• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Д.Сумъяабазар: Хорио тавигдсан ч өвчин байхгүй болчихсон гэсэн үг биш

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-02-23
Ангилал: Нийгэм
Д.Сумъяабазар: Хорио тавигдсан ч өвчин байхгүй болчихсон гэсэн үг биш

Өнөөдөр Бүх нийтийн бэлэн байдлыг зэргийг сулруулж, ААН-ийн 95 хувь нь үйл ажиллагаагаа эхлүүлсэн тул өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Д.Сумьяабазар мэдээлэл хийлээ.

Тэрээр 12 хоногийн турш хөл хорионд тэвчээртэй байж, шинжилгээнд идэвхтэй хамрагдсан нийслэлчүүддээ баярлалаа. Өнөөдөр БЗД-ийн шинжилгээний хариу хараахан гарч амжаагүй байна. Хөл хорио тогтоож 2-р сарын 11-нээс хойш хийсэн нийслэлийн бүх өрхийн шинжилгээг хийсний үр дүнд халдварын 60 шинэ тохиолдол, ойрын хавьталтай нийлээд 126 тохиолдлыг илрүүлсэн бол 33 голомтыг нэмж илрүүллээ.

Нийслэлд зарим халдварын голомт байгаа тул цаашид хөл хориог хэсэгчилсэн байдлаар тогтоож магадгүй. ААН-үүд үйл ажиллагаа эрхлэхдээ халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, QR кодоо уншуулах болон үйлчлүүлэгчдийг бүртгэх чухал. Хөл хорио тавигдсан ч халдвар байхгүй болсон гэсэн үг биш тул голомтлон гарч буй дүүргүүдэд иргэд халдвар хамгааллын дэглэм сайн барих хэрэгтэй. Эдгээр эрсдэл өндөр газруудад цаашид шаардлагатай бол хатуу хорио биш хэсэгчилсэн хөл хорио тогтооно. ‘Нэг хаалга-Нэг шинжилгээ’ гэдэг үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөснийг албан ёсоор мэдэгдье гэлээ.

Түүнчлэн Засгийн газраас жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих 2 их наядын санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болсон. Нийслэлд нийт ЖДҮ-ийн 70 гаруй хувь нь нийслэлд байгаа бөгөөд нийслэлээс тэднийг дэмжихэд ихээхэн анхаарна. Жижиг дунд, үйлдвэрлэл эрхлэгчдийн 60 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Хотын үйл хэрэгт иргэдийн хяналт, оролцоо маш чухал гэдгийг онцолъё. Дархлаажуулалтын хувьд ДЭМБ-д бүртгэгдсэн учраас вакцинууд тийм ч ялгаатай бус үйлчилгээтэй буюу бүгд дархлаа тогтоох, халдвар эсэргүүцэх боломжийг нэмэгдүүлнэ гэж бодож байна. Жижиг сажиг, бичил цэцэрлэг барих, хэсэгчлэн зам засах биш томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ. Холбогдох хуулийн зохицуулалтыг зэрэгцүүлэн авч явна. Төсвөөс хараат явж ирсэн буюу төсвийн шударга бус хуваарилалтаас Нийслэл хот хөгжихгүй байх нэг шалтгаан гэдгийг хэлье гэлээ.

Амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, гараа халдваргүйжүүлэх чухал хэвээр байна. Мөн орчны эрүүл ахуйг сайжруулах нь халдвараас сэргийлэх нэг нөхцөл юм. Шаардлагатай бол 119 утсанд хандаж, зөвлөгөө мэдээлэл авч болно. Халдварын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд л дүүрэг бүрийн шинжилгээний цэгүүдэд очих бөгөөд урьдчилан цаг авч үйлчлүүлнэ гэдгийг НЭМГ-аас хэллээ.

Previous Post

Г.Загдаа, Г.Амарсайхан нар энэ сарын 25-ны өдөр давж заалдана

Next Post

10 тэрбумийн үнэтэй Airbus Helicopter нисдэг тэрэгний эзэн ил боллоо

Next Post
10 тэрбумийн үнэтэй Airbus Helicopter нисдэг тэрэгний эзэн ил боллоо

10 тэрбумийн үнэтэй Airbus Helicopter нисдэг тэрэгний эзэн ил боллоо

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна

2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна

2026-05-25
Хотын шинэ даргын нэрийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал эхэллээ

Хотын шинэ даргын нэрийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал эхэллээ

2026-05-25
Хөвсгөл аймгийн сурагчид нэгнээ зодож, гэмтээсэн хэрэг гарчээ

Хөвсгөл аймгийн сурагчид нэгнээ зодож, гэмтээсэн хэрэг гарчээ

2026-05-25
Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах нийслэлийн МАН-ын хурал товлогдлоо

Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал 10.00 цагт эхэлнэ

2026-05-25
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-05-25
Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алдарт эхийн одон гардуулна

Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алдарт эхийн одон гардуулна

2026-05-25
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-05-25
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэнд дэвшүүллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэнд дэвшүүллээ

2026-05-24
Элсэлтийн шалгалт ирэх сарын 25-нд эхэлнэ

Элсэлтийн шалгалт ирэх сарын 25-нд эхэлнэ

2026-05-24
Цаг агаарын мэдээ

Улаанбаатарт 14 хэмийн дулаан

2026-05-24
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.