• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Зохиолч Х.Дуламсүрэн нэн шаардлагатай амьсгалын аппарат ЭХЭМҮТ-д хандивлана

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-07-19
Ангилал: Нийгэм
Зохиолч Х.Дуламсүрэн нэн шаардлагатай амьсгалын аппарат ЭХЭМҮТ-д хандивлана

Шинэ төрлийн kopoнaвиpycийн халдвараас үүдэн манай улсад халдварын тоо ихсэхийн хэрээр нас баралтын тоо улам нэмэгдэж эрүүл мэндийн салбарт амьсгал дэмжих аппаратын хүрэлцээ муу байгаагаас үүдэн цаг минут бүрээр эрдэнэт хүмүүний алтан амь үрэгдэж байна. Энэ хэцүү цаг үед нэн шаардлагатай зүйлийн нэг нь АМЬСГАЛ ДЭМЖИХ АМЬСГАЛЫН АППАРАТ болоод байна.

Тэгвэл Зохиолч Хишигнямын Дуламсүрэн нь ‘Нэг аппарат-Нэлээд хэдэн амь’ аяныг 2021 оны 7-р сарын 1-ны өдрөөс эхлэн амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. Тухайн аяны тоног төхөөрөмж нийлүүлэгчээр ‘Ай Мед Технологжис’ ХХК хамтран ажилласан байна.

Түүний олон мянган уншигч, фенүүд сайхан сэтгэлийн гараа сунган ‘Нэг аппарат-Нэлээд хэдэн амь’ сайн үйлсийн аянд нэгдэж kopoнaвиpycаар өвчилж зовж шаналсан олон хүнд амьсгал бэлэглэхээр ийнхүү хүчээ нэгтгэсэн байна.

Тухайн аяны үр дүнд дараах тоног төхөөрөмжүүдийг хандивлахаар болжээ. Үүнд:

  • АМЬСГАЛ ДЭМЖИХ АППАРАТ / 1 ширхэг /- Уг аппарат нь kopoнaвиpycийн хүндрэлтэй амьсгалын дутагдалд орсон хүмүүст ашиглагдах NF5 нэртэй аппарат юм. Тус аппаратыг Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвд бэлэглэх бөгөөд kopoнaвиpycийн улмаас өвдөж эмчлүүлж буй жирэмсэн эхчүүд эмэгтэйчүүд, бяцхан үрсүүд ашиглах юм.

  • ХҮЧИЛТӨРӨГЧИЙН АППАРАТ / 3 ширхэг /- Эмнэлгийн бүх тасагт эсвэл түргэний тэрэгт хэрэглэж болох хүчилтөрөгчийн аппаратыг kopoнaвиpyc ихээр гарч буй орон нутагт тус тус бэлэглэхээр болсон байна.

Дашрамд дуулгахад Зохиолч Х.Дуламсүрэн нь ‘Нэг аппарат-Нэлээд хэдэн амь’ сайн үйлсийн аянд сэтгэлийн хандиваа өргөсөн хүн бүрт өөрийн бичиж туйрвасан “ХҮСЭЛ ХЯСЛЫН ЗААГТ” романыг бүрэн эхээр нь үнэ төлбөргүй унших эрхийг бэлэглээд байгаа юм.

Сэтгүүлчийн тэмдэглэл: Vxэл амьдралын заагт өвчтэйгөө шаналаж, тэмцэлдэж буй олон хүмүүст амьдрал бэлэглэхийг зорьсон ‘Нэг аппарат-Нэлээд хэдэн амь’ сайн үйлсийн аяныг зохион байгуулсан нэрт зохиолч Х.Дуламсүрэн танд болон сайхан сэтгэлийн аянд нэгдсэн нийт халуун сэтгэлт уншигч ард түмэн та бүгдэд баярлаж талархаж байгаагаа илэрхийлье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай! Монгол Хүн бүр эрүүл байг!

Previous Post

Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт тодорхойгүй хугацаагаар хойшлогджээ

Next Post

Цэнгэлийн манлай олимп эхлэхэд гурванхан хоног үлдлээ

Next Post
Цэнгэлийн манлай олимп эхлэхэд гурванхан хоног үлдлээ

Цэнгэлийн манлай олимп эхлэхэд гурванхан хоног үлдлээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогын зорилт тавилаа

Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогын зорилт тавилаа

2026-09-11
2028 оны Лос-Анжелесийн Олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2028 оны Лос-Анжелесийн Олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-11
Нэгдүгээр эмнэлэг түрүү булчирхай, бөөрний мэс засалд робот технологи нэвтрүүлжээ

Нэгдүгээр эмнэлэг түрүү булчирхай, бөөрний мэс засалд робот технологи нэвтрүүлжээ

2026-09-11
НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

2026-09-11
Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана

2026-09-11
Сүхбаатар аймагт автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ

Сүхбаатар аймагт автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ

2026-09-11
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-09-11
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт +21 градус дулаан байна

2026-09-11
Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлнэ

Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлнэ

2026-09-10
Арабын Нэгдсэн Эмират улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа

Арабын Нэгдсэн Эмират улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа

2026-09-10
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.