• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Д.Эрдэнэбат: УИХ, Засгийн газарт тавьсан бидний шаардлага хэвээр байгаа

Дорж Нийтэлсэн: Дорж
2018-11-15
Ангилал: Улс төр
Д.Эрдэнэбат: УИХ, Засгийн газарт тавьсан бидний шаардлага хэвээр байгаа


УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат цаг үеийн байдалтай холбоотой зарим асуултад хариулт өглөө.

-Засгийн газрыг огцруулах асуудал нэлээд өрнөж байна. УИХ дахь АН-ын бүлэг энэ асуудлыг ярилцсан уу?

-Өнөөдрийн төр засагт  авлига, аллага, хулгай гурав нүүрлэчихлээ. Тийм учраас Засгийн газарт хариуцлага тооцох  шаардлагатай  гэсэн байр суурийг УИХ дахь АН-ын бүлэг удаа дараа УИХ дарга, Засгийн газарт  илэрхийлсэн. Сүүлийн үед өрнөж байгаа МАН-ын дотоод асуудалд АН оролцохгүй байгаа. Учир нь эрхбаригчдын дотоод асуудал хямралын цэгтээ хүрэхээс өмнө бид өөрсдийнхөө байр суурийг тодорхой илэрхийлсэн.  Энэ байр суурь өнөөдрийг хүртэл хэвээр байгаа гэж ойлгож болно. Дараагийн анхаарал татаж байгаа сэдэв УИХ-ын өөрийнх нь үйл ажиллагаа 60 тэрбумын асуудлаар  тавьсан бидний шаардлага ч мөн хэвээр байгаа. Төр засгийн үйл ажиллагаа болохоо больчихлоо, шударга бус үйлдлүүд  хэрээс хэтэрчихлээ нэг тийш нь шийдэх ёстой гэсэн  ард түмний шаардлагатай манай бүлгийн шаардлага нийцэж байгаа учраас бүлгийнхээ хурлыг яаран хийгээд байх шаарлага байхгүй. Ер нь бол бидний шаардлага хэвээрээ гэдгийг ойлгох хэрэгтэй.

-УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Засгийн газрыг огцруулахаар 26 гишүүн гарын үсэг зурсан байна гэсэн. Та бүхэн нэмж кноп дарах уу?

-Засгийн газраа хэрхэх асуудлаа яах нь эрх баригчдын асуудал. Тэнд хэдэн хүн яаж гарын үсэг зурсан нь чухал биш. Хамгийн гол нь хариуцлага тооцох нь л чухал.

Өмнө нь хэлж байсан үгээ дахиад нэг хэлье. 2016 оны сонгуулиар өнөөдрийн эрх баригчдад үнэмлэхүй олонхийн саналыг ард түмэн итгэж өгсөн. Энэ итгэл мөхөж байгаа нь тун харамсалтай. Монгол Улсын хувь заяа эрх баригчдын гарт байна гэдгийг тэд ойлгох хэрэгтэй. Парламентын тогтолцоо ардчилсан монгол улсыг авч явах уу, нэг эсвэл хаантай болох уу, бүүр коммунизм руугаа буцаж орох уу гэдэг асуудлыг сөрөг хүчний есөн гишүүн шийдэхгүй. Үүнийг үнэмлэхүй олонхи эрх баригчид шийднэ.

-Ерөнхийлөгч УИХ-ыг тараах тухай бичиг хүргүүлсэн. Ер нь УИХ-ыг тараах асуудалд танай намын бүлэг ямар байр суурьтай байна?

– Ардчилсан Монгол Улсад оносон алдсан олон зүйл бий. Хүний эрх, эрх чөлөө, та бидний ярилцаад сууж байгаа ч гэсэн асар том эрх чөлөө юм.  Энэ бол Ардчилсан Монгол Улс. Тийм учраас Ардчилсан нам өөрсдийнхөө бүтээсэн үнэт зүйлсийг өөрийнхөө гараар утсгана гэж байхгүй.  Харин УИХ тарахдаа тулах юм бол өөрөө тарах ёстой. Үндсэн хуулийнхаа хүрээнд. Түүнээс биш гадны шахалтаар ч юм уу хэн нэгний тушаал заавраар төрийн эрх барих хууль тогтоох дээд байгууллага замбараагүй байдал руу орж болохгүй гэсэн байр суурьтай байгаа. УИХ-ын гишүүд бид цаашид ажиллаж чадахаа болилоо гээд 3/2-оор гарын үсгээ зураад Үндсэн хуулийн өөрөө тарах заалтын дагуу тарна гэж шийдэх юм бол бид тэр талд нь байна.

-Хэрэв Засгийн газар огцроод танай намтай хамтарсан Засаг байгуулах санал тавьбал?

-Тийм юм байхгүй ээ. Есөн гишүүнтэй бүлэг хамтарна гэж юу байхав. Нэгэнт ачаагаа үүрсэн бол барианд хүртлээ үүрч явах  эсэхээ эрхбаригчид өөрсдөө л шийд гэсэн байр суурьтай байгаа.

www.zindaa.mn

Previous Post

Ч.Чамин-Эрдэнийн ЗАДЛАН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ гарчээ

Next Post

Мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр хяналт, шалгалт хийх журам батлагдлаа

Next Post
Мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр хяналт, шалгалт хийх журам батлагдлаа

Мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр хяналт, шалгалт хийх журам батлагдлаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ирэх 7 хоногийн ордуудын зурхай (2026 оны 1 дүгээр сарын 19–25)

Ирэх 7 хоногийн ордуудын зурхай (2026 оны 1 дүгээр сарын 19–25)

2026-01-18
Т.Даваадалай: “Стартап”-уудыг бүх талаар дэмжиж, хөгжүүлж ажиллана

Т.Даваадалай: “Стартап”-уудыг бүх талаар дэмжиж, хөгжүүлж ажиллана

2026-01-17
Архитектурын орчин үеийн шийдлийг үндэсний хэв маягтай хослуулсан “Урт цагаан” үйлчилгээний төвийг улсын комисс хүлээн авлаа

Архитектурын орчин үеийн шийдлийг үндэсний хэв маягтай хослуулсан “Урт цагаан” үйлчилгээний төвийг улсын комисс хүлээн авлаа

2026-01-17
“Чингис хаан” нисэх буудлыг түшиглэн олон улсын транзит зочид буудал байгуулна

“Чингис хаан” нисэх буудлыг түшиглэн олон улсын транзит зочид буудал байгуулна

2026-01-17
Гарцаар гарч явсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ

Гарцаар гарч явсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ

2026-01-17
МОНГОЛ ДОРНЫН ЗУРХАЙ:  Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сүлд тэнэж одно тохиромжгүй

Монгол дорнын зурхай

2026-01-17
2025 оны 08-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2026-01-17
Нийтийн байранд 12 иргэн угаартжээ

Нийтийн байранд 12 иргэн угаартжээ

2026-01-16
Алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулахад урьдын адил онцгой анхаарна

Алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулахад урьдын адил онцгой анхаарна

2026-01-16
Ойрхи Дорнодын хурцадмал байдал дэлхийн зах зээл, аюулгүй байдалд нөлөөлж байна

Ойрхи Дорнодын хурцадмал байдал дэлхийн зах зээл, аюулгүй байдалд нөлөөлж байна

2026-01-16
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.