• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

‘Наадмыг хойшлуулах саналыг ЗГ-ын хуралдаанаар шийднэ’

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-07-01
Ангилал: Засгийн газар
‘Наадмыг хойшлуулах саналыг ЗГ-ын хуралдаанаар шийднэ’

Хууль зүйн сайд Х.Нямбаатар “2021 оны долдугаар сарын 11-13 ны өдөр зохион байгуулагдах баяр наадмыг хойшлуулах саналыг гаргалаа. Засгийн газар үүнийг эцэслэн шийднэ. Эрсдэлийн үнэлгээ явуулсан. ЭМЯ болон эрдэмтэн судлаачид наадмыг хойшлуулах нь халдварын тархалтыг хумих боломжтой гэсэн дүгнэлт гаргасан. Маргааш Засгийн газар ээлжит бусаар хуралдана” гэлээ.

“ТАВАН СОРЬЦОД ДЕЛЬТА ВИРУС ИЛЭРСЭН”

Эрүүл мэндийн сайд С.Энхболд “УОК-ын өмнөх хурлуудад эрдэмтдийн зөвлөл, ХӨСҮТ, ЭМЯ-ны зүгээс баяр наадмыг хойшлуулахтай холбоотой саналыг тавьж байсан. Цар тахлын нөхцөл байдал хүндэрч байна. Дэлхийн бусад орнуудад гуравдугаар давлагаа буюу дельта вирус эрчимтэй тархаж байгаа. Иймээс өнөөдрийн хуралдаанд эрдэмтдийн зөвлөл хорио цээрийн хариу арга хэмжээг чангатгах саналыг мөн гаргалаа. Тухайлбал, гадаадаас ирж буй иргэдийн тусгаарлалтын хугацааг 14 хоног болгохоор боллоо. Эрдэмтдийн зүгээс Монгол Улсад тархалтын хэд хэдэн судалгааг хийсэн. Судалгааны урьдчилсан дүнгээр манай улсад вирусийн альфа хувилбар зонхилж байна. Мөн Япон улс руу бид 50 сорьцыг явуулсан. Дээрх сорьцын таваас нь дельта вирус илэрсэн. Одоогийн байдлаар манайд дельта вирусийн тархалт хараахан байхгүй байна. Гэхдээ альфа вирусийн тархалт эрчимтэй явагдаж байна. Гэрэгэ системийн төлбөрийн асуудал шийдэгдэж, хэвийн ажиллагаандаа орсон.

Альфа вирус Уханьд дэгдсэн вирусээс дөрөв дахин илүү тархах чадвартай, хоруу чанар ихтэй. Эмнэлзүйд гарч ирж буй шинж чанар нь маш хурдан тархаж, вакцины идэвхийг сулруулж байна. Дельта вирус дэлхийн 91 улсад тархсан. Маш хурдан хүндэрдэг онцлогтой.

Өнөөдрийн байдлаар орны хүрэлцээ эрсдэлтэй түвшинд очлоо. 14 мянган хүн улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж байна. Вакцин хийлгэснээр халдвар авсан хүн  хөнгөн тусна. Вакцин хийлгэчихлээ халдвар авахгүй гэж ойлгож болохгүй. Хийлгэвэл хөнгөн тусна, мөн нас баралтаас сэргийлж байна” гэлээ.


УОК: НААДАМ ХОЙШЛУУЛАХ САНАЛ ГАРГАЛАА

Улсын онцгой комисс өнөөдөр /2021.07.01/ баяр наадмын асуудлаар хуралджээ. Хуралдаанаас баяр наадмыг хойшлуулах санал гарсан бөгөөд   дээрх асуудлыг Засгийн газар эцэслэн шийдэх юм.

Эх сурвалжийн мэдээлснээр Үндэсний их баяр наадмыг наймдугаар сарын 1-н хүртэл хойшлуулах саналыг Улсын онцгой комисс гаргажээ.

Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт Үндэсний их баяр наадмыг энэ жил цахимаар зохион байгуулах шийдвэр гаргаж, Үндэсний бөх, хурдан морины уралдааныг Хүй долоо худагт хийхээр бэлтгэлээ хангаад байгаа билээ. Мөн наадмын төсвийг 10 тэрбумаас 2.5 тэрбум болгон бууруулж, цахим нээлтийг “Херо” Б.Баатараар найруулахаар болсон.  Гэвч цар тахалтай холбоотойгоор халдвар, нас баралт буурахгүй байгаа учраас Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг наймдугаар сарын  1 хүртэл сунгаснаар  аж ахуй нэгжүүд эсэргүүцэл илэрхийлэн төв талбайд жагссан. Олон нийтийн зүгээс ирэх намар хичээл, сургуулиудаа оруулж, хэвийн амьдралдаа орохын тулд наадам хийхгүйгээр халдвар, нас баралтыг бууруулахыг шаардаж, эсэргүүцлээ илэрхийлээд байгаа юм.

Previous Post

Коронавирусийн халдварын 2,485 тохиолдол батлагдлаа

Next Post

Eruul.gerege.mn системийн 3 сарын төлбөрийг төлөөгүй учраас хаагджээ

Next Post
Eruul.gerege.mn системийн 3 сарын төлбөрийг төлөөгүй учраас хаагджээ

Eruul.gerege.mn системийн 3 сарын төлбөрийг төлөөгүй учраас хаагджээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Улаанбаатарт -2 градус, цас орохгүй

Улаанбаатарт -2 градус, цас орохгүй

2026-10-25
Монгол, Финландын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа

Монгол, Финландын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа

2026-10-24
“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

2026-10-24
Улаанбаатарт 3 градус дулаан байна

Улаанбаатарт 0 градус багавтар үүлтэй, цас орохгүй

2026-10-24
“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

2026-10-23
Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

2026-10-23
“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

2026-10-23
“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

2026-10-23
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

2026-10-23
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

Оюутолгойн 3 их наядын ногдол ашгийн зарцуулалтын талаарх хуулийг татан авах асуудлыг хэлэлцэж, буцаан татахаар шийдвэрлэжээ

2026-10-23
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.