• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Дөрвөн аварга, гурван арслан, таван гарьд, есөн заан тэргүүтэй 103 улсын цолтон зодоглож байна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-08-16
Ангилал: Спорт
Дөрвөн аварга, гурван арслан, таван гарьд, есөн заан тэргүүтэй 103 улсын цолтон зодоглож байна

Монгол улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын үндэсний бөхийн холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 512 бөхийн барилдаан өнөөдөр 11.00 цагаас Хүй долоон худагт эхэлнэ. Тус барилдаанд зодоглох бөхчүүдийг өчигдөр, уржигдар хоёр өдөр бүртгэсэн. Улсын аварга дөрөв, улсын арслан гурав, улсын гарьд тав, улсын заан ес, улсын харцага 18, улсын начин 64, нийт 103 улсын цолтон тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 512 бөх зодоглохоор бүртгүүлжээ. Улс, аймгийн цолтой олон бөх барилдахаар бүртгүүлсэн учраас энэ сарын 14-нд бүртгүүлсэн сумын цолтон болон залуу бөхчүүд багтаж барилдах боломжгүй болжээ. Тиймээс эдгээр бөхчүүд Монголын үндэсний бөхийн холбооны санхүүгээс мандатын төлбөрөө буцааж авахыг анхаарууллаа.

Мөн Багануур дүүрэг, Архангай, Сэлэнгэ аймгуудын бөхийн холбооноос зохион байгуулсан аймгийн цол олгох барилдаанд түрүүлж, үзүүрлэн, шөвгөрсөн бөхчүүдэд цол чимгийг олгох батламж, захирамж гаргаагүй учраас хуучин цол эрэмбээрээ барилдах юм байна.

Барилдааныг үзэгчгүй зохион байгуулах бөгөөд бөхийн гал, дэвжээд зөвшөөрсөн талбайд өөрийн гэрээ барьж, бөхчүүд хоол хүнс болон хувийн бэлтгэлээ өөрсдөө хариуцаж байгаа юм.

Энэхүү барилдаанд Монголын үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн хурлаар шинэчлэн баталсан дүрмийг баримтлах юм байна. Мөн шөвгөрсөн бөхчүүдээс Допингийн эсрэг байгууллага шинжилгээ авах юм.

Previous Post

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сайжруулсан түлшний үйлдвэртэй танилцаж байна

Next Post

300 Өрхийн дунд шахмал түлш борлуулах нэг цэг ажиллана

Next Post
300 Өрхийн дунд шахмал түлш борлуулах нэг цэг ажиллана

300 Өрхийн дунд шахмал түлш борлуулах нэг цэг ажиллана

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа

Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа

2026-11-22
Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Улаанбаатарт өдөртөө -4 хэмийн хүйтэн багавтар үүлтэй, цас орохгүй

2026-11-21
Гэрээ дулаалж, зуухгүй болгох зардлын хоёр сая төгрөгийг нийслэлээс “даана”

Гэрээ дулаалж, зуухгүй болгох зардлын хоёр сая төгрөгийг нийслэлээс “даана”

2026-11-20
Улаанбаатараас Ховд хүртэл интернет, хөнжил, үнэгүй цайтай автобус үйлчилж эхэлнэ

Улаанбаатараас Ховд хүртэл интернет, хөнжил, үнэгүй цайтай автобус үйлчилж эхэлнэ

2026-11-20
128 баг Улаанбаатар хотын хөгжлийн 25 шийдлээр мэтгэлцэнэ

128 баг Улаанбаатар хотын хөгжлийн 25 шийдлээр мэтгэлцэнэ

2026-11-20
Нисэх буудал руу явах автобусны чиглэл, үнэ, цагийн хуваарь

Нисэх буудал руу явах автобусны чиглэл, үнэ, цагийн хуваарь

2026-11-20
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Учрал: Хаврын морин уралдааныг сэргээхийг дэмжихгүй

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Учрал: Хаврын морин уралдааныг сэргээхийг дэмжихгүй

2026-11-20
Авлига, ашиг сонирхлын зөрчлийн гомдол 20 хувиар нэмэгджээ

Авлига, ашиг сонирхлын зөрчлийн гомдол 20 хувиар нэмэгджээ

2026-11-20
АНУ-ын 5.2 сая ам.долларын буцалтгүй тусламжаар нисэхийн аюулгүй байдлыг бэхжүүлнэ

АНУ-ын 5.2 сая ам.долларын буцалтгүй тусламжаар нисэхийн аюулгүй байдлыг бэхжүүлнэ

2026-11-20
Монгол Улс цахим засаглалын индексээр дэлхийд 42 дугаарт эрэмбэлэгджээ

Монгол Улс цахим засаглалын индексээр дэлхийд 42 дугаарт эрэмбэлэгджээ

2026-11-20
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.