• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Гадаадын уран бүтээлчид Монгол улсад ирж кино хийвэл зардлынх нь 30 хувийг олгоно

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-08-27
Ангилал: Нийгэм
Гадаадын уран бүтээлчид Монгол улсад ирж кино хийвэл зардлынх нь 30 хувийг олгоно

Монгол Улсын Их Хурал дотоодын болон гадаадын кино үйлдвэрлэгч студи, телевизийн кино үйлдвэрлэл эрхлэгчдийг Монгол Улсыг зорих шалтгаан болохуйц Кино урлагийг дэмжих тухай хуулийг баталлаа.

Хуульд кино урлаг өндөр хөгжсөн улс орнуудын шилдэг туршлагаас суулгасан. Тухайлбал, тодорхой шаардлага хангасан уран бүтээлчдэд зардлын буцаан олголт, мөнгөн дэмжлэг олгох зохицуулалт тусгагдсан бөгөөд Монгол Улс ойрын хугацаанд кино үйлдвэрлэгчдийг татахуйц орон болохыг зорин ажиллаж байна. Ингэснээр кино зах зээлийг дагалдан Монголын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, өвөрмөц соёл, өв уламжлалыг дэлхийд сурталчлах, шинэ ажлын байр бий болгох, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах боломжтой болно хэмээн тооцож байна.

Соёлын сайд Ч.Номин Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулахад ихээхэн хүчин зүтгэл гаргаж ажилласан бөгөөд тэрбээр кино зах зээлийн шинэ бодлогын талаар хэлэхдээ, “…Бид энэхүү санаачилгыг эхлүүлэхдээ Монгол Улс дэлхийн жишигт нийцсэн кино үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч буйгаа харуулахыг зорьсон. Соёлын сайдын хэлснээр Монгол Улс кино, телевизийн тэргүүлэгч студиүдийг эх орондоо хүлээн авч, тэдэнтэй бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн байна” гэсэн юм.

Шинээр байгуулагдах Монголын кино зөвлөлөөс кино үйлдвэрлэлийн урамшуулал, зардлын буцаан олголт болон Монгол Улсад кино үйлдвэрлэлийн өсөлтийг дэмжих зорилгоор авч хэрэгжүүлж буй хууль тогтоомжийн бусад арга хэмжээг удирдан зохион байгуулах юм.

Монголын кино зөвлөлийн үйл ажиллагаа болон болон урамшууллын хөтөлбөрүүд нь 2022 оны 01 дүгээр сараас хэрэгжиж эхэлнэ.

Кино үйлдвэрлэлийн урамшуулал буюу мөнгөн дэмжлэг, зардлын буцаан олголтын талаарх тойм:

  • Монгол Улсын нутаг дэвсгэрт бүтээгдэж буй кино төсөлд буюу Монгол Улсын нутаг дэвсгэрт кино бүтээх зориулалтаар 500.000 америк долларыг тодорхой шаардлага хангахуйц зориулалтаар зарцуулсан бол зардлын 30 хувийн байршлын урамшуулал (зардлын буцаан олголт) олгоно.
  • Байршлын урамшуулал авсан уран бүтээлчийн бүтээсэн кино нь Монголын өвөрмөц соёл, өв уламжлалыг онцлон харуулсан бол 10 хувийн соёлын урамшуулал (зардлын буцаан олголт) олгоно.
  • Байршлын урамшуулал авах шаардлага хангасан кино зураг авалтад оролцсон гадаадын жүжигчид болон кино багийн гишүүдэд 5 хувийн урамшуулал (зардлын буцаан олголт) олгоно.
  • Байршлын урамшуулал авсан уран бүтээлч эвлүүлэг, дуу, дүрсний найруулгыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хийж, олон тооны монгол ажилчдыг ажиллуулсан төслүүдийн эвлүүлэг, дуу, дүрсний найруулгын 30 хувийн урамшуулал (зардлын буцаан олголт) олгоно.
  • Монголын соёл, өв уламжлалыг олон улсад эерэгээр сурталчлан таниулсан монгол кино бүтээгчдэд 20 хувийн монгол киноны урамшуулал олгоно.
  • Байршлын урамшууллыг дангаар болон соёлын урамшуулал, кино багийн урамшууллыг хамтад нь 30%+10%+5% = 45%-ийн буцаан олголт авах боломжтой.

Кино урлагийг дэмжих тухай хуулийн Англи хэл дээрх хувилбарыг унших бол энд,

Кино урлагийг дэмжих тухай хуулийн Монгол хэл дээрх хувилбарын унших бол энд дарна уу.

Та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл [email protected] хаягаар холбогдоно уу.

Previous Post

Монгол оюутнууд Макаогийн зургаан их дээд сургуульд суралцах боломж нээгдлээ

Next Post

Импортоор орж ирдэг маскнаас илэрсэн үxлийн aюyлтай нян ‘Staphylococcus ‘ гэж юу вэ?

Next Post
Импортоор орж ирдэг маскнаас илэрсэн үxлийн aюyлтай нян ‘Staphylococcus ‘ гэж юу вэ?

Импортоор орж ирдэг маскнаас илэрсэн үxлийн aюyлтай нян 'Staphylococcus ' гэж юу вэ?

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

2026-07-23
Хүй долоон худагт болох Хүрээ цам-Даншиг наадмын хөтөлбөр

Өнөөдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-07-23
Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

Улаанбаатарт +32  градус дулаан байна

2026-07-23
Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

2026-07-22
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

2026-07-22
Ховд аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

2026-07-22
НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

2026-07-22
Дорнын зурхай

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна

2026-07-22
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өдөртөө +26 хэмийн дулаан байна

2026-07-22
Их, дээд сургууль, коллежийн хичээлийг 9-р сарын 15-наас эхлүүлнэ

Их, дээд сургууль, коллежийн хичээлийг 9-р сарын 15-наас эхлүүлнэ

2026-07-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.