• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Л.Оюун-Эрдэнэ: Гypaв дaxь тyнгaa хийлгээд шинэ жилээ хамтдаа тэмдэглэе

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-09-14
Ангилал: Тод мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Гypaв дaxь тyнгaa хийлгээд шинэ жилээ хамтдаа тэмдэглэе

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Төрийн ордонд “Цa.p тax.лын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт болсон.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбоодын тавьсан асуултад хариулт өглөө.
Тэрбээр уулзалтын үеэр “Цa.p тax.aлтай тэмцэнэ. Цаашид аль болох хөл хорио тогтоохгүй байх бодлогыг эрхэмлэнэ. К.ов.идын boos.ter тyнгaa оны өмнө хийлгэцгээе. Бүгдээрээ гурав дахь тунгaa хийлгэж шинэ жилээ хамтдаа тэмдэглэе. П.Батсайхан ерөнхийлөгч үнэн хэлсэн. Дэлхий цap тax.лыг дав.сан даваагүй гэж хоёр хуваагдана. Монгол улс чадсан улс байх ёстой” гэжээ.

 

Засаг хүүхдүүддээ өгөх мөнгөгүй болсон гэв үү?

Өнөөдөр Төрийн ордонд болсон “Цap тaxлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх нь” зөвлөлдөх уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийхдээ хүүхдийн мөнгөний талаар шинэ бодлого онцолсон нь анхаарал татаж байна. Тодруулбал, тэрбээр “Халамжаас тат.гал.зана. Хүүхдийн мөнгөнд 1.4 их наяд төгрөг тараажээ. Үүний улмаас хөдөлмөр эрхлэлт буурч байна гэж шүүмжилдэг. Бид бэлэн мөнгө тараагаад л байх уу эсвэл хүүхдүүдийнхээ хадгаламжид хийх үү гэдгээ бодох цаг болсон” гэсэн нь хүүхдийн мөнгийг тодорхой хугацаанд “ашиглах боломжгүй” буюу цоожтой авдарт хийх асуудал Засгийн түвшинд яригдаж эхэлснийг илтгэнэ.

Хүүхдийн мөнгөөр амь зогоогоод хөдөлмөр эрхэлдэггүй бүлэг бий болсон гэдэг өнцгөөс харвал Ерөнхий сайдын энэ мэдэгдэл хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилготой маш зөв бодлого.

Харин нөгөө талаас “хүүхдийн мөнгийг хадгаламжинд хийх” цаг үе нь өнөөдөр мөн үү?

Хүүхдийн мөнгөөр тухайн сарынхаа хоол хүнс, хувцас хэрэглэлийг “болгож” амь зуу.даг айл өрхүүд яаж амьдрах вэ? Тухайлбал, 0-15 таван хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй хүүхдийн мөнгөө авахгүйгээр амьдрах боломж бий юу гэдгийг харж, гарц олсны дараагаар шийдэх асуудал юм. Яг ийм байдалтай буюу хөдөлмөр эрхлэх боломжгүй, хүүхдээ хараад гэртээ суудаг өрхийн тоо, тэдний “өл.сөө.д үх.чих.гүй” байх баталгааг бий болгосон цаг “хүүхдийн мөнгийг хадгаламжинд хийх” бодлого нүдээ олно.

Ийм баталгаагүй цагт хүүхдийн мөнгийг цоожтой авдарт хийх асуудал нь Засаг хүүхдүүддээ өгөх мөнгөгүй болсноо хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх бодлогоор халхавчилж байна уу гэх хард.лагыг төрүүлж байна.

Бид энэ асуудлаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам зэрэг мэргэжлийн байгууллагаас тоо судалгаа мэдээлэл авч хүргэх болно.

 

Previous Post

Л.Энх-Амгалан: Халдварын тоо буурвал танхимын хичээлийг нэмэгдүүлнэ

Next Post

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: БИЧЛИЙН 13-Р БАЙРНЫ ГАДНААС БАМБАЙ ХОНШООРТ МОГОЙ ОЛДЖЭЭ

Next Post
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: БИЧЛИЙН 13-Р БАЙРНЫ ГАДНААС БАМБАЙ ХОНШООРТ МОГОЙ ОЛДЖЭЭ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: БИЧЛИЙН 13-Р БАЙРНЫ ГАДНААС БАМБАЙ ХОНШООРТ МОГОЙ ОЛДЖЭЭ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

2026-09-21

МИАТ: Хар салхины улмаас Нарита чиглэлийн өнөөдрийн нислэг хойшилсон

2026-09-21
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-21
ХЗДХ-ийн сайдын томилгоог танилцуулах УИХ-ын чуулган 14:00 цагаас эхэлнэ

ХЗДХ-ийн сайдын томилгоог танилцуулах УИХ-ын чуулган 14:00 цагаас эхэлнэ

2026-09-21
УИХ намрын чуулганы нээлтийн дараа намын бүлгүүд хуралдана

УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна

2026-09-21
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ

2026-09-21
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна

2026-09-21
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

2026-09-20
НИТХ: Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

НИТХ: Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

2026-09-18
Есдүгээр сарын 21-нээс зуслан чиглэлийн нийтийн тээврийн автобусны үйлчилгээг зогсооно

Есдүгээр сарын 21-нээс зуслан чиглэлийн нийтийн тээврийн автобусны үйлчилгээг зогсооно

2026-09-18
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.