• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ОББҮХ: 2021 онд агаарын бохирдлоос гадна хөрс, ус, хогны асуудлыг чухалчилна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-01-19
Ангилал: Нийгэм
ОББҮХ: 2021 онд агаарын бохирдлоос гадна хөрс, ус, хогны асуудлыг чухалчилна

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо өнөөдөр 2021 оны анхны хурлаа цахимаар хийлээ. Хурлаар өнгөрсөн оны үйл ажиллагааны тайлан болон 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, ОББҮХ-ны бүтэц, бүрэлдэхүүний талаар хэлэлцсэн юм.

ОББҮХ нь 2020 онд Агаар, хөрсний бохирдол болон хог хаягдлыг бууруулах чиглэлд томоохон ажлуудыг өргөн цар хүрээнд хэрэгжүүлэн ажиллалаа. Тухайлбал, түүхий нүүрсний хэрэглээг таслан зогсоох, агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн 24 нэгдсэн арга хэмжээг авч хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын агаар дахь PM10 тоосонцор 19 хувиар, PM25 тоосонцор 15 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байгааг албаны хүмүүс онцоллоо. Мөн ‘Яндангаа хөөлье’ аяныг улс орон даяар зохион байгуулж, 18 мянган өрх айлд сайжруулсан шахмал түлшний хэрэглээ, угаарын хийн хордлогын эрсдлээс сэргийлэх зөвлөгөө, мэдээлэл өгч 12 мянган айлын яндан, зуухыг хөөлж ажилласан юм. Ингэснээр Эрүүл мэндийн байгууллагад ирдэг угаарын хийн хордлогын дуудлага 85 хувиар буурсан ахиц гарлаа. Түүнчлэн Улаанбаатар хот, 21 аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сумдад шөнийн цахилгааны тарифыг тэглэх асуудлыг шийдвэрлэснээр агаарын бохирдлыг бууруулахад дэмжлэг болж байгааг хурлын үеэр онцоллоо.

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл ‘Бид энэ онд орчны бохирдол тэр дундаа агаарын бохирдлыг бууруулах чиглэлд голлон анхаарч, ажиллалаа. Харин ирэх онд ОББҮХ агаарын бохирдол, утаанаас гадна бусад орчны бохирдол болох хөрс, ус, хог хаягдлын талаар чухалчилж, хамтад нь авч үзэх хэрэгтэй байна. Агаарын бохирдлыг бууруулах нь манай орны хувьд тулгамдсан асуудал мөн боловч нөгөө талаараа бусад орчны бохирдлуудад чиглэсэн ажлууд орхигдох нь алсдаа асар их хор уршигтай юм. Тиймээс 2021 онд орчны бохирдлыг өргөн хүрээнд харж, ажлуудаа төлөвлөхийг чухалчилж байна’ гэсэн юм.

 

Эх сурвалж: БОАЖЯ

Previous Post

ШУУРХАЙ: БГД-ийн 6-р бичил хороололд коронавирусийн 13 тохиолдол батлагдаад байна

Next Post

‘Өргөө’ амаржих газрын удирдлагуудад хариуцлага тооцно

Next Post
‘Өргөө’ амаржих газрын удирдлагуудад хариуцлага тооцно

'Өргөө' амаржих газрын удирдлагуудад хариуцлага тооцно

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна

2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна

2026-05-25
Хотын шинэ даргын нэрийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал эхэллээ

Хотын шинэ даргын нэрийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал эхэллээ

2026-05-25
Хөвсгөл аймгийн сурагчид нэгнээ зодож, гэмтээсэн хэрэг гарчээ

Хөвсгөл аймгийн сурагчид нэгнээ зодож, гэмтээсэн хэрэг гарчээ

2026-05-25
Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах нийслэлийн МАН-ын хурал товлогдлоо

Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал 10.00 цагт эхэлнэ

2026-05-25
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-05-25
Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алдарт эхийн одон гардуулна

Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алдарт эхийн одон гардуулна

2026-05-25
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-05-25
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэнд дэвшүүллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэнд дэвшүүллээ

2026-05-24
Элсэлтийн шалгалт ирэх сарын 25-нд эхэлнэ

Элсэлтийн шалгалт ирэх сарын 25-нд эхэлнэ

2026-05-24
Цаг агаарын мэдээ

Улаанбаатарт 14 хэмийн дулаан

2026-05-24
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.