• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Ирэх он гэхэд Арвайхээрт шахмал түлшийг нэвтрүүлнэ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-01-27
Ангилал: Нийгэм
Ирэх он гэхэд Арвайхээрт шахмал түлшийг нэвтрүүлнэ

Арвайхээр хот агаарын бохирдлоороо улсын хэмжээнд Улаанбаатарын дараа орж байсан бол сүүлийн хоёр жилд Манлайлах түвшинд хүрээд байгаа. Аймгийн удирдлагууд Арвайхээр хотын агаарын бохирдлыг бууруулах, хэрэглэгчдээ эрүүл, чанартай түлшээр хангахын тулд Баянтээгийн нүүрсний уурхайг түшиглэн шахмал түлшний үйлдвэрийг 2020 онд байгуулсан юм. Баянтээгийн нүүрсний уурхайгаас нэг тэрбум төгрөг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 400 сая төгрөгийн санхүүжилтыг тус үйлдвэрт зарцуулж, Баялаг-Эрдэнэ цом ХХК гүйцэтгэгчээр шалгаран 1.4 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр барьжээ.

Тус үйлдвэр цагт 30 тонн, өдөрт 300 тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд жилд 25 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэж, Арвайхээр хотын найман мянган өрх айлын жилийн хэрэгцээг бүрэн хангах төлөвлөгөөтэй байгаа юм. Түлш үйлдвэрлэхийн тулд хоёр шугамыш ашигладаг гэнэ. Нүүрсээ коксын зууханд шатааж, хөц будаа, улаан буудайг 250-300 градусаар халаан цардуул гаргаад шар шавартай хольж улмаар коксжуулсан нүүрстэйгээ барьцалдуулан шахмал түлшийг гаргаж авдаг аж.

‘Бусад үйлдвэрүүд барьцалдуулагч материалаа Хятадаас зөөдөг бол манайх өөрсдөө үйлдвэрлэдгээрээ онцлог. Шахмал түлш гаргаж авахад шаардлагатай бүх материалаа бид өөрсдөө үйлдвэрлэдэг’ хэмээн уурхайн ашиглалтын инженер Б.Балжинням хэлж байв.

Баянтээг нь зөвхөн Өвөрхангай төдийгүй Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Орхон, Дархан гэхчлэн олон аймгийн иргэдийг нүүрсээр хангадаг, 29.6 сая тонн нүүрсний нөөцтэй, жилд 150 мянган тонн нүүрс олборлох хүчин чадалтай уурхай. Нүүрсний чанарын хувьд илчлэг сайтай ч тортог, хүхэр ихтэй байдаг нь агаарын бохирдолд сөргөөр нөлөөлж байна. Тиймээс уг нүүрсийг хагас коксжуулж, шахмал түлш үйлдвэрлэснээр нүүрсний тортгийг 50 хувиар багасгаж, агаарын бохирдол 60-аас дээш хувьтай буурна хэмээн үзэж байна.

Одоогоор тус үйлдвэрт 100 тонн түлш үйлдвэрлэсэн ч хэрэглээнд нэвтрүүлээгүй байна. Үйлдвэрийн аюулгүй ажиллагааг хангах, технологийн горимыг мөрдүүлэх, үйлдвэрлэсэн түлшний химийн найрлагыг лабораторийн шинжилгээнд өгч, дүгнэлт гаргах гээд цаг хугацааны хувьд хүлээлтэй байгааг аймгийн Засаг дарга А.Ишдорж хэлж байлаа.

Previous Post

Сү.Батболдынхны гадаадад олон сая доллараар авсан сууцнуудын нэгээхэн хэсгийг дэлгэлээ

Next Post

APPLE дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй брэндээр тодорлоо

Next Post
APPLE дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй брэндээр тодорлоо

APPLE дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй брэндээр тодорлоо

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Б.Пүрэвдагва: Энэ жил нийслэлд найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлнэ

Б.Пүрэвдагва: Энэ жил нийслэлд найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлнэ

2026-08-01
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна

Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна

2026-08-01
Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

2026-08-01
Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

2026-07-30
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа

Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа

2026-07-30
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна

Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна

2026-07-30
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-07-30
Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Яруу эгшигт одтой, хөхөгчин могой өдөр

2026-07-30
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт +23 градус дулаан байна

2026-07-30
Японд болсон 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 13-т хүрлээ

Японд болсон 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 13-т хүрлээ

2026-07-29
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.