• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Moнголын бизнесийг залгисан МАНАН бүлгийн толгойлогч нь Сү.Батболд гэгдэх болов

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-11-04
Ангилал: Улс төр, Хууль
Moнголын бизнесийг  залгисан МАНАН бүлгийн толгойлогч нь Сү.Батболд  гэгдэх болов

Монголын  төрд  удаан  ажиллаж, мэдээлэлтэй, давуу байдлаа ашиглан бүх салбарт сарвуугаа дүрэн хөлжсөн олигархуудын нэг бол яах аргагүй УИХ-ын гишүүн Сү.Батболд гэгдэж байна. Түүний мэдэлд өнөөдөр “Алтай холдинг” групп, “Скай хайпермаркет”, “Скайтел” компаниуд, Чингис хаан зочид буудал, “Дата кейр” компани, “Скай трейдинг” болон “Алтай Кашмир” ХХК, “Улаанбаатар синема” ХХК, Юнайтед бродкастинг корпорэйшн зэрэг найман охин компани байгаа бөгөөд жижиглэн худалдаа, харилцаа холбоо, зочид буудал, аялал жуулчлал, ноос ноолуурын салбарыг хэдийнэ гартаа оруулжээ.

Сү.Батболдын бизнесээ сүйхээтэй тэлэх бодлого АН, МАН-ын улстөрчдийг багтаасан МАНАН бүлгийн зарчмаар явагдаж өнөөдөр бизнесийн салбар дахь МАНАН бүлэг хэдийнэ түүний удирдлага, хэтэвч дотор багтаж буйг нотлох цөөн жишээг дурьдъя.

Үүрэн холбооны салбарын 2 дахь том компани Скайтел групп өнөөдөр Сү.Батболдын мэдэлд бий. 2010 онд солонгосчууд Скайтелийн хувьцааг зарах гэж байхад тэрбээр хувьцааны 50 хувийг авсан бол үлдсэн 50 хувийг АН-ын гишүүн болох талийгаач Г.Батхүү агсны Шунхлай групп худалдан авч, АН, МАН-ын улстөрч, бизнесмэнүүд хэтэвчээ нэгтгэсэн түүхтэй.

Улс төр дагасан бизнесмэнүүдийг урхидсан жишээ ганц энэ биш. Иргэд Тавантолгойн орд ямархуу хэмжээний ашигтай вэ гэдгийг ойлгож амжаагүй байхад ордод эзэн сууж, МАН-ын Ц.Цэнгэл, АН-ын Батж.Батбаяр нарын хүмүүстэй ордыг хуваан эзэмшиж байв. Бүлэг Тавантолгойн ордыг төрийн мэдэлд эргүүлэн авах УИХ-ын шийдвэрийг он удаан жилээр гацааж байсан билээ.

Монголын бүх тендэрийг голохгүй булааж, бизнесийнхэн дундаа нэр хүндээ барсан МCS компани ч Сү.Батболдын улс төр, бизнес дэх хамгийн том хамтрагч. МCS болон “Алтай холдинг” компаниуд Улаанбаатарчуудын амралт чөлөө цагаа өнгөрүүлж хэвшсэн “Скай ресорт” цанын баазыг эзэмшдэг юм.

“АСЕМ Вилла” хотхон, Скай ресорт цанын баазын бохир ус хальж Туул гол руу цутгаж байна. МХЕГ-ын улсын байцаагчдийн хөрснөөс авсан шинжилгээгээр бохир хальж, байгаль орчин бохирдуулаад зогсохгүй гэдэсний савханцрын үүсгэгч байгааг тогтоосон. Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх “Скай ресорт” цанын баазыг эзэмшдэг “Марриот” компани нь цанын баазыг ашигласан газрын төлбөрөө төлөөгүй явж ирснийг тогтоолоо гэх мэдээллүүд ч ердөө 2 жил хүрэхгүйн өмнө гарч байв.

“Скай ресорт” нь МCS группийн охин компани хэмээн мэдээлэгддэг болохоос “Алтай холдинг”-ийн нэр бараг дуулдаж байгаагүй. Энэ мэт үргэлжилсэн сэжмээрээ Монголын улс төр, бизнесийн бүлэглэл дэх бас нэгэн МАНАН бүлгийн ард сууж, судсыг нь атгаж, АН ялсан ч, МАН ялсан ч өөрт ашигтай шийдвэр гаргуулж ирсэн Сү.Батболдыг МАН улстөрийн тавцангаас буулгахгүй аваас 100 жилийн настай намынхаа нэр хүндэд цөв суулгаж мэдэхээр байна.

Эх сурвалж: Улс төрийн тойм

Previous Post

570 автомашинаас 2.7 сая ам.доллар гарсан уу?

Next Post

Малдаа яваад сураггүй болсон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хайж байна

Next Post
Малдаа яваад сураггүй болсон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хайж байна

Малдаа яваад сураггүй болсон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хайж байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлдөг боллоо

2026-08-25
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм

УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм

2026-08-25
ВИДЕО: Өнөөдрийн байдлаар АИ92 шатахууны 9 хоногийн нөөцтэй байна

ВИДЕО: Өнөөдрийн байдлаар АИ92 шатахууны 9 хоногийн нөөцтэй байна

2026-08-25
Биокомбинатад 280 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо

Биокомбинатад 280 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо

2026-08-25
ГЕГ: Дагалдах ачаанд нуусан 1 кг метамфетаминыг гаалийн хяналтаар илрүүллээ

ГЕГ: Дагалдах ачаанд нуусан 1 кг метамфетаминыг гаалийн хяналтаар илрүүллээ

2026-08-25
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь

2026-08-25
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ

2026-08-25
Сэрэмжлүүлэг: Хэнтий, Дорноговь, Сүхбаатарын нутгаар аадар бороо орно

Алтайн уулархаг нутгаар бороо орно

2026-08-25
Б.Пүрэвдагва: Улаанбаатарт 2000 цахилгаан машин байгааг 2030 онд 50 мянгад хүргэнэ

Б.Пүрэвдагва: Улаанбаатарт 2000 цахилгаан машин байгааг 2030 онд 50 мянгад хүргэнэ

2026-08-24
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

2026-08-24
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.