• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Банкны системийн чанаргүй зээл хоёр их наяд төгрөгт хүрлээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2018-11-18
Ангилал: Эдийн засаг
Банкны системийн чанаргүй зээл хоёр их наяд төгрөгт хүрлээ

Үндэсний статистикийн газраас аравдугаар сарын эцсийн байдлаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцууллаа. Мөн гуравдугаар улиралд Монголын эдийн засаг хэдэн хувиар өссөнийг мэдээлэв.

Эдийн засаг 6.4 хувиар өслөө

2010 оны зэрэгцүүлэх үнийн гүйцэтгэлээр энэ оны есдүгээр сард манай улсын ДНБ 12.8 их наяд төгрөг болж, өмнө оны мөн үеэс 6.4 хувиар өсчээ. Эдийн засаг 6.4 хувиар өсөхөд хөрөнгийн нийт хуримтлал болон бараа үйлчилгээний экспорт өссөн нь голлон нөлөөлжээ.

Гэхдээ аравдугаар сард улсын гадаад худалдааны тэнцэл 1.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 610 сая ам.доллараар бурсан байна. Тус сард экспорт 755.9 сая доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний экспорт нэг тэрбум, нэхмэл бүтээгдэхүүний экспорт 75 сая ам.доллараар голлон өссөн нь нөлөөлсөн байна.

Тэгвэл аравдугаар сард хэрэглээний бараа үйлчилгээний үнэ улсын хэмжээнд нэг хувиар өсч, өмнө мөн үеэс 6.3 хувиар өссөн байна. Инфляци 6.3 хувиар өсөхөд, хүнсний бараа бүтээгдэхүүн, архи, тамхины үнэ, тээвэр, цахилгаан, түлшний бүлгийн үнэ өссөн нь нөлөөлжээ.

Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн хэмжээ өсчээ

Аравдугаар сарын эцэст мөнгөний нийлүүлэлт буюу М2-ийн хэмжээ 18.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 55.7 тэрбум төгрөгөөр өссөн байна. Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгөний хэмжээ 887.8 тэрбум төгрөг хүрсэн нь өмнөх сараас бага зэрэг буурсан  ч өмнөх оны мөн үеэс өссөн дүн ажээ. Харин аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл аравдугаар сарын эцэст 16.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.1 их наяд төгрөгөөр өссөн.

Нийт зээлийн үлдэгдэлд хугацаа хэтэрсэн зээлийн өр нэг их наяд төгрөг буюу 5.2 хувийг эзэлж байна. Харин банкны системийн чанаргүй зээлийн хэмжээ хоёр их наяд төгрөг хүрч, нийт зээлийн үлдэгдлийн 11.9 хувийг эзэлжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 3.1 хувиар өссөн үзүүлэлт юм. Эдийн засгийн нөхцөл байдал сайжирч байгааг дагаж аж ахуйн нэгжийн бизнесийн үйл ажиллагаа идэвхжиж байгаа ч иргэд, ААН-д олгосон зээлийн чанар  эрс мууджээ. Чанаргүй зээл өсч байгаагийн цаана зээлээ хугацаандаа төлж чадахгүй иргэн, ААН-ийн тоо нэмэгдэж байгааг харж болохоор байна.

Чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн статистикийг нэгтгээд харвал нийт зээлийн 20 орчим хувь муу зээл болсон гэж харж болохоор байна. Гэхдээ энэ хоёр үзүүлэлтийн аль нэг нь 10 хувиас дээш гарвалаюултай буюу санхүүгийн системд сөргөөр нөлөөлнө гэж зарим эдийн засагч ярьдаг. Тэгвэл банкны систем дэх чанаргүй зээлийн хэмжээ нийт системийн хэмжээн дэх зээлийн 12 хувийг эзэлж байгаа нь анхаарал татах, мөн сэрэмжлэх үзүүлэлт юм. Монголбанкны зүгээс Азийн хөгжлийн банктай хамтран Активын удирдлагын компани байгуулж, банкны систем дэх чанаргүй зээлийн асуудлыг шийдвэрлэж ажиллана гэж байсан ч өнөөг хүртэл холбогдох дүрэм журмыг батлаагүй байгаа юм.

Хэрвээ Активын удирдлагын компани байгуулбал, арилжааны банкууд дээр байгаа чанаргүй зээлийг худалдан авч эргээд хоёр дахь зах зээлд арилжаалах, хөрөнгө оруулагчдад худалдах зэргээр ашигтай болгож, банкны систем дэх эрсдэлийг бууруулна гэж тооцсон байна. Тус компанийг байгуулж ажиллахад Азийн хөгжлийн банкнаас 100 сая ам.долларын санхүүгийн дэмжлэг авахаар ярьж байсан билээ.

Previous Post

Залуучуудын олимпод оролцсон тамирчдад хүндэтгэл үзүүлэв

Next Post

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно

Next Post
НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-16
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-06-16
Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

2026-06-15
Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

2026-06-15
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-15
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-06-15
Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх НИТХ-ын хуралдааныг энэ сарын 17, 22 хүртэл хойшлуулжээ

Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх НИТХ-ын хуралдааныг энэ сарын 17, 22 хүртэл хойшлуулжээ

2026-06-13
Нийтийн тээврийн Ч:29А, Ч:28 чиглэлүүдэд түр өөрчлөлт орно

Нийтийн тээврийн Ч:29А, Ч:28 чиглэлүүдэд түр өөрчлөлт орно

2026-06-12
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно

Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно

2026-06-12
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа

2026-06-12
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.