• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Дэлхийн шилдэг их сургууль төгссөн иргэн төрийн захиргааны албан тушаалд шууд томилогддог болох хуулийн төсөл боловсруулж байна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-04-22
Ангилал: Нийгэм
Дэлхийн шилдэг их сургууль төгссөн иргэн төрийн захиргааны албан тушаалд шууд томилогддог болох хуулийн төсөл боловсруулж байна

УИХ-ын гишүүдийн санаачлан, боловсруулж буй хуулийн төслийг танилцуулж, санал авахад зориулсан lawforum.parliament.mn системийг өнгөрсөн оны сүүлчээс УИХ ашиглаж эхэлсэн.

Уг сайтад гишүүн бүрийн нэрээр санаачлан, боловсруулж буй хуулийн төслийг нь нээлттэй байршуулдаг. УИХ-д өргөн баригдаагүй, хэлэлцэж эхлээгүй хуулийн төслүүд гэсэн үг.

Энд байршсан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн санаачлан, боловсруулж буй Төрийн албаны тухай хуульд нэмэл, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дэх зарим заалт шүүмжлэл дагуулаад байна.

Тодруулбал, түүний боловсруулж буй хуулийн төслийн 23.7-д “Энэ хуульд заасан төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтад тэнцсэн Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 8.7-д заасан журмаар тодорхойлсон дэлхийн шилдэг их сургууль төгссөн иргэнд энэ хуулийн 23.2-т заасан ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлага хамаарахгүй” гэдэг өөрчлөлтийг Төрийн албаны тухай хуульд оруулахыг тусгасан байна.

Одоо мөрдөгдөж буй Төрийн албаны тухай хуулийн 23.2-т зааснаар төрийн захиргааны албан тушаалд томилогдох хүнд дараах шаардлага тавигддаг. Үүнд:

  • 23.2.1.тэргүүн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 16-аас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 8-аас доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх;
  • 23.2.2.эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх;
  • 23.2.3.ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх
Тэгвэл Ё.Баатарбилэг гишүүний боловсруулж буй хуулийн төсөл энэ хэвээр батлагдсан тохиолдолд журмаар тодорхойлсон дэлхийн шилдэг их сургууль төгссөн хүн төрийн захиргааны албан тушаалд ажилласан жил харгалзахгүйгээр томилогддог болох нь.

Боловсруулалтын шатанд байгаа уг хуулийн төслөөс анхаарал татахуйц хоёр дахь өөрчлөлт нь Төрийн албаны зөвлөлийн даргын томилгоотой холбоотой.

Одоогийн мөрдөж буй хуулиар Төрийн албаны зөвлөлийн даргыг зөвлөлийн гишүүд дотроосоо нэр дэвшүүлэн саналаа нууцаар хурааж, олонхийн санал авсан хүнийг гурван жилийн хугацаагаар сонгоно. Зөвлөлийн даргыг нэг удаа улируулан томилж болно хэмээн заасан байдаг.

Тэгвэл Ё.Баатарбилэг гишүүний санаачилсан хуулийн төслийн 69.1-д “Зөвлөлийн даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Зөвлөлийн гишүүдээс Засгийн газар гурван жилийн хугацаагаар томилно. Зөвлөлийн даргыг нэг удаа улируулан томилж болно” гэжээ.

Ийнхүү эрхэм гишүүний санаачлан боловсруулж буй хуулийн төсөлд дэлхийн шилдэг их сургууль төгссөн л бол төрийн албанд ажилласан жил хамаарахгүйгээр төрийн захиргааны албан тушаалд томилогдож болох, Төрийн албаны зөвлөлийн даргыг Ерөнхий сайдын санал болгосноор томилдог болох өөрчлөлтүүдийг тусгажээ.

Previous Post

Дүүжин тээврийн урьдчилгаанд шилжүүлсэн 22.2 тэрбум төгрөгөөр юу хийгдсэн нь тодорхойгүй хэвээр байна

Next Post

СХД-ийн хэмжээнд 272 чиглэлд цагдаагийн албан хаагчид эргүүл хийж байна

Next Post
СХД-ийн хэмжээнд 272 чиглэлд цагдаагийн албан хаагчид эргүүл хийж байна

СХД-ийн хэмжээнд 272 чиглэлд цагдаагийн албан хаагчид эргүүл хийж байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Улаанбаатарт баавгай орж ирсэн гурван тохиолдол бүртгэгджээ

Улаанбаатарт баавгай орж ирсэн гурван тохиолдол бүртгэгджээ

2026-09-09
АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн эмч нар роботын тусламжтай өвдөгний үе солих мэс заслыг амжилттай хийлээ

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн эмч нар роботын тусламжтай өвдөгний үе солих мэс заслыг амжилттай хийлээ

2026-09-09
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авлаа

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авлаа

2026-09-09
Байнгын хороод хуралдаж, төсвийн тодотголын хэлэлцүүлгийг хийж байна

Байнгын хороод хуралдаж, төсвийн тодотголын хэлэлцүүлгийг хийж байна

2026-09-09
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэнэ

Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэнэ

2026-09-09
Есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Өнөөдөр сондгой тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно

2026-09-09
Өнөөдөр цахилгаан хязгаарлалт хийх байршлууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-09
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

Насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн

2026-09-09
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт +17 градус дулаан байна

2026-09-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар хамтарсан тунхаглал гаргалаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар хамтарсан тунхаглал гаргалаа

2026-09-08
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.