• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замаар сайжруулсан түлшний түүхий эд тээвэрлэнэ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-09-25
Ангилал: Нийгэм, Эдийн засаг
Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замаар сайжруулсан түлшний түүхий эд тээвэрлэнэ

“Монголын төмөр зам” ТӨХК болон “Таван толгой түлш” ХХК-ийн удирдлагууд өнөөдөр Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замаар сайжруулсан шахмал түлшний түүхий эд тээвэрлэх хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Талууд ийнхүү хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурснаар Засгийн газраас хэрэгжүүлж буй хамгийн том зорилтуудын нэг болох нийслэлийн агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаанд томоохон хувь нэмэр оруулах боломжтой боллоо. Тухайлбал, өнөөдрийн байдлаар “Таван толгой түлш” компани нь сайжруулсан шахмал түлшний түүхий эдийг Өмнөговь аймгийн Цогтцэцийн сумаас том оврын ачааны автомашинаар тээвэрлэдэг. Нүүрс тээвэрлэлтийн энэхүү өндөр зардал нь иргэдийн гарт очих “Сайн түлшний” үнэнд хамгийн ихээр нөлөөлдөг. Түүнчлэн мэргэжилтнүүд олон тонн нүүрс тээвэрлэсэн автомашинууд нь орон нутаг болон нийслэлийн чанартай авто замын эвдрэлийн голлох шалтгаануудын нэг болж байгаа бөгөөд зам тээврийн осол гарахад тодорхой хэмжээнд нөлөө үзүүлж байна гэж дүгнэдэг.

Тиймээс сайжруулсан түлшний түүхий эдийг төмөр замаар тээвэрлэж эхэлснээр зөвхөн нийслэлийн утааны эсрэг арга хэмжээнд хувь нэмэр оруулаад зогсохгүй эцсийн дүнд “Сайн түлш”-ний үнийг бууруулах замаар  зардлыг ч давхар хэмнэх эдийн засгийн үр ашигтай болохыг хоёр талын удирдлагууд гарын үсэг зурах ёслолын ажиллагааны үеэр онцолж байв.

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Р.Батсүх “Манай компани нийгмийн хариуцлагын хүрээнд Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замаар “Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан түлшний түүхий эдийг тээвэрлэх энэхүү санамж бичгийг байгуулахаар санаачилсан. ТЭЗҮ-д тусгагдсаны дагуу уг төмөр замаар эхний жилүүдэд 10-15 сая тонн ачаа тээвэрлэхээр төлөвлөгдөөд байгаа бөгөөд үүний 1.5-2 сая тонн орчим нь “Таван толгой түлш” ХХК-ийн “Сайн түлш”-ний түүхий эд байна” гэсэн юм.

Тэгвэл үндэсний бүтээн байгуулагч “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хэрэгжүүлж буй Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 414.6 километр төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явц 2020 оны есдүгээр сарын 25-ны өдрийн байдлаар “доод бүтцийн газар шорооны ажил 99.8 хувь, нийт 595 ус зайлуулах хоолойн ажил 99.6 хувь, 27 тусдаа гүүрийн ажил 84.4 хувьтай үргэлжилж байгаа аж. Энэхүү төмөр зам үндсэн магистрал төмөр замтай холбогдсоноор дан ганц уул уурхайн салбар гэлтгүй Монгол Улсын эдийн засаг, экспорт, нийгэмд том хэмжээний дэмжлэг болох болно.

Харин “Таван толгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар “Бид сайжруулсан түлшнийхээ түүхий эдийг 600 километрийн цаанаас автомашинаар татан авч байна. Бид Улаанбаатар хотоос Тавантолгой руу нүүрс ачуулах хоосон машин явуулдаг. Ингээд үндсэндээ нэг явалтаар нийт 1200 километр замыг туулах нь нэгд, эдийн засгийн хувьд өндөр зардал гаргахаас гадна авто замын ашиглалт, эвдрэлтэй холбоотой бусад асуудлууд гарч байгаа. Өнгөрсөн жилийн хувьд оргил үедээ өдөртөө 1200 гаруй машин хоёр тийшээ явж байсан. Автомашинаар сайжруулсан нүүрсний түүхий эд зөөвөрлөхөд тонн тутамд 65000-70000 төгрөг зарцуулдаг. Харин Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор энэ зардал тонн тутамд өнөөдрийн төмөр замын ханшаар 25000-30000 төгрөг болж буурах юм. Мөн бид нэг талдаа хоосон ачаатай автомашин явуулахгүй болсноор энэ зардал дахиад гурав дахин буурах боломжтой гэж тооцож байна” гэсэн юм.

Эх сурвалж: itoim.mn

Previous Post

Үе үеийн Ерөнхий нарийн бичгийн дарга нар уулзлаа

Next Post

Үерийн уснаас дүү нараа аварсан сурагч ах дүү хоёрын баатарлаг үйлсийг алдаршуулав

Next Post
Үерийн уснаас дүү нараа аварсан сурагч ах дүү хоёрын баатарлаг үйлсийг алдаршуулав

Үерийн уснаас дүү нараа аварсан сурагч ах дүү хоёрын баатарлаг үйлсийг алдаршуулав

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

2026-07-23
Хүй долоон худагт болох Хүрээ цам-Даншиг наадмын хөтөлбөр

Өнөөдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-07-23
Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

Улаанбаатарт +32  градус дулаан байна

2026-07-23
Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

2026-07-22
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

2026-07-22
Ховд аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

2026-07-22
НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

2026-07-22
Дорнын зурхай

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна

2026-07-22
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өдөртөө +26 хэмийн дулаан байна

2026-07-22
Их, дээд сургууль, коллежийн хичээлийг 9-р сарын 15-наас эхлүүлнэ

Их, дээд сургууль, коллежийн хичээлийг 9-р сарын 15-наас эхлүүлнэ

2026-07-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.