• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Цар тахал Netflix-ийн ашиг, орлогыг огцом өсгөлөө

Дорж Нийтэлсэн: Дорж
2021-05-04
Ангилал: Дэлхий
Цар тахал Netflix-ийн ашиг, орлогыг огцом өсгөлөө

Дэлхий ертөнц Covid-19-ийн түгжээнээс алгуур мултарч байна. Цар тахлын өмнө үед хүн төрөлхтөн гэртээ хайртай хүмүүстэйгээ өнөөдрийнх шиг олон цагийг хамт өнгөрөөж, дэлгэцийн өмнө саатаж, телевизийн сувгийн дамжуулалтад шимтэж байсангүй.

Хэдийгээр дэлхийн улс орнуудын эдийн засаг саарсан ч технологи, видео стриминг үйлчилгээ чиглэлийн зарим компаниуд Covid-19-ийн хямралыг бодит боломж болгон ашиглаж, борлуулалт, зах зээлийн үнэлгээ, ашиг орлогоо нэмэгдүүлж чадаж буй юм. Бид энэ удаа “ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ” буландаа дэлхийн 190 гаруй оронд үйлчилгээгээ нэвтрүүлсэн, видео стриминг үйлчилгээний “Netflix” компанийг онцоллоо.

Дэлхий нийтэд тулгамдаад буй тахлын үед бизнес нь улам бүр тэлж, орлого нь хэдэн зуу дахин нэмэгдээд байгаа компаниар яах аргагүй “Netflix”-ийг нэрлэнэ. Тус компанийн үүсгэн байгуулагч Марк Рандольф “Netflix”-ийг анх концепт санаанаас компани болгон хувиргаж чадсан нэгэн. Тэрбээр тогтмол бизнесийн шинэ санаа гаргадаг, тэр дотор явцгүй санаанууд нь илүү жин дардаг байсан гэдэг. Тухайлбал, тусгай зориулалтын шампунь, бейсболлын цохиур гэх мэт. Гэхдээ тэр олон санаагаа сийрүүлээд, ярилцаж үзээд байхаар дундаас нь нэг шилэгдмэл санаа гарч ирдэг, түүнийгээ түлхүү хөгжүүлдэг хэмээн ярилцлагадаа өгүүлсэн нь бий. “Netflix”-ийг эхлүүлж байхдаа Марк Рандольф дөнгөж 38 настай байжээ.

“Netflix” видео стриминг үйлчилгээ нэвтрүүлэхээсээ өмнө анх DVD түрээслүүлдэг, худалдаалдаг байсан түүхтэй. Тэр ч байтугай нийт орлогынхоо 90 хувийг DVD борлуулалтаас олж байжээ. Гэхдээ “Netflix”-ийн үүсгэн байгуулагч бусад өрсөлдөгчид нь адилхан DVD зарах нь ойлгомжтойг эрт ойлгосон байна. Тиймээс бизнесийн үндсэн концепт болох контентын зохиогчийн эрх дээр суурилсан түрээсийн бизнесээ голчилж, тэр хүртэл DVD борлуулалт нь зөвхөн түр зуурын орлогын эх үүсвэр болохыг сайтар ухамсарлажээ.

Жилд 20 гаруй тэрбум ам.долларын орлоготой ажилладаг “Netflix” өөрийн гэсэн контентууд бэлтгэж, дэлхийн томоохон сувгуудтай өрсөлдөх болсон нь компанийн хувьд хамгийн том амжилт болсон аж. 2007 оноос “Netflix” олон сонирхолтой кино цацаж, видео үйлчилгээ санал болгож, улмаар контент үйлдвэрлэх бизнест шуурхайлан орж, 2013 оны хоёрдугаар сард анхны “House of Cards” цувралаа гаргажээ.

Цар тахал дэгдсэнээс хойш “Netflix”-ийн хэрэглэгчдийн тоо 47 хувиар өсчээ. Тухайлбал, Европын улсуудад хөл хорионы дэглэм дөнгөж эхэлсэн буюу нэгдүгээр сараас гуравдугаар сарын хооронд “Netflix” компанийн 16 мянган хэрэглэгч шинээр бүртгэгдсэн байна. Үүнтэй холбогдуулан тус компани 2000 орчим хүнийг ажилд авчээ. Өнгөрсөн улиралд тус компани дөрвөн сая хэрэглэгчийг эгнээндээ нэгтгэж чадсан байна.

“Netflix” компани 2021 оны эхний улирлын байдлаар нийт 207 сая 640 мянган хэрэглэгчтэй болжээ. Дээрх хэрэглэгчдийн 35.8 хувийг Америк, Канадын хэрэглэгчид эзэлсэн байна. “Netfix”-ийн хэрэглэгчдийн тоо өнгөрсөн гуравдугаар сард 3.98 саяар нэмэгджээ.

2021 онд тус компани шинэ контент худалдан авах, бүтээхэд 17 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ.

Шинжээчид энэ оны хоёрдугаар улиралд тус компанийн хэрэглэгчдийн тоог 4.4 саяар өснө гэж төсөөлж байсан ч өнөөдрийн байдлаар зөвхөн нэг сая хэрэглэгч нэмэгдэх таамаглал дэвшүүлж байгаа аж. Жилээс жилд “Netflix”-ийн ашиг 139 хувиар өссөн бол борлуулалт нь 24 хувиар нэмэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар тус компанийн хэрэглэгчдэд хүргэж буй видео зах зээлд тэргүүлэх байр суурь эзэлж, хөрөнгө оруулагчид NFLX-ийн хувьцаа руу хошуурах болсон билээ. Энэ хоёрдугаар улиралд “Netflix” 7.3 тэрбум ам.долларын борлуулалтаас нэгж хувьцаанд ногдох ашгийг 3.16 ам.доллар байна гэж таамаглаж буй аж. Шинжээчдийн хувьд “Netflix” 7.69 тэрбум ам.долларын борлуулалтаас 2.68 ам.долларын ашгийг нэгж хувьцаанаас олно гэж таамагласан байна. Жилийн өмнө “Netflix” нийт 6.15 тэрбум ам.долларын борлуулалтаас нэгж хувьцаанд ногдох ашиг нь 1.59 ам.доллар байжээ.

Previous Post

Өнөөдөр 148,800 тун Vero Cell вакцин ирнэ

Next Post

Цагдаагын биед халдсан эмэгтэйг 250 мянган төгрөгөөр торгожээ

Next Post
Цагдаагын биед халдсан эмэгтэйг 250 мянган төгрөгөөр торгожээ

Цагдаагын биед халдсан эмэгтэйг 250 мянган төгрөгөөр торгожээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно

1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно

2026-04-24
Сангийн яам: Одоогийн хуулийг дагавал Газрын тос боловсруулах үйлдвэр 10 жилийн дараа ашиглалтад орно

Сангийн яам: Одоогийн хуулийг дагавал Газрын тос боловсруулах үйлдвэр 10 жилийн дараа ашиглалтад орно

2026-04-24
Н.Өсөхбаярын өргөдлийг хэлэлцэх хуралдаан хойшиллоо

Н.Өсөхбаярын өргөдлийг хэлэлцэх хуралдаан хойшиллоо

2026-04-24
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

2026-04-24
“Улсын Их Дэлгүүр” ХК l улиралд 302.2сая төгрөгийн ашигтай ажиллажээ

“Улсын Их Дэлгүүр” ХК l улиралд 302.2сая төгрөгийн ашигтай ажиллажээ

2026-04-24
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна

Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна

2026-04-24
Х.Нямбаатар: Туулын хурдны замын ажил гүйцэтгэх компанид бид шахаж байгаад ₮500 тэрбумыг өгсөн. Ажил явбал дахиад ч өгнө…

Х.Нямбаатар: Туулын хурдны замын ажил гүйцэтгэх компанид бид шахаж байгаад ₮500 тэрбумыг өгсөн. Ажил явбал дахиад ч өгнө…

2026-04-24
Японы нэрт зохиолч Харүки Мүраками гурван жил завсарласны дараа шинэ романаа худалдаанд гаргахаар болжээ

Японы нэрт зохиолч Харүки Мүраками гурван жил завсарласны дараа шинэ романаа худалдаанд гаргахаар болжээ

2026-04-24
Казахстан дахь 20 жилийн дараах айлчлалаар юу шийдэгдсэн бэ?

Казахстан дахь 20 жилийн дараах айлчлалаар юу шийдэгдсэн бэ?

2026-04-24
Тавдугаар сарын 15-наас дараах байршлуудад халуун ус хязгаарлана

Тавдугаар сарын 15-наас дараах байршлуудад халуун ус хязгаарлана

2026-04-24
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.