• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ТАНИЛЦ: iPhone 13 гар утсыг дөрвөн загвараар танилцууллаа

Дорж Нийтэлсэн: Дорж
2021-09-15
Ангилал: Дэлхий
ТАНИЛЦ: iPhone 13 гар утсыг дөрвөн загвараар танилцууллаа

“Apple” компани орон нутгийн цагаар өчигдөр/2021.09.14/ шинэ бүтээгдэхүүн танилцуулах өдөрлөгөө зохион байгуулж, дэлхий нийтийн хүсэн хүлээсэн “iPhone 13” ухаалаг гар утсыг танилцууллаа.


Эхлээд тус компани шинэ үеийн “iPad” болон “iPad mini”-г танилцуулсан. 10.2 инч, A13 чиптэй өчигдөр нээлтээ хийсэн iPad нь өмнөх загвараасаа 20 хувь хурдан гэнэ. Мөн нүүрэн талын 12MP ультра өргөн камер нь сүүлийн үеийн машин сургалт технологитой хоршин ажиллаж, видео дуудлагын үед хэрэглэгчийн биеийн хөдөлгөөнийг даган хөдлөх аж. Үүнээс гадна “Apple Pencil” болон “True Tone” дэмжин ажиллана. Шинэ “iPad” нь “Google” компанийн “Chromebook” таблетаас гурав дахин хурдан болжээ.

Харин 8.3 инч “iPad mini”-ийн хэлбэр хийц шинэчлэгдэж, илүү дугуй булантай болж, ард, урд камер нь сайжирснаас гадна “Liquid Retina” дэлгэцтэй, “USB-C”, “Apple Pencil” дэмждэг болжээ. Өнгөний хувьд ягаан, нил ягааны өнгөнүүд нэмэгдсэн аж. “iPad Mini” нь 5G сүлжээ дэмжинэ.

Үүний дараа “Apple Watch” цувралын илүү өргөн дэлгэцтэй долоо дахь загвар нээлтээ хийв. Цувралын зургаа дахь загвараас 20 хувь том дэлгэцтэй, 50 хувь илүү бичвэр харуулах бөгөөд дэлгэцэн дээрх бүтэн гарын тусламжтай хэрэглэгч зурвастаа хариу өгч болно.

Эцэст нь хос камертай “iPhone 13” болон “iPhone 13 Mini” танилцуулсан. 6.1 инч “iPhone 13” болон 5.4 инч “iPhone 13” mini нь дэвшилтэт А15 Bionic чиптэйгээс гадна цэнэг барилтын хувьд “iPhone 13” нь өмнөх загвараасаа 2.5 цагаар, “iPhone 13 Mini” нь 1.5 цагаар илүү гэнэ. Мөн илүү дэвшилтэт 5G сүлжээ, “Cinematic mode” нэмэгджээ. Энэ функцийн тусламжтай та “Portrait mode”-аар бичлэг хийнэ гэсэн үг. Өнгөний хувьд ягаан, цэнхэр, хар, цагаан, улаан гэсэн таван шинэ өнгөтэйгөөр худалдаанд гарна.

Ингээд арга хэмжээ дуусаагүй. Apple компани дахин “iPhone 13 Pro”, “Pro Max” загваруудыг танилцуулсан. Гурван камертай 6.1 инч “iPhone 13 Pro” болон 6.7 инч “iPhone 13 Pro Max” нь мөн дэвшилтэт А15 Bionic чиптэй. Таван цөмтэй процессорын тусламжтай дүрс боловсруулалт нь 50 хувиар нэмэгдэж, видео тоглоом тоглоход цоо шинэ мэдрэмжийг танд мэдрүүлэх болно. Мэдээж, өмнөх загваруудаасаа илүү сайжирсан камертай, бүхий л өдрийн турш цэнэгээ барих чадвартай. iPhone 13 Pro загвар нь 1TB багтаамжийн сонголттой.

Apple-ийн шинэ бараа бүтээгдэхүүний үнэ:

  • iPad – 329 ам.доллараас эхэлнэ. Ирэх долоо хоногоос худалдаанд гарна.
  • iPad mini – 499 ам.доллараас эхэлнэ. Ирэх долоо хоногоос худалдаанд гарна.
  • Apple Watch Series 7 – 399 ам.доллар. Энэ намар худалдаанд гарна.
  • iPhone 13 Mini – 699 ам.доллараас эхэлнэ.
  • iPhone 13 – 799 ам.доллараас эхэлнэ.
  • iPhone 13 Pro – 999 ам.доллараас эхэлнэ.
  • iPhone 13 Pro Max – 1,099 ам.доллараас эхэлнэ. Бүх шинэ загварын iPhone-ууд есдүгээр сарын 24-нд худалдаанд гарна.

Previous Post

10 мянган өрхөд сайжруулсан түлшний талаарх судалгаа явуулахад эерэг сэтгэгдэлтэй иргэдийн тоо өмнөх оноос 44 хувиар өсчээ

Next Post

Т.Ариунаа: Хонгилын прокуроруудад хариуцлага тооцох хүртэл манай гэр бүл тэмцэнэ

Next Post
Т.Ариунаа: Хонгилын прокуроруудад хариуцлага тооцох хүртэл манай гэр бүл тэмцэнэ

Т.Ариунаа: Хонгилын прокуроруудад хариуцлага тооцох хүртэл манай гэр бүл тэмцэнэ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

МУ-ын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзав

МУ-ын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзав

2026-04-16
Цахим орчинд тархаад буй хоёр настай хүнийг зодсон эрэгтэйг олж тогтоожээ

Цахим орчинд тархаад буй настай хоёр хүнийг зодсон эрэгтэйг олж тогтоожээ

2026-04-16
Эрчим хүчний сайд Б.Найдалаа ДЦС-3 ТӨХК-ийн нөхцөл байдалтай танилцав

Эрчим хүчний сайд Б.Найдалаа ДЦС-3 ТӨХК-ийн нөхцөл байдалтай танилцав

2026-04-16
С.Цэнгүүн: Улаанбаатар хот яаж тогтой байх уу гэдэг дээрээ тулчихсан байхад хурдны зам барих гээд зүтгүүлээд байгаа нь буруу

С.Цэнгүүн: Улаанбаатар хот яаж тогтой байх уу гэдэг дээрээ тулчихсан байхад хурдны зам барих гээд зүтгүүлээд байгаа нь буруу

2026-04-16
А.Баяр: Нийслэлийн 9 дүүрэгт 1551 байршилд ажиллаж байгаа камерыг 1856 байршлаар нэмэгдүүлнэ 

А.Баяр: Нийслэлийн 9 дүүрэгт 1551 байршилд ажиллаж байгаа камерыг 1856 байршлаар нэмэгдүүлнэ 

2026-04-16
ХЭҮК-т ирж буй өргөдөл, гомдлын 70 орчим хувь нь хууль, шүүхийн байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой гэв

ХЭҮК-т ирж буй өргөдөл, гомдлын 70 орчим хувь нь хууль, шүүхийн байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой гэв

2026-04-16
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Архидан согтуурсан нөхөр нь эхнэрээ зодож, амийг нь хөнөөсөн хэрэг гарчээ

Монголд нас барсан БНСУ-ын иргэн осгосон байж болзошгүй гэх шүүх эмнэлгийн дүгнэлт гарчээ

2026-04-16
ТАНИЛЦ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн гишүүдийн нэрс

ТАНИЛЦ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн гишүүдийн нэрс

2026-04-16
Монгол дорнын зурхай

Дорнын зурхай

2026-04-16
Цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-04-16
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.