• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Угаарын хийнээс сэрэмжилье!

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-09-13
Ангилал: Нийгэм
Угаарын хийнээс сэрэмжилье!

Шахмал түлш хэрэглэж байгаад угаартаж, эрүүл мэнд, амь насаараа хохирсон тухай мэдээлэл гадаа сэрүүсэж, намар болохтой зэрэгцээд л сэтгэл түгшээж эхэлдэг. Ийм тохиолдлын дийлэнх нь галлагааны стандарт зөрчсөнөөс үүдэн гардаг байна. Тухайлбал, есдүгээр сарын нэгнээс эхлээд дөрвөн сарын нэгэн хүртлэх хугацааг галлагааны улирал гэж тооцдог. Энэ жил галлагааны улирал эхлээд арваадхан хоног өнгөрч байгаа ч аль хэдийн 20 өрхийн 44 хүн угаартжээ. Хамгийн харамсалтай нь нэг шөнийн дотор таван хүн угаартаж, амиа алдсан тохиолдол ч байна. Угаарын хийнд хордсон дуудлагын 70 хувь нь шөнийн 23-05 цагт ирдэг. Үүрээр буюу шөнийн цагаар хүн гүн нойронд автсан байх үедээ угаартаж байгаагаа анзаарахгүй. Ингээд гүн нойрноос залгаад ухаангүй байдалд шилжих тохиолдол элбэг байдаг байна. Орой унтахдаа маргааш сэрэхгүй гэдгээ мэддэг хүн хаана ч байхгүй. Хэн ч үүнийг төсөөлөхгүй. Гэвч угаарын хий нүдэнд үзэгдэж, гарт баригдахгүй, бас үнэргүй учраас өчүүхэн төдий сэрэмж алдахад үхэлд хүргэдэг. Дээр дурдсан 44 хүн угаартсан нь бороо орж байхад яндангаа авч, өрхөө бүтээснээс зуун хувь шалтгаалсан байна. Жилийн яг энэ үед дээрх шалтгааны улмаас угаартах тохиолдол түгээмэл байдаг бол цаг агаар илүү хүйтэрч эхлэх үед нам даралтын зуух, ханан пийшинтэй айлуудад эрсдэл нэмэгддэг. Учир нь энд гардаг хамгийн том алдаа нь зуухны хаалтыг хааснаас болдог гэнэ. Энэ мэт осол гарах шалтгаануудыг мэргэжлийн хүн нэрлэлээ.

Тавантолгой түлш компанийн Хэрэглэгчид үйлчлэх албаны дарга Ч. Буянжаргал:

  • Зуухаа зөв сонгоё. Шахмал түлш нь өндөр хэмд шатдаг учраас уламжлалт нимгэн төмөртэй монгол зууханд галлах үед их халж, зуухны төмрийг дотогш сорж, улмаар зуух цоордог. Угаарын аюулгүй байхын тулд зууханд тэвнийн төдий ч цоорхой байх ёсгүй. Тийм болохоор төслийн зуухыг хэрэглэх нь чухал. Манайд олон айл энгийн монгол зуух хэрэглэж байна.
  • Үнс унадаг тосгуур, шүүр бүрэн бүтэн байх ёстой. Нэг, хоёр төмөр нь унаж, цоорсноос бодоод түүгээр дутуу шатсан түлш унаж, бүрэн шаталгүй уугидаг.  Ийм үед түлш бүрэн шатсан гэж бодоод яндангаа авах, өрхөө бүтээх тохиолдол гардаг.
  • Шахмал түлшний хадгалалт. Түлшийг норгож болохгүй, зөв хадгалах нь чухал. Норсон түлш үйрнэ. Үйрсэн түлш уугина. Ингэснээр мөн л дутуу шаталт явагдаж, угаарын хий ялгарах нөхцөл бүрдэнэ.
  • Хүүхдээр гал түлүүлж болохгүй.
  • Түлшний шаталт дуусах хугацаа. Шахмал түлшний бүрэн шатаад дуусах хугацаа нь зуухнаас шалтгаалаад өөр, өөр байдаг. Дунджаар 6-7 цагийн дараа түлш бүрэн шатаад дуусжээ гэж үзэж болох юм. Гэвч энэ нь харьцангуй ойлголт. Хүмүүсийн гаргадаг алдаа нь монгол зууханд аргал түлдэг байсантайгаа  адилтгаад байдаг талтай. Үүнээс тэс өөр стандарттай шинэ технологи гэдгийг ойлгох хэрэгтэй.

Угаарын хий яаж ялгардаг вэ?

Галлах үед ялгарах утаа бол тортог, нунтаг тоосонцор холилдсон зүйл. Харин СО2 бол түлш агаар дахь хүчилтөрөгчтэй урвалд орж шатахад ялгардаг хоргүй хий. Гэтэл зуухан дотор агаарын эргэлт муу, хүчилтөрөгч хангалттай биш байвал СО2-ын оронд СО үүсдэг гэсэн үг. Энэ бол угаарын хий. Нүүрсийг шатааж эхлэх үед болон шаталт дуусаж гал бөхөх үед угаарын хий хамгийн ихээр ялгардаг байна. Энэ үед яндангийн таталт маш сайн байх хэрэгтэй. Ингэснээр ялгарсан угаарын хий гадаад орчинд цацагдаад сарнидаг. Харин таталт муу байвал зуухны амаар гэр дотроо ялгараад аминд хүрэх эрсдлийг бий болгодог.

Мөн айлууд яндангаа хөөлөөгүйгээс болж угаартах эрсдэл их гардаг. Тиймээс иргэд яндангаа хөөлөх, зуухаа засварлах шаардлага тулгардаг. Өнгөрсөн жил  “Яндангаа хөөлье” аян явуулж 45 мянган айлын янданг хөөлжээ. Энэ жил ч мөн адил “Тавантолгой түлш ” компани 7011-9400 утсаар дуудлага хүлээн авч, яндан хөөлж, пийшингийн битүүмж шалгах, шаардлагатай бол засвар хийж ажиллаж байгаа юм. Нэг засварчин өдөрт 10-15 айлын дуудлага хүлээн авч ажилладаг байна. Гэвч дуудлага өгсөн ч гэр нь эзгүй байх тохиолдол их байдаг нь хүндрэл учруулдаг гэнэ. Тийм учраас дуудлага өгсөн бол гэртээ заавал байх шаардлагатайг санууллаа.

Previous Post

‘Таван Толгой Түлш’ ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрийг 10 дугаар сарын 1-нд үйлдвэрлэлийн горимд шилжүүлнэ

Next Post

Бритни Спийрс сүй тавьснаа зарлалаа

Next Post
Бритни Спийрс сүй тавьснаа зарлалаа

Бритни Спийрс сүй тавьснаа зарлалаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Орон нутгийн нөхөн сонгуульд 92 нэр дэвшигч өрсөлдөнө

Орон нутгийн нөхөн сонгуульд 92 нэр дэвшигч өрсөлдөнө

2026-06-08
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа

2026-06-08
БЗД-ийн 43 дугаар хороо, Натурт газрын маргаантай, зөвшөөрөлгүй эхэлсэн барилгын ажлыг зогсоолоо

БЗД-ийн 43 дугаар хороо, Натурт газрын маргаантай, зөвшөөрөлгүй эхэлсэн барилгын ажлыг зогсоолоо

2026-06-08
Зургаадугаар сарын 15-наас эхлэн 10 аймагт загас агнах зөвшөөрөл олгоно

Зургаадугаар сарын 15-наас эхлэн 10 аймагт загас агнах зөвшөөрөл олгоно

2026-06-08
ХӨСҮТ: Таны хүүхдэд дараах шинж тэмдгүүд илэрч буй эсэхийг анзаараарай

ХӨСҮТ: Таны хүүхдэд дараах шинж тэмдгүүд илэрч буй эсэхийг анзаараарай

2026-06-08
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ

Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ

2026-06-08
Ховд аймгийн Булган, Үенч суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин бүртгэгдэж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

Ховд аймгийн Булган, Үенч суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин бүртгэгдэж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

2026-06-08
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-06-08
Цаг агаарын мэдээ

Цаг агаар

2026-06-08
Цаг агаарын мэдээ

ТАНИЛЦ: Ойрын 10 хоногийн цаг агаарын мэдээ

2026-06-05
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.