• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Ж.Алдаржавхлан Б.Мягмар нар 70 гаруй мянган иргэний эрүүл мэндэд чухал хөрөнгө оруулалт хийлээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-08-25
Ангилал: Нийгэм
Ж.Алдаржавхлан Б.Мягмар нар 70 гаруй мянган иргэний эрүүл мэндэд чухал хөрөнгө оруулалт хийлээ

НИТХ-ын төлөөлөгч Б.Мягмар Ж.Алдаржавхлан нарын санаачилгаар ХУД-ийн ӨЭМТ-дэд 400 сая төгрөгийн нэн шаардлагатай тоног төхөөрөмж олголоо.

Ж.Алдаржавхлан: 

– Нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө болон өөрсдийн хөрөнгөөр энэ онд дүүрэгтээ 800 сая төгрөгөөр бүтээн байгуулалт хийж байна. Ер нь Хан-Уул дүүрэгт бүтээн байгуулалтууд өрнөсөөр байна. Тухайлбал, Азийн хөгжлийн банкны тусламжтайгаар Яармагт 300  ортой нэгдсэн эмнэлэгт баригдах гэж байна. Одоогийн ХУД-ийн Эрүүл мэндийн төв ирэх жил шинэчлэгдэж, 100 ортой, олон улсын жишигт нийцсэн эмнэлэг болно. 

Б.Мягмар:

– Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Хан-Уул дүүрэгт 2021 онд 2,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн. Энэ хөрөнгөөр Хан-уул дүүргийн баруун бүсийн алслагдсан хороодын ӨЭМТ-үүдээ дэмжиж, шаардлагатай тоног төхөөрөмжүүдээр хангаж байна. Цар тахлын үед ачааны хүндийг ӨЭМТ үүрдэг. Гэвч өрхийн эмнэлгүүд эрүүл мэндийн даатгалын нэг иргэний зардлаар санхүүждэг учир нэн шаардлагатай тоног төхөөрөмжөө авч чаддаггүй.

Ард иргэдийн зүгээс ч өрхийн эрүүл мэндийн төвийн чанар, үйлчилгээг сайжруулахыг шаарддаг. Тиймээс нийслэлийн Орон нутгийн хөгжлийн санд өрхийн эмнэлгүүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэхээр 400 сая төгрөгийн төсвийг тусгасан. Энэ хөрөнгөөр нярайн жин, зүрхний аппарат, шинээр ашиглалтад орсон эмнэлгийн шаардлагатай тоног төхөөрөмж болон шүдний эмнэлэгт бор машинуудыг энэ удаа гардуулж өглөө. 

“Амин  тус ” БГБХН   өрхийн  эрүүл  мэндийн төвийн дарга Д.Туул:

– НИТХ–ын төлөөлөгч Б.Мягмар, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нар дүүргийнхээ алслагдсан хороодод шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулж байна. Энэ нь дүүргийн баруун бүсийн 70 гаруй мянган хүн амын эрүүл мэндэд чухал хөрөнгө оруулалт боллоо. Ингэснээр ӨЭМТ-ийн чанар, хүртээмж, үйлчилгээ сайжирч, иргэддээ илүү их хүртээмжтэй болж байна. 

Previous Post

Засгийн газар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг он дуустал сунгалаа

Next Post

Энэ амралтын өдөр ТЭГШ, СОНДГОЙГООР зорчино

Next Post
Энэ амралтын өдөр ТЭГШ, СОНДГОЙГООР зорчино

Энэ амралтын өдөр ТЭГШ, СОНДГОЙГООР зорчино

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа

Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа

2026-11-22
Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Улаанбаатарт өдөртөө -4 хэмийн хүйтэн багавтар үүлтэй, цас орохгүй

2026-11-21
Гэрээ дулаалж, зуухгүй болгох зардлын хоёр сая төгрөгийг нийслэлээс “даана”

Гэрээ дулаалж, зуухгүй болгох зардлын хоёр сая төгрөгийг нийслэлээс “даана”

2026-11-20
Улаанбаатараас Ховд хүртэл интернет, хөнжил, үнэгүй цайтай автобус үйлчилж эхэлнэ

Улаанбаатараас Ховд хүртэл интернет, хөнжил, үнэгүй цайтай автобус үйлчилж эхэлнэ

2026-11-20
128 баг Улаанбаатар хотын хөгжлийн 25 шийдлээр мэтгэлцэнэ

128 баг Улаанбаатар хотын хөгжлийн 25 шийдлээр мэтгэлцэнэ

2026-11-20
Нисэх буудал руу явах автобусны чиглэл, үнэ, цагийн хуваарь

Нисэх буудал руу явах автобусны чиглэл, үнэ, цагийн хуваарь

2026-11-20
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Учрал: Хаврын морин уралдааныг сэргээхийг дэмжихгүй

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Учрал: Хаврын морин уралдааныг сэргээхийг дэмжихгүй

2026-11-20
Авлига, ашиг сонирхлын зөрчлийн гомдол 20 хувиар нэмэгджээ

Авлига, ашиг сонирхлын зөрчлийн гомдол 20 хувиар нэмэгджээ

2026-11-20
АНУ-ын 5.2 сая ам.долларын буцалтгүй тусламжаар нисэхийн аюулгүй байдлыг бэхжүүлнэ

АНУ-ын 5.2 сая ам.долларын буцалтгүй тусламжаар нисэхийн аюулгүй байдлыг бэхжүүлнэ

2026-11-20
Монгол Улс цахим засаглалын индексээр дэлхийд 42 дугаарт эрэмбэлэгджээ

Монгол Улс цахим засаглалын индексээр дэлхийд 42 дугаарт эрэмбэлэгджээ

2026-11-20
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.