• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ тамирчний карьерийнхаа агуу түүхийг бүтээж озэки цолондоо эргэн ирлээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-03-26
Ангилал: Спорт, Тод мэдээ
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ тамирчний карьерийнхаа агуу түүхийг бүтээж озэки цолондоо эргэн ирлээ

2015 оны тавдугаар сард   дээд зиндаанд анх удаагаа түрүүлсэн шинэхэн озэки 23 настай Г.Ган-Эрдэнийг Монголын их аваргуудын залгамж халааг үргэлжлүүлэн ёкозүна болно гэж олон хүн харж байв. Гэвч 2016 он түүний хувьд мартахыг хүссэн жил болж өнгөрсөн. 2016 оны нэгдүгээр сарын башёгийн тавдахь өдөр мөрөндөө хүнд бэртэл аван барилдаагаа орхисон. Түүнээс  хойш Тэрүнофүжигээс нэг хэсэгтээ бэртэл гэмтэл салаагүй юм. 2017 оны тав болон долдугаар саруудад дараалсан өвдөгний хагалгаанд орж, мөн бөөрний чулуугаа авхуулж хүнд цаг хугацааг тэрбээр туулж өнгөрүүлсэн билээ.

Гэмтлийн улмаас нэг хэсэгтээ барилдах боломжгүйд хүрсэн тул  түүний цол  буурсаар сүмогийн доороосоо хоёрдахь буюу жонидан зиндаанд барилдах болов. Дээд зиндаанд озэки цолтой барилдаж байсан Тэрүнофүжи ийнхүү доод зиндааны 48-т эрэмбэлэгдэн барилдаж, энэ асуудлаас болж ихэнхи бөхчүүд сэтгэл гутралд орон, шантарч, зодог тайлдаг бол тэр бууж өгөөгүй. Дэвжээний багшийнхаа зөвлөгөөг дагаж бэртэл гэмтлээ бүрэн эдгээн 2019 оны гуравдугаар сарын башёд жонидан зиндаандаа нэг ч ялагдалгүй долоо даван энэ эрчээрээ санданмэ, макүшита, жүрёо зиндаануудад дэвшин дараалан түрүүлж эргэн макүүчи буюу дээд зиндааны хамгийн сүүлд буюу маэгаширигийн 17-т эрэмбэлэгдэн 2020 оны долдугаар сарын нагоя башёд барилдсан юм.

Тэрбээр дээд зиндаанд эргэн ирсэн анхны башёдоо ийнхүү түрүүлэн сүмогийн ертөнцийн бахархал болж байсан.

Тэрүнофүжи 2000 оны нэгдүгээр сард сэкивакэ цолтойгоор озеки Мүсояама түрүүлж байснаас хойшхи анхны, жүрёо зиндаанаас дээд зиндаанд дэвшсэн башёдоо түрүүлсэн гуравдахь, макүүчи зиндаанаас чансаа буурч, жонидан зиндаанаас эргэж дээд зиндаандаа гарч ирж түрүүлсэн сүмогийн түүхэн дэх цорын ганц бөх болсон юм.

Тэрүнофүжи мэргэжлийн сүмод барилдаж буй 25 дахь башёдоо түрүүлснээр 24 дэх башёдоо түрүүлсэн ёкозүна Таканохана, Асашёорюү хэмээх хоёр алдарт аваргын урд бичигдэх амжилтыг үзүүлсэн.

Тэрүнофүжи Гантулгын Ган-Эрдэнэ 1991 оны арваннэгдүгээр сарын 29-нд Улаанбаатар хотод төржээ.  Хүүхэд ахуй наснаасаа эхлэн бөхөд дурлаж ёкозүна Хакүхогийн аав  Хөдөлмөрийн баатар, дархан аварга, олимпийн мөнгөн медальт, Ж.Мөнхбат агсны удирдлага дор чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн байна. Удалгүй түүнийг сүмогийн спортод амжилт гаргана хэмээн үзэж Ичиножо Ичинноровын хамтаар арлын Япон руу явуулж, Тоттори мужийн Жохокү ахлах сургуульд сүмогоор хичээллүүлж эхэлсэн аж. Ахлах сургуулиа төгсөөд тэрбээр эргэлт буцалтгүй мэргэжлийн сүмод хүч үзэхээр болж Магаки дэвжээнд элсэн оржээ. Түүний анхны дэвжээ нь Вакамишо байсан бөгөөд 2013 оны есдүгээр сар хүртэл уг нэртэйгээ барилдаж байжээ. Улмаар Магаки дэвжээ нь хаагдаж Г.Ган-Эрдэнэ Исэгахама дэвжээ рүү шилжив. Тус дэвжээний эзэн, ёкозүна Асахифүжи Сэйяа түүний дэвжээний нэрийг өөрчилж, өөрийн нэр болон ёкозүна Тэрүкүни нарын нэрийг нийлүүлэн Тэрүнофүжи хэмээх нэрийг хайрлажээ.

Мэргэжлийн сүмогийн харү башёгийн 12 дахь өдрийн барилдаанууд өчигдөр/2021.03.25/ Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд явагдлаа.


Одоогоор башёг тэргүүлж буй комүсүби Такаяасү энэ өдөр Хокүтофүжиг давж, арван даваа, хоёр унаатай болон башёг ганцаараа тэргүүлсэн хэвээр үлдлээ. Харин түүний араас удаалж буй озэки Асанояама комүсүби Митакэүмиг давж, есөн даваа, гурван унаатай болжээ. Тэгвэл озэки цолоо эргүүлэн авах хүсэлтэй Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ өдөр тун чухал барилдааныг хийсэн. Тэрбээр Тамаваши Б.Мөнх-Оргилыг давж, есөн даваа, гурван унаатай болон озэки цолны болзлоо хангалаа. Түүний хувьд сүүлийн гурван башё дараалан нийт 33 даваа авав. Гэхдээ сүмогийн холбоо есөн даваатай хүнд озэки цол өгөх хүсэлгүй байдаг тул Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ үлдсэн гурван өдрийн барилдаанаасаа дахин нэг даваа авч, 10 даваатай болох шаардлагатай.

Бусад Монгол бөхчүүдийн хувьд өчигдөр Кирибаяама Б.Лхагвасүрэн Оношог, Ичиножо А.Ичинноров Мидорифүжиг тус тус давсан бол Хошорюү С.Бямбасүрэн Акисэяамад, Чиёошома Г.Мөнхсайхан Котоновакад тус тус өвдөг шорооджээ.

Previous Post

Төрийн банкны бүх гүйлгээ түр зогсоно

Next Post

Нийслэлийн хоёр дүүргийн 16 байршлыг цагдаагийн хамгаалалтад авлаа

Next Post
Хөл хорионы өдрүүдэд 350 гаруй алба хаагч 178 байршилд, гурван ээлжээр 288 цагийн үүрэг гүйцэтгэжээ

Нийслэлийн хоёр дүүргийн 16 байршлыг цагдаагийн хамгаалалтад авлаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

2026-09-20
НИТХ: Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

НИТХ: Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

2026-09-18
Есдүгээр сарын 21-нээс зуслан чиглэлийн нийтийн тээврийн автобусны үйлчилгээг зогсооно

Есдүгээр сарын 21-нээс зуслан чиглэлийн нийтийн тээврийн автобусны үйлчилгээг зогсооно

2026-09-18
ТАНИЛЦ: Дархан-Уул аймгийн МАН-ын хорооны дарга Б.Азжаргал ХОМ

ТАНИЛЦ: Дархан-Уул аймгийн МАН-ын хорооны дарга Б.Азжаргал ХОМ

2026-09-18
Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ

Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ

2026-09-18
Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

2026-09-18
Маргааш бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна

Маргааш бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна

2026-09-18
УИХ-ын даргын 2026 оны захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр хуралдана

УИХ-ын даргын 2026 оны захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр хуралдана

2026-09-18
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-09-18
Өдөртөө үүлшиж, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Улаанбаатарт +15 градус дулаан, бага зэргийн бороо орно

2026-09-18
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.