• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Д.Сарангэрэл: Олон өдөр над руу ирсэн дайралтыг тэвчээртэйгээр харлаа

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-01-25
Ангилал: Нийгэм
Д.Сарангэрэл: Олон өдөр над руу ирсэн дайралтыг тэвчээртэйгээр харлаа

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэлийг Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа бэлтгэл хангалтгүй хийснээс болж, эмнэлгүүдэд kopoнaвиpyc тархсан талаар мэдээлэл цахимд бичиж, нийтлэх болсон. Тэгвэл энэ талаар Д.Сарангэрэл өөрийн цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийжээ.

Тэрбээр ‘Олон өдөр над руу ирсэн дайралтыг тэвчээртэйгээр харлаа. Гол санаа нь ковидын эсрэг бэлтгэл хангаагүй, одоогийн сайд өмнөх сайд Сарангэрэлийн баасан дээр хальтарлаа гэх.

1. Мөнхсайханыг эхнээс нь дэмжиж 1-р эмнэлгийн даргаар томилон тус эмнэлгийн өнгө төрөх, тоног төхөөрөмжийг шинэчлэх санхүүжилтийг шийдэж өгсөн билээ. Монгол Улсын Ерөнхий сайд анх удаа Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу танхимаа бүдүүлэхдээ салбарын сайдаар ажиллаж байсны хувьд эрүүл мэндийн сайдад нэр дэвшүүлэх хүний талаар санал солилцоход хамгийн түрүүнд Мөнхсайханыг нэрлэсэн юм. Мөн одоогийн сайд манай коронагийн эсрэг улирдлагын багийн гишүүн. Тиймээс бидний дунд ямар ч яс хаяад нэмэргүй.

2. 2020 оны 1-р сарын 24-нөөс 7-р сарын 7 хүртэл буюу  6 сар шахам хугацаанд яамны хамт олон, салбарынхантайгаа эцэж цуцахыг мэдэхгүй ажилласан. Бүхий л арга хэмжээг авсандаа. Тэр суурин дээр 7-р сарын эхнээс шинэ сайд маань  ажиллаж 4 сар гаруй халдвар алдаагүй. Бэлтгэл сайн хангасан байсан учраас өндөр хөгжилтэй орон өвдөг сөхөрчихөөд байхад бид одоо ч нөөц боломжоо шавхаагүй байна. Гол нь юу хийсэн бэ гэвэл – Ард иргэддээ бүх үнэнийг хэлэх, мэдээлэл өгөх, хамтдаа давж туулах сэтгэлзүйг бүрдүүлэх. Халдвар хамгаааллыг мөрддөг болгох зорилт тавьсан. Үүнд алдарт 11 цагийн мэдээ үр дүнгээ өгсөөн. Манайхан бүгд маск зүүгээд сурчихсан. Маш их баярладаг юм. Үр дүнд нь Анх-Отгоноос монголчууд халдвар аваагүй. Томуу болон бусад халдварт өвчин эрс буурсан. – ДЭМБ,олон улсын байгууллага, улс орнуудтай харилцаа холбоо тогтоож мэргэжил аргазүй, тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслийн дэмжлэг авсан. Тэр үед засаг одооных шиг их хэмжээний санхүүжилт үзүүлэх боломж бага байлаа. Гэхдээ шаардлагатай тоног төхөөрөмж, оношлуур, эм тариа,хамгаалах хэрэгслийг хангалттай бүрдүүлсэн байсан.

Тухайлбал, 425 амьсгалын аппарат бэлдсэнээс өнөөдөр 1-3-ыг л ашигласан байна. Уушиг орлуулах ганц ч ЭКМО аппаратгүй байлаа. Тэрийг шийдсэн. Одоо 1-р эмнэлэгт байгаа. Одоогоор мөн хэрэглээгүй л байна.  34 жилийн түүхтэй ХӨСҮТ kopoнaгийн халдвар авсан өвчтөнд фиброз буюу уушигны хатуурал болж буй эсэхийг оношлох компьютер томографын аппарат байгаагүй. Мөн шийдсэн. ‘Муу’ Нямхүү маань сарын дотор СТ шийдчихдэг нээрээ, бид улам хичээнэ гээд тойроод гүйгээд байж билээ.  За тэгээд онлайнаар Хятад болон гадаадын улс орнуудтай эмчилгээний талаар туршлага солилцох, танхимын ба теле сургалт дадлага байнга явуулж байлаа. Тухайн үед бүх төрлийн байгууллага, салбар мөрдөх заавар дүрмийг өдөр шөнөгүй сууж боловсруулсан. Нэг ч салбарыг орхиогүй. Энэ бол нүсэр ажил. Д.Нарангэрэл дарга ахалж ажилласан. Бас л эрч хүчтэй , туршлагатай , хийморьтой бүсгүй шүү.

Хэдэн хөөрхөн мэргэжлийн охид тасралтгүй ажилласан даа. Өдөр бүр бид хамт байлаа. Заримдаа нүүр амаа будаад гоё дээрээ тавьчихсан ирнэ. Төрсөн өдөр нь тохиосон хэрэг. Тэр өдөр чөлөө өгөөд байхад л хэсэгхэн яваад хүрээд ирнэ. Ийм сэтгэлтэй хүмүүстэй ажиллаж байлаа. Тиймээс би эрүүл мэндийн ажилтнууд, эмч мэргэжилтнүүдээ мэддэг, хайрладаг болсон юм. Бусад ажлаа орхигдуулахгүйн тулд дагнасан баг ажиллуулж байсан хэрэг. За ингээд тоочвол барагдахгүй.

Аа тийм, тусгаарлах байрыг төрөх эмнэлэг бүү хэл ‘Таван толгой түлш’ компани хүртэл гаргасан байсан. 1-р төрөх 3 тусгаарлах байртай. Гэтэл Сарангэрэл байр байгуулаагүй . Тэгээд ээж нүцгэн гарсан л гэж байх шиг байна лээ. За энэ яахав, эх нярай 2 эрүүл байвал болоо. ДЭМБ, АШУҮИС зэрэг 6 байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид хамтран МОНГОЛ УЛСАД ХАЛДВАРЫН ҮЕИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ҮНЭЛЭХ, ЭДИЙН ЗАСГИЙН ЗАРДАЛ ТООЦОХ тайлан саяхан гаргасан байна.

Үүнд : – Хүн амын дунд халдвар гаргалгүй барьж чадсанаар нас баралт гараагүй. Хэрэв хүн амын 1%-д халдвар тархсан бол 12685 хүн/жил алдах байснаас сэргийлж чадсан ; төсөвт учрах 80 гаруй тэрбум төгрөгийг хэмнэсэн. Вак.цинтай хохирол багатай залгах цаг хугацааг ойртуулсан гээд олон дүгнэлт хийсэн байна лээ. Хүн арддаа энэ хэмжээний тус хүргэж чадсандаа сэтгэл өег байдаг. Эрүүл мэндийн салбарынхандаа, яамны хамт олон, антикорона багтаа талархаад баршгүй. Надад тэр үед улс орон, ард түмнээ аюулд өртүүлэхгүй байхаас өөр юу ч бодогдоогүй.  6-р сард сонгууль болсон. Тойрогтоо ч ажиллаж чадаагүй. Хан-Уулчууд маань намайг ‘явж ажлаа хий, амар тайван байлгаж байгаад баярлалаа’ гэж хэлээд хамгийн олон саналаар сонгосон юм. Вак.цинтай золгох хугацаа улам ойртсоор’ гэсэн байна.

Previous Post

БНХАУ-ын 503 иргэнийг эх оронд нь буцаалаа

Next Post

Саруул тэнгэр 2 хотхоны 103-р байранд хөл хорио тогтоолоо

Next Post
Саруул тэнгэр 2 хотхоны 103-р байранд хөл хорио тогтоолоо

Саруул тэнгэр 2 хотхоны 103-р байранд хөл хорио тогтоолоо

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өнөөдөр нийслэлийн төсвийн хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

Өнөөдөр нийслэлийн төсвийн хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

2026-06-16
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-16
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-06-16
Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

2026-06-15
Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

2026-06-15
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-15
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-06-15
Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх НИТХ-ын хуралдааныг энэ сарын 17, 22 хүртэл хойшлуулжээ

Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх НИТХ-ын хуралдааныг энэ сарын 17, 22 хүртэл хойшлуулжээ

2026-06-13
Нийтийн тээврийн Ч:29А, Ч:28 чиглэлүүдэд түр өөрчлөлт орно

Нийтийн тээврийн Ч:29А, Ч:28 чиглэлүүдэд түр өөрчлөлт орно

2026-06-12
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно

Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно

2026-06-12
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.