• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Д.Сумъяабазар: Авлига авдаггүй, хүнд сурталгүй хотын төлөө ажиллана

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-02-03
Ангилал: Нийслэл-380
Д.Сумъяабазар: Авлига авдаггүй, хүнд сурталгүй хотын төлөө ажиллана

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын зарим гишүүн, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар барилгын салбарын төлөөллүүдтэй өчигдөр уулзлаа. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга авлига авдаггүй, төрийн захиргааны хүнд суртал гаргадаггүй хотын төлөө ажиллах болно гэж мэдэгдлээ. Мөн нийслэлийн төр, захиргааны байгууллагууд хувийн хэвшлийнхэн, тэр дундаа барилгын салбарынхны өмнө ямагт нээлттэй байж, бүх талаар хамтран ажиллахад бэлэн гэжээ.

Тэрээр үргэлжлүүлэн ‘Өнгөрсөн 20 жилийн хугацаанд хот төлөвлөлттэй холбоотой ужгирсан асуудал, тэр дундаа газар зохион байгуулалт, барилгын зөвшөөрөл дагасан шүүмжлэл их. Энэ бүхнийг цэгцлэхэд нийслэлийн удирдлага хатуу арга хэмжээ авч ажиллана.

Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудад суучхаад аливаа ажлыг удаадаг, уядаг ‘хар гарууд’-ыг хувийн хэвшлийнхэн та бүхэн битгий хөгжөөгөөрэй. Би ч гэсэн энэ байдлыг шахаж ажиллана. Тал талдаа хариуцлагатай байвал Улаанбаатар хотод барилга барих зардал буурна. Үүнийг дагаад үнэ багатай, тохилог орон сууц барихад хоёр талаасаа бодлогоо нийлүүлье. Хотын захиргаа дангаараа 20 жил ужгирсан асуудалтай тэмцэхэд хэцүү шүү.

Монгол Улсад бизнесийн салбар улирлын чанартай байдаг. Тиймээс жилийн зургаан сарын хугацаанд өрнөдөг барилга болон бусад салбарын үйл ажиллагааг маш зөв төлөвлөж, дэмжих ёстой юм. Барилгын үйлдвэрлэл, хийцийн салбар хамгийн их ажлын байр бэлтгэж, нэмүү өртөг шингээн, хотын хөгжлийг тодорхойлдог. Сая Эрэл группийн захирал Б.Эрдэнэбат ‘Барилгын үйлдвэрлэл, угсралтын комбинат сул зогсож байна гэлээ. Уг нь ингэж яримааргүй байгаа юм. Энэ комбинат өдөр шөнөгүй ажиллаж байх ёстой’ гэлээ.

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан ‘150 мянган айл-орон сууц’ үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж буй.

Уг хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 45,000 айлын орон сууц, дэд бүтцийн төвд баригдсан амины орон сууц 10,000, дагуул хот дагаж барих орон сууц 16,512 барихаар төлөвлөжээ.

Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ, Ашиглалтын шаардлага хангахгүй, насжилт өндөртэй барилгуудыг буулгаж дахин төлөвлөх хүрээнд 3000, түрээсийн 18488, зах зээлийн орон сууц 57000 барина гэж танилцууллаа. Мөн энэ салбарт төрөөс баримталж буй бодлого, төр хувийн хэвшлийн уялдааг хэрхэн сайжруулах, хувийн хэвшлийнхний өмнө ямар бэрхшээл саад тулгарч буй талаарх салбарынхны байр суурийг сонслоо гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй  харилцах хэлтсээс мэдээллээ.

Previous Post

Зурхайч З.Санждорж: Гарж буй ‘Үхэр жил’д бүсгүй хүн төрийн тэргүүн болно

Next Post

Гэрэлтмаагийн Гутлын дэлгүүр Шилдэг долоон ажилтанаа тус бүр ‘Таван сая’ төгрөгөөр урамшуулав

Next Post
Гэрэлтмаагийн Гутлын дэлгүүр Шилдэг долоон ажилтанаа тус бүр ‘Таван сая’ төгрөгөөр урамшуулав

Гэрэлтмаагийн Гутлын дэлгүүр Шилдэг долоон ажилтанаа тус бүр 'Таван сая' төгрөгөөр урамшуулав

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Б.Пүрэвдагва: Энэ жил нийслэлд найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлнэ

Б.Пүрэвдагва: Энэ жил нийслэлд найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлнэ

2026-08-01
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна

Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна

2026-08-01
Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

2026-08-01
Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

2026-07-30
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа

Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа

2026-07-30
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна

Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна

2026-07-30
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-07-30
Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Яруу эгшигт одтой, хөхөгчин могой өдөр

2026-07-30
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт +23 градус дулаан байна

2026-07-30
Японд болсон 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 13-т хүрлээ

Японд болсон 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 13-т хүрлээ

2026-07-29
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.