыг харлуулж байгаад харамсч байна гэв

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-09-15
Ангилал: Спорт
Б.Баттүшиг МҮОХ-ны удирдлагуудыг харлуулж байгаад харамсч байна гэв

Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ы тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг Гавьяат тамирчин Э.Цэндбаатартай холбоотой мэдэгдэл гаргажээ. Өнгөрөгч Даваа гаригт тэрбээр өөрийн твиттер хуудаснаа “Э.Цэндбаатар зүгээр байгаарай ахын дүү. Аав ээждээ хаягдаад өөрөөрөө ийм боловсролтой болчоод олон юм яриарай” гэж жиргэсэн ч жиргээ нь удалгүй устсан билээ.

Түүний гаргасан мэдэгдэл:

“Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн сүлжээгээр Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатартай холбоотой сөрөг мэдээллүүд тархаж байгаа тул энэхүү мэдэгдлийг гаргаж байна.

Миний бие “Токио 2020” олимпийн наадамд багийн ахлагчийн хувиар оролцох үедээ тухайн тамирчныг бүх талаар дэмжин ажиллаж, холбогдох байгууллагуудад шаардлагатай мэдээллийг цаг алдалгүй хүргэн, үүссэн асуудлуудыг шийдвэрлэх чиглэлд анхаарал хандуулан ажилласан билээ.

МҮОХ-ны дүрмийн дагуу МҮОХ нь спортын холбоодын дотоод үйл ажиллагаанд оролцдоггүй ч олимпизмын үзэл санааг дэлгэрүүлэх, тамирчдын эрх ашгийг хамгаалах үүрэгтэй байдаг. Үүсээд буй асуудалтай холбогдуулан МҮОХ-ны тамирчдын комиссын дарга Д.Отгондалай тамирчдын эрх ашгийг хамгаалан дэмжиж ажиллахыг хичээнгүйлэн хүсье.

Спорт холбоодын үйл ажиллагаа, шийдвэр нь ямагт тамирчдад ээлтэй байдлыг эрхэмлэн гардаг, тив, дэлхийн хэмжээний уралдаан тэмцээнд зөвшөөрөгдсөн хүрээнд олон тамирчин оролцож, үнэтэй туршлага хуримтлуулах үндэс болдог гэдэгт миний бие бүрэн итгэдэг.

Мөн дээрх асуудалтай холбогдуулан ирэх арваннэгдүгээр сард товлогдсон МҮОХ-ны чуулгантай холбоотой одоогийн удирдлагуудыг харлуулах, хуурамч мэдээлэл түгээх, үндэслэлгүйгээр дайрч давшлах үйлдэл ихээр гарч байгаад харамсч байгаагаа илэрхийлье. Спорт, олимпзмын төлөө ажиллаж байгаа хэн бүхэн шударга, ёс зүйтэй өрсөлдөхийг хүсэж байна.

МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг” гэжээ.

Э.Цэндбаатарын хэрэгтэй холбоотойгоор Гавьяат тамирчин Э.Бадар-Ууган мөн шүүмжлэлд өртсөн. МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга түүнийг олимпийн хорооны газар дээр байрлах “Тамирчдын нөхөн сэргээх” төвийг хууль бусаар хувьдаа шилжүүлэн авч “Өөжинмед” эмнэлэг болгосон гэж олон нийт үзэж байгаа.

Previous Post

Нүүрс тээврийн жолооч очероо хүлээсээр кабендаа нac бapжээ

Next Post

Э.Цэндбаатар Боксын холбооноос уучлал хүсэж хадаг барин өвдөг сөгдлөө

Next Post
Э.Цэндбаатар Боксын холбооноос уучлал хүсэж хадаг барин өвдөг сөгдлөө

Э.Цэндбаатар Боксын холбооноос уучлал хүсэж хадаг барин өвдөг сөгдлөө

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

2026-09-21

МИАТ: Хар салхины улмаас Нарита чиглэлийн өнөөдрийн нислэг хойшилсон

2026-09-21
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-21
ХЗДХ-ийн сайдын томилгоог танилцуулах УИХ-ын чуулган 14:00 цагаас эхэлнэ

ХЗДХ-ийн сайдын томилгоог танилцуулах УИХ-ын чуулган 14:00 цагаас эхэлнэ

2026-09-21
УИХ намрын чуулганы нээлтийн дараа намын бүлгүүд хуралдана

УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна

2026-09-21
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ

2026-09-21
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна

2026-09-21
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

2026-09-20
НИТХ: Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

НИТХ: Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

2026-09-18
Есдүгээр сарын 21-нээс зуслан чиглэлийн нийтийн тээврийн автобусны үйлчилгээг зогсооно

Есдүгээр сарын 21-нээс зуслан чиглэлийн нийтийн тээврийн автобусны үйлчилгээг зогсооно

2026-09-18
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.