• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Эхлэл
    Өнөөдөр УИХ-ын байнгын хороодын хурал болно

    Өнөөдөр УИХ-ын байнгын хороодын хурал болно

    Г.Занданшатар: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна

    Г.Занданшатар: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна

    ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МОНГОЛ УЛСЫН ШИГШЭЭ БАГ VI БАЙР ЭЗЭЛЛЭЭ

    ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МОНГОЛ УЛСЫН ШИГШЭЭ БАГ VI БАЙР ЭЗЭЛЛЭЭ

    Та эх оронч уу ???

    Та эх оронч уу ???

    Улсын Их Хурлын асуулгын цагаар дундаж давхаргыг хамгаалах, тэлэх тухай асуудлаар мэтгэлцэв

    Улсын Их Хурлын асуулгын цагаар дундаж давхаргыг хамгаалах, тэлэх тухай асуудлаар мэтгэлцэв

    Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг хэлэлцэх ээлжит долоон жилийн хугацааг үл харгалзан хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр боллоо

    Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг хэлэлцэх ээлжит долоон жилийн хугацааг үл харгалзан хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр боллоо

    Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслийн хүрээнд хэрэгжих 10mb -ын нарны цахилгаан станцын судалгааны ажил үргэлжилж байна

    Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслийн хүрээнд хэрэгжих 10mb -ын нарны цахилгаан станцын судалгааны ажил үргэлжилж байна

    ОЮУ ТОЛГОЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ ХЭЛЭЛЦЭЭР ӨНӨӨДРӨӨС ЭХЭЛЖ БАЙНА

    ОЮУ ТОЛГОЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ ХЭЛЭЛЦЭЭР ӨНӨӨДРӨӨС ЭХЭЛЖ БАЙНА

    УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн өмгөөлөгчид прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хүргүүлээд байна

    УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн өмгөөлөгчид прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хүргүүлээд байна

  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн
No Result
View All Result

Зурхайч З.Санждорж: Гарж буй ‘Үхэр жил’д бүсгүй хүн төрийн тэргүүн болно

Дорж by Дорж
2021-02-03
in Шар мэдээ, Ярилцлага
Зурхайч З.Санждорж: Гарж буй ‘Үхэр жил’д бүсгүй хүн төрийн тэргүүн болно

ХVII жарны тогтворгүй хэмээх Цагаагчин үхэр жилийн (2021 оны) ерөнхий төлөв байдлын талаар Монголын бурхан шашинтны шинэ төвийн тэргүүн, Монголын их хүрээ хийдийн хамба лам, зурхайч, гэвш З.Санждоржтой хөөрөлдлөө.

– Монголчууд Барс сарыг жилийн эхэн болгосон ёс бий гэж дуулддаг.
– “Барс эзэлсэн сарыг жилийн эх болгосон ёс болбоос Чингис хаан Тангудын Минаг хэмээх хааныг алж, улсыг нь эзлэн аваад хааны газрыг олсон өлзий хутгийн баясгалант хуримын сар хэмээн хуримлаж, барс эзэлсэн сарыг жилийн эх болгов. Бас хавар, зун, намар, өвөл хэмээх дөрвөн цаг болбоос аливаа түмэн бодис хөрвөх, өсөх, хураах, нуух дөрөв мөн бөгөөд, нэгэн жилийн хорин дөрвөн улирлын нэн тэргүүн хаврын уур орох өдөр болбоос жилийн эх болгосон барс сарын шинийн нэгний өмнө, хойно арван таван өдрийн дотор тохиолдох мөнх тогтоол тул тийнхүү түмэн бодис шинэчлэн дэлгэрэх барс эзэлсэн сарыг жилийн эх болгосон учир бас ийм амуй” хэмээн Монголын нэрт эрдэмтэн Онходын Жамъян гүнийн “Урт өдрийн улиг үгний бичиг” хэмээх сударт айлдсан байдаг. Ингэж монголчуудын цаг тооны бичгийн эхлэл нь хавар буюу цагаан сарын шинийн нэгэн гэдгийг маш тодорхой заасан.

– Өдөр судар гэдэг маш их утга учиртай. Угтаж буй цагаагчин үхэр жилийн ерөнхий өнгө төрх нь ном сударт хэрхэн бууж вэ?

– Сударт зааснаар цагаагчин үхэр жилийн хаврын урь орох өдөр 2021 оны 2-р сарын 12 буюу , цагаагчин туулай өдөр тохиож байгаа. Энэ цагаагчин үхэр жилийн хаврын уур 2021 оны 2-р сарын 3-ний өдөр буюу билгийн тооллын өвлийн адаг сарын шинийн 21-ний төмөр суудалтай хар морь өдөр ба нэг цагаан мэнгэтэй буд гариг тохиосон байна. Энэ өдрөөр цагаагчин үхэр жилийн өнгийг шинжвэл хаврын эхэн сардаа салхи шуурга ихтэй, хур бороо багатай, зах хязгаар орчмын газруудаар гандуу, төв суурин газруудаар өвс ногооны гарц сайн. Зундаа нийт нутгаар хур тунадас элбэг хурц нартай халуун зуншлага сайхан, газрын шим өгөөж сайн, намар нь урт налгар сайхан, үр тариа ургац арвин. Өвөл нь уулархаг баруун зүгтээ цас ихтэй хүйтэн бусад нутгаар өнтэй өвөл болно. Хүний хувьд идэр залуучуудад ээлтэй сайн. Нялхас хүүхдүүдэд ширүүн. Өндөр настангуудад хатуу хүнд жил болно. Ялангуяа бүх хонь жилтэйд сөрөг муу нөлөөтэй.

– Үхэр жил гарч байна. Үхэр жилтнүүдийн хувьд ямар байх шинж тэмдэг илэрч байна?
– Бүх үхэр жилтэнгүүд онцгой анхаарах жил. Тиймээс засал аргаа сайн хийлгэх хэрэгтэй гэж зөвлөе.
– Энэ жил Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуультай жил. Энэ тухай сударт юу гэж айлдсан байх юм бэ, та сонирхуулна уу?
– Төрийн төмөр хайрцагны судар гэж бий. Түүнд ” Эмэгтэй хүн төрийн эрх барина Лам хүн цэрэгт мордоно ” хэмээн айлджээ…

– Утгыг нь тайлбал.. Эмэгтэй хүн төрийн тэргүүн болно гэж шууд утгаар нь ойлгож болох уу?
– Энэ цагаагчин үхэр жилд эмэгтэй хүн төрийн эрх барина гэж айлдсан. Энэ нь билгийн чанарыг эрхэмлэж хүний ертөнцийг идэвхтэй өөрчлөн байгуулах цаг болж гэдгийг та бидэнд сануулж байна. Хүссэн хүсээгүй Англи, Герман, Португали, Швед, Өмнөд Солонгос, Тайван зэрэг орны төрийн эрх мэдлийг эмэгтэй хүн барьж байгаагаас гадна Араб дахинд эмэгтэйчүүдийн эрх мэдэл улам өсөж энэ оноос эхлэн Монгол төдийгүй Азийн олон оронд эмэгтэйчүүд яамдын сайд болох гэр бүл, худалдаа наймаа, пүүс компани тэргүүлэх болсноор соёл боловсрол, улс төр, нийгмийн амьдралд түлхүү оролцож байгаа зэрэг нь билгийн хүчин давамгайлах хандлагатай болсны илрэл мөн. Энэ нь цагаагчин үхэр жилд тэнгэрийн эрхсийн мөчлөг үе нь билгийн мөн чанарыг дэмжих зүй тогтолцоотой болохыг үзүүлж байгаа явдал юм. …Лам хүн цэрэгт мордоно хэмээсэн учир нь Монголын бурхан шашны дээд удирдлага хэргэмтэн мяндагтан нар нь бурхны шашин их эрдэнэ газар орон хаана бат орших, эс орших нь их зонхи тухайн орон нутгийн шашны суурь болсон хуврагийн аймгийн дэг дэглэм, авир явдал, номлол бүтээл, заах сонсох, аж ахуй сэлтэс номын ёсчлон байгаа үгүйд харгалздаг жаяг цааз зэргийг зөрчиж зөвхөн өөрсдийн нэр алдар, олз ашгийн төлөө төрийн өндөр албан тушаалтангуудад тал засаж, лам хувраг хүний ёс зүйг алдсанаас үүдэж энгийн лам хувраг нар орон хийдээсээ холдож хар хүн болох магадлалтай гэдгийг сануулсан айлдвар ажээ.

– Бурханы шашинд том дохио өгсөн он жил жил болох нь гэж ойлголоо. Нийгэм олны тухайд бусад ном сударт юу гэж айлдсан байх юм бол?
– Нийгмийг шинжилж, дүн шинжилгээ, дохио өгсөн олон судрын нэг бол Монгол Данжуур юм. Монгол данжуурын 211-р ботв буюу Төрт ёсны шашдирт:
– Үнэхээр тийм буруу бодолт муу хүнд Өндөр их нэр хэргэм өгч дээрээ бүү гарга Өндөр суудалд гарснаар ноёрхож ард олныг хорлодог нь Үлгэрлэвээс арьсаа хөхрүүлсэн үнэг мэт гэж айлдсан нь бий. Энэ нь үнэгний арьс нөмөрсөн зальхай хүмүүсийг төрийн өндөр сэнтийд бүү залруул гэсэн санамж. Тэгэхээр ийм зүйл тохиолдох магадлал өндөр байгааг ном сударт айлгасан байна.

Previous Post

Сэлэнгэ аймагт Багш нар сурагчдаа xvчиpхийлcэн хэрэг гарлаа

Next Post

Д.Сумъяабазар: Авлига авдаггүй, хүнд сурталгүй хотын төлөө ажиллана

Next Post
Д.Сумъяабазар: Авлига авдаггүй, хүнд сурталгүй хотын төлөө ажиллана

Д.Сумъяабазар: Авлига авдаггүй, хүнд сурталгүй хотын төлөө ажиллана

Discussion about this post

Шинэ мэдээ

Чингэлтэй дүүрэг ангилан ялгасан хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах төвлөрсөн байгууламжтай боллоо

Чингэлтэй дүүрэг ангилан ялгасан хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах төвлөрсөн байгууламжтай боллоо

2025-11-04
Хөрсний ус үерийн хамгаалалт төсөл хэрэгжинэ

Хөрсний ус үерийн хамгаалалт төсөл хэрэгжинэ

2025-11-04
АИ-92 АВТОБЕНЗИНИЙ ИМПОРТ, ТЭЭВЭРЛЭЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

АИ-92 АВТОБЕНЗИНИЙ ИМПОРТ, ТЭЭВЭРЛЭЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

2025-11-04
Э.Цогболд: Гэртээ агаар сэлгэлт тогтмол хийснээр угаарын хийн эрсдэлээс сэргийлнэ

Э.Цогболд: Гэртээ агаар сэлгэлт тогтмол хийснээр угаарын хийн эрсдэлээс сэргийлнэ

2025-11-04
“Мөнгөн гүүр”-дэргэдэх туслах замыг хоёр эгнээ болголоо

“Мөнгөн гүүр”-дэргэдэх туслах замыг хоёр эгнээ болголоо

2025-11-04
Өнөөдөр УИХ-ын байнгын хороодын хурал болно

Өнөөдөр УИХ-ын байнгын хороодын хурал болно

2025-11-04
Согтуурсан үедээ хоорондоо маргалдаж цээжин тус газарт нэгийгээ хутгалжээ

Согтуурсан үедээ хоорондоо маргалдаж цээжин тус газарт нэгийгээ хутгалжээ

2025-11-04
МОНГОЛ ДОРНЫН ЗУРХАЙ:  Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сүлд тэнэж одно тохиромжгүй

Дорнын зурхай: Үс засуулбал эд, мал арвидна

2025-11-04
2025 оны 07-р сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна

2025-11-04
Л.Алтангэрэл: Нийслэлд энэ онд 80 км гол шугам сүлжээг шинэчилсэн

Л.Алтангэрэл: Нийслэлд энэ онд 80 км гол шугам сүлжээг шинэчилсэн

2025-11-03
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.