• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

200 гаруй ажлын байрны нээлттэй өдөрлөг болно

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-10-19
Ангилал: Нийгэм
200 гаруй ажлын байрны нээлттэй өдөрлөг болно

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, арга хэмжээг нийслэлийн хэмжээнд зохион байгуулан хэрэгжүүлдэг. Ажил олгогчийг дэмжих үйлчилгээний хүрээнд хүний нөөцийн бүрдүүлэлтийн аян, ажлын байрны нээлттэй өдөрлөгийг тогтмол зохион байгуулж байна.

‘ТАВАН БОГД ФҮҮДС’ ХХК-иас 200 гаруй сул чөлөөтэй ажлын байр зарласны дагуу аравдугаар сарын 20, 21-ний өдрүүдэд ‘Нээлттэй ажлын байрны өдөрлөг’-ийг Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд зохион байгуулах гэж байна.

‘ТАВАН БОГД ФҮҮДС’ ХХК нь Салбарын ажилтан, Хүргэлтийн жолооч, Үйлчлэгч ажлын байруудад нийт 200 гаруй ажилтныг авч, дэлхийн алдарт брэнд ‘KFC’ түргэн хоолны ресторанд шаардлагатай хүний нөөцийг бүрдүүлэх юм.

Ажил хайгч иргэд тус өдөрлөгт хүрэлцэн ирснээр тус компаниас зарласан ажлын байранд бүртгүүлж, ажлын ярилцлагад орохоос гадна Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд ирүүлсэн нийт 2500 орчим ажлын байрны мэдээллийг авч, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд хамрагдах боломжтой.

Ажлын байранд тавигдах шаардлага:

Салбарын ажилтан
Өглөө, оройн ээлжид ажиллах боломжтой, 18 нас хүрсэн, тууштай ажиллах хүсэлтэй
Хүргэлтийн жолооч
Жолооны эрхийн оноо 7-с дээш, 2-3 жил хот дотор машин барьж байсан туршлагатай, өглөө, оройн ээлжид ажиллах боломжтой
Үйлчлэгч
Өглөө, оройн ээлжид ажиллах боломжтой, 18 нас хүрсэн, тууштай ажиллах хүсэлтэй
Ажлын байрны өдөрлөг аравдугаар сарын 20, 21-ний өдрүүдэд, 09:00-17:00 цагийн хооронд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт байрлах Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд болно.

Эх сурвалж: Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар

Previous Post

Тусгай хэрэгцээт хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн үйлчилгээг цахимжууллаа

Next Post

116 зэрлэг амьтныг асран тэнхрүүлж, 71 амьтанг байгальд нь эргүүлэн тавьжээ

Next Post
116 зэрлэг амьтныг асран тэнхрүүлж, 71 амьтанг байгальд нь эргүүлэн тавьжээ

116 зэрлэг амьтныг асран тэнхрүүлж, 71 амьтанг байгальд нь эргүүлэн тавьжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Улаанбаатарт 3 градус дулаан байна

Улаанбаатарт 0 градус багавтар үүлтэй, цас орохгүй

2026-10-24
“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

2026-10-23
Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

2026-10-23
“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

2026-10-23
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

Оюутолгойн 3 их наядын ногдол ашгийн зарцуулалтын талаарх хуулийг татан авах асуудлыг хэлэлцэж, буцаан татахаар шийдвэрлэжээ

2026-10-23
МҮЭ-ийн холбоо Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үүдэнд цуглаан зохион байгуулж байна

МҮЭ-ийн холбоо Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үүдэнд цуглаан зохион байгуулж байна

2026-10-23
Ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

2026-10-23
Увс аймагт цасан шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайж байна

Увс аймагт цасан шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайж байна

2026-10-22
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.