• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах тухай саналаа хүргүүллээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-02-01
Ангилал: Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах тухай саналаа хүргүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг хуралдуулах тухай саналаа УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр албан бичгээр хүргүүллээ.

“Миний бие цар тахлын хүнд үед өрх бүрт нэг сая төгрөг олгох, айл өрхүүдээрээ дамжуулан үндэсний үйлдвэрлэл, аж ахуйгаа дэмжих зорилгоор “Коронавируст халдварын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг 2021 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр өргөн мэдүүлсэн боловч УИХ хэлэлцэхгүйгээр 2020 оны намрын ээлжит чуулганаа өндөрлүүллээ.

Мөн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшдэг, их хэмжээний гадаад валютын орлоготой үндэсний болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын мөнгөн гүйлгээ, төлбөр тооцоог Монгол Улсын банкаар гүйцэтгэдэг болгох зорилго бүхий “Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслийг удаа дараа өргөн мэдүүлж, 2018 оны аравдугаар сарын 19-ний өдрийн чуулганаар дэмжүүлсэн боловч тухайн хуулийн төслийг эцэслэн батлах талаар Улсын Их Хурал өнгөрсөн 2 жил 3 сарын хугацаанд ямар ч арга хэмжээ авсангүй.

Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлд авч хэрэгжүүлсэн хорио цээрийн дэглэм, хязгаарлалтаас үүдэн ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт дордож, нийгэм эдийн засгийн байдал эрс хүндэрч байгаа энэ цаг үед Улсын Их Хурал холбогдох хууль, тогтоомжийн төслийг цаг алдалгүй хэлэлцэн шийдвэрлэж, шуурхай ажиллах шаардлагатай юм.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нэн даруй зарлан хуралдуулах, ээлжит бус чуулганаар “Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төсөл болон “Коронавируст халдварын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус тус хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх саналтай байна” гэжээ.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

Previous Post

Д.Сумъяабазар: Хaлдвapын голомтод ажиллаж байгaa aлбaн хaaгчдыг түрээслээд өмчлөх орон сууцанд түлхүү хамруулна

Next Post

Францад шувууны томууний шинэ голомт илрэв

Next Post
Францад шувууны томууний шинэ голомт илрэв

Францад шувууны томууний шинэ голомт илрэв

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Гавж, Доктор Д.Лувсанжамцад МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ

Гавж, Доктор Д.Лувсанжамцад МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ

2026-09-26
Өнөөдөр 07.00-18.00 цагийн хооронд дараах замын хөдөлгөөнийг түр хаана

Өнөөдөр 07.00-18.00 цагийн хооронд дараах замын хөдөлгөөнийг түр хаана

2026-09-26
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-26
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт +13 хэмийн дулаан байна

2026-09-26
ОХУ-аас Монголд орж ирсэн ойн түймрийг цурамд оруулжээ

ОХУ-аас Монголд орж ирсэн ойн түймрийг цурамд оруулжээ

2026-09-25
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

2026-09-25
ЧУУЛГАН: О.Амгаланбаатар нарын санаачилсан Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэхийг хойшлуулав

УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр хуралдана

2026-09-25
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Өнөөдөр золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу

2026-09-25
Өнөөдрөөс шөнөдөө цочир хүйтэрнэ

Өнөөдрөөс шөнөдөө цочир хүйтэрнэ

2026-09-25
Төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно

Энэ сарын 27,28-нд зарим аймгуудын нутгаар цас орж, шуурна

2026-09-24
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.