• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Үерийн уснаас дүү нараа аварсан сурагч ах дүү хоёрын баатарлаг үйлсийг алдаршуулав

Дорж Нийтэлсэн: Дорж
2020-09-28
Ангилал: Ярилцлага
Үерийн уснаас дүү нараа аварсан сурагч ах дүү хоёрын баатарлаг үйлсийг алдаршуулав

Ерөнхийлөгч Х.Баттулга Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн сурагч Б.Гурвансайхан, Б.Галбадрах нарыг өчигдөр “Шударга журам” медалиар шагналаа. Тэд өнгөрсөн долдугаар сард хоёр болон гурван настай дүү нараа үерийн аюулаас эсэн мэнд аварсан билээ. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын гуравдугаар багийн нутагт хүчтэй мөндөр, аадар борооны улмаас малчин Л.Батжаргалын гэр үерт автаж, амралтаараа очсон ах, дүү хоёр гэрт байсан дүү нараа үерийн аюулаас аварчээ. Тэднийг Ерөнхийлөгчөөс шагналаа аваад удаагүй байхад нь бид уулзаж, ярилцсан юм.

-Юун түрүүнд “Шударга журам” медалиар шагнуулсанд баяр хүргэе. Уншигчид өөрийгөө танилцуулахгүй юу?
Б.Галбадрах: Намайг Батсүхийн Галбадрах гэдэг. Арвайхээр сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн 8в ангид сурдаг.
Б.Гурвансайхан: Намайг Батсүхийн Гурвансайхан гэдэг. Арвайхээр сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн 10в ангид сурдаг. Анги даасан багшийг минь н.Цог-Эрдэнэ гэдэг. Би хоёр эгч, нэг дүүтэй. Хоёр эгч минь хүнтэй суучихсан. Одоо аав, ээж, эмээ дүүтэйгээ ам бүл тавуулаа амьдарч байна.

-Та хоёр өнгөрсөн зун үерийн аюулаас дүү нараа аварсан том гавьяа байгуулжээ. Тухайн үед яг юу болсон юм бэ?
Б.Гурвансайхан: Өнгөрсөн долдугаар сарын 2-ны 17:30 цагт манай аймагт их хэмжээний үер буусан. Үер 45 орчим минут үргэлжилсэн. Эхлээд манай ахын том гэр их хэмжээний усанд автаж, урссан. Бид тэр үеэр бага гэртээ байсан юм л даа. Удалгүй бага гэрт их хэмжээний ус урсан орж ирж, унь нь унаж, зарим мод нь хугарсан. Тэр үед нь би дүү нараа орон дээр суулгаж байгаад усыг нь шавхаж эхэлсэн. Маш их ус орж ирэхээр нь бид айж байсан ч яаж эндээс амьд гарах вэ, дүү нараа яаж хамгаалах вэ гэж бодож байлаа. Тэр үед надаас өөр том хүн байгаагүй. Манай 13 настай дүү, хоёр болон гурван настай хоёр үеэл дүү нар минь байсан. Ах, эгч нар бүгд сумын төв явчихсан юм л даа.

-Гэрт хэр хэмжээний ус орсон бэ, зураглаж хэлээч?
Б.Гурвансайхан: Миний өвдгөөр татсан ус байсан. Дүү нараа орон дээр суулгаж байгаад хаяагаа шуучихаад усаа шавхаад л байлаа. Маш их айж байсан ч гэрээ урсгахгүй байх бүх арга хэмжээг авсан. Хугарч унасан унинуудыг газар тулж, урсахаас нь сэргийлсэн. Ингээд бороо намдаж, ус татарсны дараа ах, эгч маань ирсэн. Бороо намдангуут нь би хониндоо явсан. Гэрийн эзэд ирсний дараа бид саахалтын айл руугаа очиж хоносон.
Б.Галбадрах: Ахыгаа өвдгөөр нь татсан усан дунд зогсож байхад би юу ч хийж чадахгүй, дүү нараа тэврээд л сууж байсан. Бага хэмжээний ус гэр рүү орж байснаа гэнэт тас, няс гэсэн дуу гараад хоёр багана дээш хөөрөөд, унинууд нь хугараад эхэлсэн. Тэгсэн ах маань унасан унинуудыг дээш хөшөөд бага гэрээ урсгалгүй тогтоож үлдсэн. Сүүлд ус татарсны дараа ах гэрээсээ гараад харахад бага гэр 2-3 метр орчим газар урсаж, том гэртэй нийлчихсэн байсан.

-Үерээс хэрхэн хамгаалах талаар хичээл заалгаж байв уу. Ер нь энэ талаар хэр мэдээлэлтэй байдаг вэ?
Б.Гурвансайхан: Тийм хичээл заалгаж байгаагүй. Ус урсан орж ирэхэд би яах ёстой вэ гэдгээ л бодсон. Сандарсан үед толгойд орж ирсэн бүх зүйлээ л хийж байлаа. Эхлээд ус орж ирэхэд буйдан дээр бүх зузаан хувцсаа овоолсон юм. Даарвал дүү нартаа нөмрүүлнэ гэж бодож байлаа. Усан дотор удаан зогссон болохоор сүүлдээ би өөрөө даараад, хөл бээрээд, газар гишгэхээр хөл мэдээгүй болоод байгаа нь мэдрэгдсэн. Тэгэхээр нь буйдан дээрх зузаан хувцаснуудаа хөл дороо шидээд, дүү нараа суулгасан усанд урсах гээд байсан буйдангаа хойш нь жийсэн. Тэгсэн чинь буйдангийнх нь хөл хугарчихсан. Ингээд хугарсан хоёр хөл дээр нь налж суугаад дахиад хойш нь жийв. Налж, жийж суухгүй л бол буйдан урагшаа тонгорчих гээд маш эвгүй байсан юм л даа. Дүү минь надад маш их тусласан. Хөлөөрөө зуух руу нь тулж, хоёр дүүгээ тэвэрсэн. Хэрвээ хоёр дүүгээ тэврээгүй бол ус тэднийг давахаар үер байсан. Ер нь хүмүүсээс сонссон, ам дамжсан яриануудыг нь санаж, санасан болгоноо хийж гэрээ урсахгүй байх арга хэмжээ авсан.

-Амралтаараа байнга хөдөө очдог уу?
-Жил бүрийн зуны амралтаараа очно. Бас хавар мал төллөх үеэр очиж туслахыг хичээдэг.

-Ерөнхийлөгчөөс шагнал авах гэж байгаагаа хэзээ мэдсэн бэ?
Б.Гурвансайхан: Өнгөрсөн тав дахь өдөр л мэдсэн. Ерөнхийлөгчөөс шагнал авна гэж бодохоор өөртөө итгэхгүй байсан. Ингээд “Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар сайхан сэтгэлт, чин зоригт хөвгүүд Батсүхийн Гурвансайхан, Батсүхийн Галбадрах нарыг “Шударга журам” медалиар шагналаа” гээд Ерөнхийлөгчийг үг хэлэхэд л итгэсэн дээ. Аавынхаа нэрийг дуудуулж байхад л хамгийн сайхан санагдсан. Анх аав намайг шагнал авах гэж байгааг мэдээд хэлсэн юм. Тэрнээс нь хойш гурав хоног догдоллоо. Шагнал авч байхдаа сандрах болов уу яах бол гээд л. Тэгээд бүр урд шөнө нь медалиа авч байна гэж зүүдэлсэн.
Б.Галбадрах: Уг нь манай ахыг шагнах гэж дуудсан юм. Би зүгээр аав, ах хоёрыгоо дагаад хотод ирчихсэн. Тэгсэн Ерөнхийлөгч шагнал гардуулах гэж байхдаа “Хоёр хүүхэд байсан гэсэн биз дээ” гээд намайг дуудсан байна лээ. Би хувцсаа ч бэлдээгүй байсан. Ингээд Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан надад тусласан. Ерөнхийлөгч “Та хэдийг гэнэт сандаргасан уу” гээд инээсэн.

-Ерөнхийлөгч шагналаа гардуулахдаа та хоёрт ямар нэг юм захиж хэлсэн үү?
Б.Гурвансайхан: Сайн сураад, улс орондоо ээлтэй сайн хүн болоорой гэж захисан. Би уг нь жил болгон Улаанбаатар хотод ирдэг. Гэхдээ энэ жил бүр онцлогтой болж байна. 15 насандаа Төрийн ордонд орж үзлээ.

-Ирээдүйд ямар мэргэжилтэй, ямар хүн болно гэж боддог вэ?
Б.Гурвансайхан: Би эмч болно. Хими, биологийн хичээлдээ дуртай. Багасаа л эмчийн ажлыг сайхан гэж боддог байсан.
Б.Галбадрах: Би технологи, зургийн хичээлдээ сайн. Технологийн чиглэлийн мэргэжилтэй хүн болно. Авто машины загвар гаргадаг ч юм уу, эсвэл усан завь хийдэг хүн болно.

-Аав, ээж нь та хоёрт юу захидаг вэ. Тэдэнд хэрхэн тусладаг талаараа хуваалцахгүй юу?
Б.Гурвансайхан: Манай аав, ээж хувиараа бизнес эрхэлдэг. Тиймээс дүү бид хоёр аль болох туслахыг л хичээдэг. Аав, ээждээ туслах хамгийн сайхан шүү дээ. Манайх арьсан урлал буюу гараар монгол гутал зэргийг хийдэг. Дүү бид хоёр гутлын угалзыг нь зохиох зэргээр өөрсдийнхөө хийж өгч чадах бүх зүйлд нь тусладаг даа.

-Урьд нь хүмүүст туслаж байсан түүх бий юү?
Б.Гурвансайхан: Олон хүнд туслах юм сан гэж боддог. Гэхдээ тийм цаг үе таарахгүй байлаа. Сая хоёр дүүдээ тусласандаа баяртай байна. Цаашдаа ч олон хүнд туслахын тулд эмч мэргэжлийг сонгосон. Эмч хүн олон төрлийн хүнтэй харилцдаг. Амьдралын янз бүрийн түвшинд амьдарч байгаа хүнтэй таарна. Тэгэхээр бүгдэд нь өөрийнхөө чадах бүхнээр туслах хэрэгтэй. Бас сайн үйлийн аян хийх хэрэгтэй гэж боддог. Би тийм ч сайн сурдаггүй л дээ. Гэхдээ 2018 онд “Тоо бодож оюунаа хөгжүүлье” гэдэг тэмцээнд ангийнхантайгаа оролцоод, аймгийн хэмжээнд хоёрдугаар байрны гуравдугаар зэргийн болзол хангасан.

-Ангийн найзууд нь чамайг шагнуулах гэж байгааг мэдсэн үү?
Б.Гурвансайхан: Ангийнхаа багшаас чөлөө авах гэж хэлсэн. Бас ганц хоёрхон найздаа хэлсэн. Өөр хүнд одоохондоо хэлээгүй байгаа. Өөрөө ч итгэж чадахгүй байсан болохоор.

-Гэр бүл, найз нөхөд, дотнын хүмүүстэй хандаж хэлэх үг бий юү?
Б.Гурвансайхан: Аав, ээж, эмээ, багш хамт олондоо бүгдэд нь баярлалаа. Та бүхний захиж, хэлж байснаас үлгэр жишээ авч энэ хүндтэй шагналаар шагнуулсан гэж бодож байна.
Б.Галбадрах: Намайг өдий хүртэл дэмжиж тусласан та бүхэндээ баярлалаа.

 Эх сурвалж: zuvnews.com

Previous Post

Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замаар сайжруулсан түлшний түүхий эд тээвэрлэнэ

Next Post

Харамсалтай: Өвөө нь зээ охиноо 5 capын турш xvчиндэж байжээ

Next Post
Харамсалтай: Өвөө нь зээ охиноо 5 capын турш xvчиндэж байжээ

Харамсалтай: Өвөө нь зээ охиноо 5 capын турш xvчиндэж байжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Т.Даваадалай: “Стартап”-уудыг бүх талаар дэмжиж, хөгжүүлж ажиллана

Т.Даваадалай: “Стартап”-уудыг бүх талаар дэмжиж, хөгжүүлж ажиллана

2026-01-17
Архитектурын орчин үеийн шийдлийг үндэсний хэв маягтай хослуулсан “Урт цагаан” үйлчилгээний төвийг улсын комисс хүлээн авлаа

Архитектурын орчин үеийн шийдлийг үндэсний хэв маягтай хослуулсан “Урт цагаан” үйлчилгээний төвийг улсын комисс хүлээн авлаа

2026-01-17
“Чингис хаан” нисэх буудлыг түшиглэн олон улсын транзит зочид буудал байгуулна

“Чингис хаан” нисэх буудлыг түшиглэн олон улсын транзит зочид буудал байгуулна

2026-01-17
Гарцаар гарч явсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ

Гарцаар гарч явсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ

2026-01-17
МОНГОЛ ДОРНЫН ЗУРХАЙ:  Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сүлд тэнэж одно тохиромжгүй

Монгол дорнын зурхай

2026-01-17
2025 оны 08-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2026-01-17
Нийтийн байранд 12 иргэн угаартжээ

Нийтийн байранд 12 иргэн угаартжээ

2026-01-16
Алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулахад урьдын адил онцгой анхаарна

Алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулахад урьдын адил онцгой анхаарна

2026-01-16
Ойрхи Дорнодын хурцадмал байдал дэлхийн зах зээл, аюулгүй байдалд нөлөөлж байна

Ойрхи Дорнодын хурцадмал байдал дэлхийн зах зээл, аюулгүй байдалд нөлөөлж байна

2026-01-16
Эрх мэдлийн төвлөрлийг сааруулж, эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах цогц шинэчлэлийг аймаг, орон нутгийн удирдлагууд дэмжиж ажиллахаа илэрхийлэв

Эрх мэдлийн төвлөрлийг сааруулж, эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах цогц шинэчлэлийг аймаг, орон нутгийн удирдлагууд дэмжиж ажиллахаа илэрхийлэв

2026-01-16
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.