• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

С.Амарсайхан: Халдвар авсан сурагчдыг сэтгэл зүйн дарамтад оруулахгүй байх хэрэгтэй

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-08-31
Ангилал: Улс төр
С.Амарсайхан: Халдвар авсан сурагчдыг сэтгэл зүйн дарамтад оруулахгүй байх хэрэгтэй

Шадар сайд С.Амарсайхан Ковид19 халдвар авсан сурагчдыг ялгаварлан, гадуурхахгүй байхыг уриалжээ.

Тодруулбал, тэрээр “Хичээлийн шинэ жил эхлэх гэж буй энэ цаг үе өндөр эрсдэлтэйн зэрэгцээ өндөр хариуцлагыг Та биднээс шаардаж байна. Ирээдүй хойч үеийнхээ эрсдэлгүй байдлын төлөө төр засаг, сургууль, цэцэрлэгийн захиргаа, багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд бүгд хамтдаа улам хичээцгээе.

Хүүхэд багачуудынхаа эрдэм боловсрол, хүмүүжил төлөвшил, хөгжлийн төлөө Монгол Улсын Засгийн газар энэ жил хичээл сургуулийн үйл ажиллагааг цахим, танхим хосолсон байдлаар явуулах шийдвэр гаргасан. Хэдийгээр цар тахлын нөхцөл байдал амаргүй байгаа хэдий ч бүтэн хоёр жил анги хамт олон, найз нөхөд, багш нартайгаа уулзалгүй, нийгмийн амьд харилцаанаас хөндийрсөн хүүхдүүдийнхээ сурч, хөгжих эрх ашгийг, ирээдүйг бид бодолцох ёстой.

. Ковид-19-ийн халдварын эрсдэл ойрын хэдэн жилдээ үргэлжлэх нь илэрхий байгаа тул улс орнууд цар тахалтай зэрэгцэн амьдрах хариу арга хэмжээний бодлого, төлөвлөгөө, бэлэн байдлаа хангаж эхлээд буй. Олны дунд анх удаа орох цэцэрлэгийн багачуудад, сүүлийн хоёр жил цэцэрлэгт явалгүй шууд дунд сургуульд орж буй зургаан настнуудад, тооны хүрдээ мартсан бага ангийнханд, хичээлүүдээ сая нэг нөхөж хоцрогдлоо арилгах гэсэн дунд, ахлах ангийнханд багш, эцэг эхчүүд хамтдаа тусалж сэтгэлийн дэм өгөх учиртай.

Хүүхэд багачууд маань цар тахлын халдвараас өөрсдийгөө хамгаалах давхар сорилттой хичээллэж буйг байнга бодолцон, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх нь хамгаас чухал болоод байна. Халдвар авсан тохиолдолд хүүхдүүдийг анги хамт олны болон ойр орчны зүгээс сэтгэлзүйн дарамтад оруулахгүй байх тал дээр онцгойлон анхаарахыг Та бүхнээс хичээнгүйлэн хүсье. Хамтдаа эрсдэлийг сөрөн зогсож, хичээл сургалт, ажил, амьдралаа хэвийн үргэлжлүүлэхийн төлөө хичээцгээе” гэжээ.

Previous Post

Соёлын өвийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх цагдаагийн нэгжтэй болно

Next Post

Цөлжилт бүхий аймгуудын удирдлагуудтай яам хамтарч ажиллах санаачлагыг гаргалаа

Next Post
Цөлжилт бүхий аймгуудын удирдлагуудтай яам хамтарч ажиллах санаачлагыг гаргалаа

Цөлжилт бүхий аймгуудын удирдлагуудтай яам хамтарч ажиллах санаачлагыг гаргалаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Дараах замуудыг хааж, шинэчлэнэ

Дараах замуудыг хааж, шинэчлэнэ

2026-08-07
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-08-07
Өнөөдөр тэргүүн дагуул одтой, улаан бич өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-08-07
Наршилтаас сэргийлэх зөвлөмж

Улаанбаатарт +30 градус дулаан байна

2026-08-07
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс ажиллуулж эхэлнэ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс ажиллуулж эхэлнэ

2026-08-06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

2026-08-06
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт 29 хэм дулаан байна

2026-08-06
Зүүн азийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад эхэллээ

Зүүн азийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад эхэллээ

2026-08-05
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, орон сууц мөргөсөн 38 настай эмэгтэйг шалгаж байна

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, орон сууц мөргөсөн 38 настай эмэгтэйг шалгаж байна

2026-08-05
Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-08-05
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.