• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Б.Энхдалай: Эгчийг маань нимгэн хувцастай нь ХӨСҮТ-ийн гаднах шатаар салхинд 4 давхар руу гаргасан байгаа юм

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-01-20
Ангилал: Нийгэм, Тод мэдээ
Б.Энхдалай: Эгчийг маань нимгэн хувцастай нь ХӨСҮТ-ийн гаднах шатаар салхинд 4 давхар руу гаргасан байгаа юм

Нэгдүгээр төрөхөд нярайлсан эмэгтэйн төрсөн дүү Б.Энхдалай дөнгөж сая шууд дамжуулалтаар хийж, олон нийтэд мэдээлэл өглөө. Тэрбээр “Манай гэр бүл маш их цочролд орж, сэтгэл зүйн дарамттай байгаа. Гэхдээ олон нийтэд мэдээлэл өгөх нь зөв гэж бодож байна. Манай эгч 5 хоногийн өмнө нэгдүгээр эмнэлэгт очсон. Эмнэлэгт хэвтэхэд заавал шинжилгээ өгсөн байх шаардлагатай гээд шинжилгээ өгөөд сөрөг гарсан. Манай гэр бүл хоорондоо уулзаж учраагүй.

Ингээд өчигдөр 08.00 цагийн үед эгч эсэн мэнд амаржсанаа хэлсэн. 12.00 цагийн үед хүргэн ах залгаад манай орцны 4 давхарт халдвар гарч, батлагдсан байна. ХӨСҮТ-ийнхэн ирж байр тусгаарлаж байна гэдгийг хэлсэн. Улмаар хүргэн ах болон гурван хүүхдээс нь шинжилгээ аваад, хоёр цагийн дараа дахин авсан гэсэн. Тэгээд халдвар батлагдсаныг хэлээд гэрээс нь ХӨСҮТ рүү авч явсан байна. Ингээд нөхрөөс нь гарсан тул эхнэрийг нь нэгдүгээр хавьтал гэж үзээд эмнэлэг рүү залгаад эгчээс шинжилгээ авсан байгаа юм. Гэтэл эерэг гарсан гэж УОК-оос мэдээлсэн. Нэгдүгээр төрөхөд очихдоо 2 удаа шинжилгээ өгөөд сөрөг гарсан шүү дээ.

Бид ингээд гэр бүлийн чатдаа бичилцсэн. Хэдхэн хоногийн өмнө сөрөг гарсан хүмүүс яагаад эерэг гарчихваа гээд ярилцсан. Бодоод үзэхээр ерөөсөө орцоороо л халдвар авсан байх магадлалтай байгаа юм. Учир нь эгч жирэмсний амралттай, ахын ажил зогссон бүгд гэртээ байсан хүмүүс. Бид үнэхээр цочролд орсон.

Ингээд цочролд ороод байж байтал орой нь эгчийг тусгаарлахаар болсон. Гэтэл тусгаарлаж байгаа бичлэгийг нь үзээд бид бүр маш их бухимдсан. Эгч маш их сэтгэл зүйн дарамтад орж, цочролд орсон байдалтай байгаа. Эгчдээ тайван байгаарай гэж хэлсэн.

Эгч өчигдөр надруу залгаад “Яаанаа эгчийг нь тусгаарлана гэнээ” гэж хэлсэн. Тухайн үед би эгчийг тайвшруулаад “Санаа битгий зов оо. Энэ бол ханиадны шинжтэй шүү” гэж эгчийгээ тайван байлгаж, дархлааг нь унагахгүйг хичээсэн. Гэр бүлдээ ч бас сандраад хэрэггүй, улсынхаа шийдвэрийг дагацгаая гэдгээ ч хэлсэн.

Ахтай утсаар ярихад “Эгчийг нь тусгаарлана гэнэ. Яанаа. Хувцасыг нь өгөх гэтэл гаргахгүй. Хүйтэн машинд суулгачихвий дээ” гээд ярилцаад байж байтал Ийгл ТВ-ийн шууд дамжуулалтаар биднийг сэртхийлгэсэн бичлэг явсан.

Бичлэг эхлэхээс бараг 10-аад минут хаалга онгорхой байж байгаад суулгасан гэж байгаа юм. Гадаа -21 градус хүйтэн байгаа ш дээ. Халуун зунаар хүртэл хэдэн давхар хувцастай гарч, хэдэн сар гэрээсээ гардаггүй биздээ. Тэгээд бүр дэрээр амыг нь таглаад явж байгаа нь маш харгис санагдсан. Энэ бол ДОХ ч юм уу, үхэх аюултай өвчин биш шүү дээ. Тэгээд нөгөө хүв хүйтэн машинд эгчийг маань суулгачихаж байгаа юм. Машины хаалга хаагд юу, үгүй юу эгч маань дэрээ шидээд хүүхдээ тас тэврээд авч байгаа юм. Эх хүн шүү дээ. Тэгээд тэндээ очоод ХӨСҮТ-ийн гаднах шатаар салхинд 4 давхар руу авч гарсан байгаа юм. Одоо эгч сүү орохгүй байна гээд залгаж л байна. Сэтгэл санаагаар маш их унасан учраас бид УОК-оос гуйгаад нэгэнт эерэг гарсан шүү дээ гээд нөхрийг нь хамт тусгаарлуулсан.” гэлээ.

Previous Post

Хүн амын 60 хүртэл хувийг вакцинжуулах санхүүжилтэд 50.7 сая долларын зээл авахаар төлөвлөж байна

Next Post

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар болон ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан нар огцорох өргөдлөө өглөө

Next Post
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар болон ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан нар огцорох өргөдлөө өглөө

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар болон ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан нар огцорох өргөдлөө өглөө

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

2026-07-22
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

2026-07-22
Ховд аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

2026-07-22
НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

2026-07-22
Дорнын зурхай

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна

2026-07-22
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өдөртөө +26 хэмийн дулаан байна

2026-07-22
Их, дээд сургууль, коллежийн хичээлийг 9-р сарын 15-наас эхлүүлнэ

Их, дээд сургууль, коллежийн хичээлийг 9-р сарын 15-наас эхлүүлнэ

2026-07-21
Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-21
“Туул-1” коллекторыг ашиглалтад оруулж байж бид гэр хорооллыг барилгажуулна

Б.Пүрэвдагва: “Туул-1” коллекторыг ашиглалтад оруулж байж бид гэр хорооллыг барилгажуулна

2026-07-21
“Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” ЗГ-ын тогтоолыг баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлэхээр боллоо

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна

2026-07-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.