• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Дүүжин тээврийн урьдчилгаанд шилжүүлсэн 22.2 тэрбум төгрөгөөр юу хийгдсэн нь тодорхойгүй хэвээр байна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-04-22
Ангилал: Нийгэм
Дүүжин тээврийн урьдчилгаанд шилжүүлсэн 22.2 тэрбум төгрөгөөр юу хийгдсэн нь тодорхойгүй хэвээр байна

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийг хөгжүүлэх цогц төслийг нэгээр “Агаарын дүүжин тээвэр” нэрлэгдсэн билээ.

Тэгвэл Агаарын дүүжин тээвэр төсөлд зориулж 2020 оны наймдугаар сард хоёр компани руу нийт 22.2 тэрбум төгрөг урьдчилгаа болгон шилжүүлсэн байдаг. Гэсэн хэдий ч Дүүжин тээвэр барих ажил эхэлсэн эсэх нь одоог хүртэл эргэлзээтэй байсаар байна. Эргэн сануулахад, анх Улаанбаатар хотод Агаарын дүүжин тээврийг нэвтрүүлнэ хэмээн УОК-ын дарга С.Амарсайхан нийслэлийн Засаг дарга байх үедээ танилцуулахдаа “2021 оны зургаадугаар сард эхний маршрут буюу Баянхошуу, Ханын материал, 3,4 дүгээр хороолол чиглэл ашиглалтад орно” хэмээн хэлж байв.

Дээрх төслийг Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газраас санхүүжүүлэх бөгөөд зээлийн хэмжээ 60 сая ам.доллар, нийт 40 жилийн хугацаатай, үүнээс 12 жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй байх талаар УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралд мэдээлж байсан юм. Улмаар 2020 оны долдугаар сарын 31-ний өдрийн НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар байгуулсан.

Түүнээс хойш сар орчмын дараа төслийн гүйцэтгэгч компани болох Пома групп рүү 16.2 тэрбум төгрөг Эжис рэйл ХХК-руу 6.1 тэрбум төгрөгийг эхний урьдчилгаа болгон тус тус шилжүүлсэн мэдээлэл “Шилэн данс” системд байршсан байна.

Бид урьдчилгаа болгон шилжүүлсэн энэхүү төлбөрийн хүрээнд ямар ажил хийгдэж байгаа тухай өмнө нь НЗД-ын Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэнтэй ярилцах үеэрээ тодруулахад “Тусгай замын автобус, метро, дүүжин тээвэр зэрэг аль нь манай хотын хувьд үр өгөөжтэй, тохиромжтой эсэхэд судалгааны ажил удахгүй эхэлнэ. Дүүжин тээврийн хувьд Баянхошуунаас 3,4 дүгээр хорооллын эцэс хүртэл баригдах эхний шугамын зөвхөн трасс нь тавигдсан бөгөөд илүү нарийвчлан судална” хэмээн хэлж байв.

Мөн тэрбээр “Дээрх 22.2 тэрбум төгрөг нь нийслэлийн төсвөөс огт гараагүй. Сангийн яам, засгийн газар хооронд хийсэн хэлэлцээрийн дагуу  шилжүүлэг хийгдсэн нь нийслэлийн данс дээр бичигдсэн харагдаж байгаа. Миний бодлоор зээлийн хэлэлцээрийн дагуу Сангийн яам дээр л бичилт нь хийгдсэн байх” гэсэн тайлбар өгч байлаа. Нийслэлийн Засаг даргын орлогчийн өгсөн дээрх тайлбараас үзэхэд дүүжин тээврийг барьж байгуулах ажилд одоогийн нийслэлийн удирдлагууд төдийлөн анхаарахгүй байгаа нь харагдаж байна.

Уг нь өнгөрсөн онд Францын компанийн мэргэжилтнүүд ирж, ТЭЗҮ болон бусад тооцоолол дээр ажиллах ёстой байсан ч kopoнaвиpycтэй холбоотойгоор инженерүүд нь орж ирж чадаагүй тул хойшилсон тухай албаныхан мэдээлж байгаа. Гэсэн хэдий ч НИТХ-ын 2020 оны А/1080 тогтоолоор нийт есөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” ОНӨТҮГ өнөөдрийг хүртэл ажиллахдаа ямар чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа нь одоог хүртэл тодорхойгүй, хаалттай байсаар байна.

Previous Post

Маргаашнаас 120 цэгээр вакцинжуулалт үргэлжилнэ

Next Post

Дэлхийн шилдэг их сургууль төгссөн иргэн төрийн захиргааны албан тушаалд шууд томилогддог болох хуулийн төсөл боловсруулж байна

Next Post
Дэлхийн шилдэг их сургууль төгссөн иргэн төрийн захиргааны албан тушаалд шууд томилогддог болох хуулийн төсөл боловсруулж байна

Дэлхийн шилдэг их сургууль төгссөн иргэн төрийн захиргааны албан тушаалд шууд томилогддог болох хуулийн төсөл боловсруулж байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Улаанбаатарт баавгай орж ирсэн гурван тохиолдол бүртгэгджээ

Улаанбаатарт баавгай орж ирсэн гурван тохиолдол бүртгэгджээ

2026-09-09
АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн эмч нар роботын тусламжтай өвдөгний үе солих мэс заслыг амжилттай хийлээ

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн эмч нар роботын тусламжтай өвдөгний үе солих мэс заслыг амжилттай хийлээ

2026-09-09
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авлаа

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авлаа

2026-09-09
Байнгын хороод хуралдаж, төсвийн тодотголын хэлэлцүүлгийг хийж байна

Байнгын хороод хуралдаж, төсвийн тодотголын хэлэлцүүлгийг хийж байна

2026-09-09
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэнэ

Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэнэ

2026-09-09
Есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Өнөөдөр сондгой тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно

2026-09-09
Өнөөдөр цахилгаан хязгаарлалт хийх байршлууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-09
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

Насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн

2026-09-09
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт +17 градус дулаан байна

2026-09-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар хамтарсан тунхаглал гаргалаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар хамтарсан тунхаглал гаргалаа

2026-09-08
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.