• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Ким Жон Ун цар тахлын хямралыг Солонгосын дайны жилүүдтэй зүйрлэв

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-07-28
Ангилал: Дэлхий
Ким Жон Ун цар тахлын хямралыг Солонгосын дайны жилүүдтэй зүйрлэв

Коронавируст цар тахлаас үүдэлтэй хязгаарлалт, хорио цээр БНАСАУ-ын эдийн засагт үлэмж хэмжээний хохирол учруулж нөхцөл байдал Солонгосын дайны үеийнх шиг амаргүй байгаа талаар Ким Жон Ун мэдэгджээ. Солонгосын мэдээний төв агентлагийн дамжуулснаар Умардын удирдагч өнөөдөр ахмад дайчдын үндэсний чуулган дээр үг хэлэхдээ ийнхүү өгүүлжээ. Уг чуулганыг Солонгосын дайн дуусаж, энхийн хэлэлцээр байгуулагдсаны 68 жилийн ойгоор зохион байгуулсан юм.

Тэрбээр “Өнөөдөр бид дэлхий дахинд урьд өмнө тохиолдож байгаагүй эрүүл мэндийн хямралаас үүдэлтэй хүнд хэцүү бэрхшээлтэй нүүр тулж байна. Үргэлжилсэн урт хугацааны тусгаарлалт нь дайны үеийнхээс илүү бэрхшээлтэй байна” гэжээ. Ким Жон Ун цааш нь ард иргэдээ дайнд ялсан өвөг дээдсийнхээ уламжлалыг үргэлжлүүлж, улс орноо хөгжил цэцэглэлтэд хөтлөхийг уриаллаа.

Солонгосын дайн дууссаны ой бол БНАСАУ-ын үндэсний баярт тооцогддог. Солонгосын хойг дахь тулаан 1950 оны зургаадугаар сарын 25-нд эхэлж 1953 оны долоодугаар сарын 27-нд дууссан юм. Хойд ба Өмнөд Солонгосын хоорондох цэрэггүй бүс Панмунжом тосгонд эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурснаар байлдаан өндөрлөж байв. Гэхдээ бүрэн хэмжээний энх тайвны гэрээг өнөөг хүртэл байгуулаагүй тул дайн албан ёсоор өндөрлөөгүй гэж үздэг юм.

Цар тахал эхэлснээс хойш тус улсад коронавируст халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй гэж Умард Солонгосын эрх баригчид мэдэгдэж буй. Тус улс халдварын эсрэг хатуу чанд арга хэмжээ авч, хилээ бүрэн хаагаад байгаа юм.

Previous Post

Г.Алтанабаганы эхний учраа ‘ХАТУУ САМАР’ дэлхийн хошой аварга Николоз Ширазшивили

Next Post

БНСУ-ын Ерөнхий сайд Ким Бү Гём-тэй уулзалт хийв

Next Post
БНСУ-ын Ерөнхий сайд Ким Бү Гём-тэй уулзалт хийв

БНСУ-ын Ерөнхий сайд Ким Бү Гём-тэй уулзалт хийв

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Австралийн Холбооны Улсын парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Австралийн Холбооны Улсын парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2026-09-22
УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр 14.00 цагаас хуралдана

УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр 14.00 цагаас хуралдана

2026-09-22
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-22
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрхтэн хурц болно

2026-09-22
Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно

2026-09-22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

2026-09-21

МИАТ: Хар салхины улмаас Нарита чиглэлийн өнөөдрийн нислэг хойшилсон

2026-09-21
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-21
ХЗДХ-ийн сайдын томилгоог танилцуулах УИХ-ын чуулган 14:00 цагаас эхэлнэ

ХЗДХ-ийн сайдын томилгоог танилцуулах УИХ-ын чуулган 14:00 цагаас эхэлнэ

2026-09-21
УИХ намрын чуулганы нээлтийн дараа намын бүлгүүд хуралдана

УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна

2026-09-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.