• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгаллаа

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2026-09-17
Ангилал: Эдийн засаг
Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгаллаа

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2026 оны 9 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдийн ээлжит хурлаар инфляц, эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, дотоод, гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.

Жилийн инфляц 2026 оны 8 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд 0.5 нэгж хувиар буурч 12.5 хувьд, Улаанбаатар хотын хэмжээнд 1.4 нэгж хувиар буурч 11.6 хувьд хүрлээ. Инфляц өмнөх сараас буурахад мах, хүнсний ногооны нийлүүлэлт нэмэгдэж, дотоодын хүнсний үнийн өсөлт саарсан нь голлон нөлөөлж байна.

Суурь инфляц 8 дугаар сард 6.8 хувь буюу өмнөх сараас мөн бага зэрэг буурлаа. Шатахууны үнийн өсөлт, түүний дам нөлөө, дэлхийн хүнсний үнийн өсөлт болон төсвийн зардал, цалингийн өсөлтөөс шалтгаалан инфляц нэмэгдэж болзошгүй.

Эдийн засаг 2026 оны эхний хагаст 7.7 хувиар өсөхөд уул уурхай, тээврийн салбар гол хувь нэмэр оруулж, бусад салбарын идэвхжил сул хадгалагдлаа. Энэ онд хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарын өсөлт саарах бол уул уурхай, тээврийн салбар өнгөрсөн оноос эрчимжиж, худалдааны салбарын өсөлт эерэг болох төлөвтэй байна. Бизнесийн зээлийн өсөлт харьцангуй өндөр түвшинд хадгалагдаж, ирэх онд уул уурхайн бус салбарын өсөлт алгуур нэмэгдэх хүлээлттэй байна.

Эдийн засгийн гадаад орчинд тодорхой бус байдал өндөр хэвээр хадгалагдлаа. Ойрх Дорнодод үүссэн зөрчилдөөнөөс шалтгаалан газрын тос, эрчим хүчний үнэ өсөж, дэлхий даяар инфляцын дарамт нэмэгдэх хандлагатай байна.

Нөгөө талаас дэлхийн зах зээл дээр алт, зэсийн үнэ хүлээлтээс өндөр түвшинд хадгалагдаж байгаа нь манай улсын худалдааны нөхцөлд эергээр нөлөөлж, гадаад валютын нөөцийн хүрэлцээт байдал сайжран, төгрөгийн ханш харьцангуй тогтвортой байна.

Инфляц ирэх оны хоёрдугаар улирлаас алгуур саарч, оны эцэст зорилтын дээд интервалын орчимд хүрэх төлөвтэй байна. Инфляцын цаашдын төлөв, эдийн засгийн идэвхжилийг харгалзан үзээд Мөнгөний бодлогын хорооны энэ удаагийн хурлаар бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Гэвч энэ оны төсвийн тодотгол, ирэх оны төсвийн төсөл хэрхэн батлагдах нь инфляцын цаашдын төлөвт томоохон өөрчлөлт оруулах эрсдэлтэй.

Цаашид инфляцын өрнөл, нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлс, гадаад, дотоод эдийн засгийн нөхцөл байдлын өөрчлөлтөөс хамаарч Мөнгөний бодлогын хороо бодлогын дараагийн алхмыг тухай бүр авч хэрэгжүүлнэ. Мөнгөний бодлогын хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна.

Previous Post

Шадар сайд Н.Номтойбаяр Монгол улс, БНХАУ, ОХУ-ын худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Next Post

Улаанбаатарт +15 градус дулаан, бага зэргийн бороо орно

Next Post
Өдөртөө үүлшиж, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Улаанбаатарт +15 градус дулаан, бага зэргийн бороо орно

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар Д.Ундармааг томилжээ

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар Д.Ундармааг томилжээ

2026-11-02
“Жилд 600 мянган тонн сайжруулсан түлшийг дотооддоо үйлдвэрлэнэ”

“Жилд 600 мянган тонн сайжруулсан түлшийг дотооддоо үйлдвэрлэнэ”

2026-11-02
Чөлөөт бөхийн ДАШТ-ээс монгол тамирчид гурван хүрэл медаль, таван V байр хүртжээ

Чөлөөт бөхийн ДАШТ-ээс монгол тамирчид гурван хүрэл медаль, таван V байр хүртжээ

2026-11-02
Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2026-11-02
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

ТАНИЛЦ: Өндөр настны тэтгэвэр дараах байдлаар нэмэгдлээ

2026-11-02
“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

2026-11-02
Улаанбаатарт -2 градус, цас орохгүй

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй, ялимгүй цас орно

2026-11-02
Ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

Улаанбаатарт өдөртөө 0 градус, цас орохгүй

2026-11-01
Монголчууд БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээ хийжээ

Монголчууд БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээ хийжээ

2026-10-30
Ирэх сарын 10, 26-нд бүх нийтээрээ амарна

Ирэх сарын 10, 26-нд бүх нийтээрээ амарна

2026-10-30
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.