Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ой энэ онд тохиож байна. Өнөөдөр түүний хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.
Ойн хүрээнд Ю.Цэдэнбалын академиас түүний болон тухайн үеийн төр, нийгмийн зүтгэлтнүүдийн Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил, бүтээн байгуулалтад оруулсан хувь нэмрийг олон нийтэд таниулах эрдэм судлал, соёл, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулж байна.
Энэ хүрээнд Академийн эрдэмтэн, судлаачид телевизийн нэвтрүүлэгт оролцож, цахим мэдээллийн сайтуудад ярилцлага, нийтлэл нийтлүүлэх замаар тухайн үеийн түүхэн үйл явдал, бүтээн байгуулалтын талаар олон нийтэд хүргэхээр ажиллаж байгаа юм.











Сэтгэгдэл бичих