• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

‘Өргөө’ амаржих газарт болсон үйл явдалтай холбогдуулан МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга мэдэгдэл гаргалаа

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-01-20
Ангилал: Засгийн газар
‘Өргөө’ амаржих газарт болсон үйл явдалтай холбогдуулан МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга мэдэгдэл гаргалаа

Тэрбээр ‘Монголчууд бид хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг дээдэлж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгон Үндсэн хуульдаа тунхагласан байдаг.

Гэтэл коронавируст цар тахал гарсан цагаас хойш иргэдийн эрх зөрчигдөх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй иргэд амь насаа алдах тохиолдлууд тасрахгүй байна. Бодит баримтаас харахад, 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгаас тархинд нь цус харвасан 10 настай охин яаралтай эмнэлгийн тусламж авахаар ирсэн ч холбогдох байгууллагуудын хүнд суртлаас үүдэн 3 цагийн турш хүйтэн машинд тусламж хүлээх явцдаа бие нь хүндрэн, ЭХЭМҮТ-д ирсэн ч амь насаа алдсан эмгэнэлтэй үйл явдал болсон. Мөн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 22-ын товчоон дээр ирсэн Архангай аймгийн иргэн 58 настай эмэгтэйн бие нь муудаж, эмнэлгийн туслалцаа авч чадалгүй амь насаа алдсаныг монголын ард түмэн мартаагүй байгаа.

Цар тахлын үед авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа бүр иргэдийн амьдралын бодит шаардлагыг хангасан, эцсийн зорилго нь тэдний сайн сайхны төлөө чиглэх ёстой билээ. Гэтэл цар тахлын энэ хүнд цаг үед бид иргэдийн төлөө гэсэн үйл ажиллагааныхаа эцсийн зорилгыг умартан монгол хүний үнэ цэнийг улам алдагдуулсаар байгааг өчигдөр болсон үйл явдал дахин баталлаа.

Монголчууд ёс заншлаа хүндэтгэн дээдэлж, ээжийг хайрла, хүүхдийг хайрла гэж үр хойчдоо сургадаг ч идэр есийн хүйтэнд дөнгөж төрсөн эх хүнд хандаж буй хандлага нь нийгэмд бухимдлыг төрүүлээд байна. Энэ бүхнээс харахад, холбогдох байгууллагуудын өнөөдөр явуулж байгаа цар тахлаас сэргийлэх, ард нийтийг урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа нь дээд, дунд, доод шатандаа удирдлагын уялдаа тогтолцоо хангалтгүй байгааг харуулж байна.

Дээрх ноцтой асуудлуудад эмч, эмнэлгийн ажилтнуудад хариуцлага тооцох нь чухал биш, харин анхнаасаа коронавируст цар тахлын үед халдвартай эх амаржвал авах арга хэмжээг нарийн боловсруулж тооцоолоогүйд асуудлын гол нь оршиж байна.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн баталгааг улам төгөлдөржүүлэхийн тулд цаашид иргэдийн хүсэл сонирхол, тэдний дуу хоолойг сонсож, үйл ажиллагаандаа тусгаж ажиллахыг сануулъя. Монгол хүн бүр эрүүл саруул байж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэмд айх аюулгүй, ялгаварлал тэгш бус байдлын золиос болохгүй энх тунх амьдрах болтугай’ гэжээ.

Previous Post

ХҮН нам: Я.Содбаатарыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлнэ

Next Post

Ирэх Ням гарагт НӨАТ-ны сугалааны тохирол болно

Next Post
Ирэх Ням гарагт НӨАТ-ны сугалааны тохирол болно

Ирэх Ням гарагт НӨАТ-ны сугалааны тохирол болно

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Истанбул хот үерт автаж, хоёр хүн амь насаа алдлаа

Истанбул хот үерт автаж, хоёр хүн амь насаа алдлаа

2026-10-16
Нөмрөгийн дархан цаазат газрын түймрийг найман хоногийн дараа бүрэн унтрааж дуусчээ

Нөмрөгийн дархан цаазат газрын түймрийг найман хоногийн дараа бүрэн унтрааж дуусчээ

2026-10-16
Азийн пара спортын V наадам “Айчи-Нагоя 2026”-д  оролцох Монголын баг эх орноосоо мордлоо

Азийн пара спортын V наадам “Айчи-Нагоя 2026”-д оролцох Монголын баг эх орноосоо мордлоо

2026-10-16
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна

2026-10-16
Зарим нутгаар цасан шуурга шуурч зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж болзошгүй

Нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ

2026-10-16
“Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж байна

“Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж байна

2026-10-15
ЦУОШГ: Өнөө шөнө зарим нутагт цасаар шуурна

ЦУОШГ: Өнөө шөнө зарим нутагт цасаар шуурна

2026-10-15
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

2026-10-15
Нийслэлийн хоёрдугаар ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ

Нийслэлийн хоёрдугаар ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ

2026-10-15
Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган 16.00 цагт хуралдаж 2026 оны төсвийг батлах эсэхийг шийдвэрлэнэ

ТАНИЛЦ: Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

2026-10-15
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.