• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах нь сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-09-23
Ангилал: Боловсрол
Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах нь сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Монгол Улсын Их Хурлын гишүүн Цэрэнжамцын Мөнхцэцэг, Чинбатын Ундрам нар “Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах нь: Ерөнхий боловсролын сургууль дахь англи хэлний сургалт” сэдэвт хэлэлцүүлгийг санаачлан Төрийн ордонд 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, Боловсрол, Шинжлэх Ухааны Яам зэрэг төрийн байгууллага; Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт зэрэг мэргэжлийн байгууллага; Шинэ үе бүрэн дунд сургууль зэрэг сургууль, олон нийтийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцлоо.

            Хэлэлцүүлэгт Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Н.Ундармаа “Ерөнхий боловсролын сургууль дахь англи хэлний хөтөлбөр, боловсролын чиг хандлага”; МУБИС-ийн багш, доктор О.Мягмарсүрэн “Монгол Улсын боловсролын салбар дахь англи хэлний бодлого, хэрэгжилт, үр дүн”; “Шинэ үе” сургуулийн англи хэлний багш Ч.Нарангэрэл “Англи хэлний багш нарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлууд”; Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн англи хэлний мэргэжилтэн С.Алдармаа “Багш нарын мэргэжлийн ур чадварыг хөтөлбөрийн хүрээнд дээшлүүлэх”; “Q education” группийн үүсгэн байгуулагч Ц.Алтансор “Багшийн хөгжил, үнэлгээний аргаар англи хэлний сургалтын чанарыг сайжруулах нь” сэдвээр тус тус илтгэл тавив. Оролцогчид дурдсан илтгэлтэй холбоотой асуулт хариулт, санал шүүмж хэлж, сэдвийн хүрээ, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцлээ.

            УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам нар 9 дүгээр сарын 4-нд “Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах нь” сэдвээр  “Төрөөс баримтлах боловсролын бодлого хүүхэд бүрд тэгш, хүртээмжтэй байхад чиглэх, Үндэсний хөтөлбөрийг сайжруулан хэрэгжүүлэх” талаар хэлэлцүүлэг өрнүүлж байсан билээ. Өнөөдрийн хэлэлцүүлэг дурдсан хэлэлцүүлгийн үргэлжлэл бөгөөд боловсролын тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх, англи хэлний сургалтын чанарыг сайжруулахад анхаарах суурь асуудлыг хөндсөн болно.

Previous Post

Аймгийн төвүүдийн цахилгаан хэрэглэгчдийн шөнийн тарифыг тэглэнэ

Next Post

Гэр хорооллын айл өрхөд интернетийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

Next Post
Гэр хорооллын айл өрхөд интернетийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

Гэр хорооллын айл өрхөд интернетийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Дорнод, Сүхбаатар аймгийн гурван суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо

Дорнод, Сүхбаатар аймгийн гурван суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо

2026-08-26
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

2026-08-26
“Тэс Петролиум” ХХК-ийн салбарын эрхлэгч хувийн дансаар төлбөр авч, оочергүй шатахуун олгосон тул 2 саяар торгожээ

“Тэс Петролиум” ХХК-ийн салбарын эрхлэгч хувийн дансаар төлбөр авч, оочергүй шатахуун олгосон тул 2 саяар торгожээ

2026-08-26
Есдүгээр сард цас орж, шороон шуурга шуурна

Есдүгээр сард цас орж, шороон шуурга шуурна

2026-08-26
ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсөл эрчимжүүлэx зэрэг асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 08.00 цагт эхэлж, дараах асуудлуудыг хэлэлцэж байна

2026-08-26
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-08-26
Ойрын 5 хоногийн цаг агаарын мэдээ

Улаанбаатарт өдөртөө 29 хэмийн дулаан

2026-08-26
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлдөг боллоо

2026-08-25
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм

УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм

2026-08-25
ВИДЕО: Өнөөдрийн байдлаар АИ92 шатахууны 9 хоногийн нөөцтэй байна

ВИДЕО: Өнөөдрийн байдлаар АИ92 шатахууны 9 хоногийн нөөцтэй байна

2026-08-25
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.