• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Монгол Улсын хөгжлийн тулгуур нь ‘уул уурхай бус оюун ухаан’ байх шаардлагатай

Дорж Нийтэлсэн: Дорж
2020-09-23
Ангилал: Нийгэм, Тод мэдээ, Эдийн засаг
Монгол Улсын хөгжлийн тулгуур нь ‘уул уурхай бус оюун ухаан’ байх шаардлагатай

  Монгол  Улс сүүлийн 20 жилийн хугацаанд ашигт малтмалын орлогынхоо нэг ам.доллар бүрээс зөвхөн нэг центийг ирээдүй хойч үедээ зориулан хадгалсан гэж Дэлхийн банкнаас гаргасан шинэ тайланд тэмдэглэжээ.

‘Дэлхий дахинд ур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлууд тулгарч, хөрөнгө оруулагчид тогтвортой байдлыг илүүд үзэх болж, БНХАУ нүүрсний хэрэглээгээ бууруулах амбицтай зорилгыг тавьж, ‘COVID-19′-ийн хямрал үргэлжилсээр байгаатай холбоотойгоор гол ашигт малтмалуудын эрэлт буурах төлөвтэй байгаа тул ингэх нь зөв юм’ гэж Дэлхийн банкны 2020 оны есдүгээр сард гаргасан Монголын Эдийн засгийн тэмдэглэл, “Монголын уул уурхай ба оюун ухаан” тайланд тэмдэглэжээ.

 Монгол Улсад 2004 оноос уул уурхайн салбар хөгжиж эхэлснээс хойш эдийн засаг нь жилд дунджаар 7.2 хувиар өсөх болсноор дэлхийн хурдацтай өсөж буй эдийн засгуудын нэг болсон юм. Ингэснээр ядуурлын түвшний үзүүлэлт сайжирч /зарим үед буурсан/, амьдралын чанар өссөн юм. Монгол Улс нь хүмүүн капиталын харьцангуй өндөр үзүүлэлттэй бөгөөд сүүлийн хэдэн арван жилд дэд бүтэц хөгжсөн боловч нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтаршилтай харьцуулахад  бага хэвээр байгааг Дэлхийн банкны тайланд онцолжээ. Эдгээр нь өгөөмөр боловч үр ашиггүй нийгмийн халамжийн тогтолцоо болон уул уурхайн орлого, гадаад зээлээр санхүүжсэн томоохон хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн үр дүн болохыг уг тайланд тэмдэглэжээ.

Гэсэн хэдий ч энэхүү амжилтын хажуугаар олон сорилтууд урган гарчээ. Монголын эдийн засаг хурдацтай өсөж байсан боловч макро эдийн засгийн тогтворгүй байдал нэмэгдэж, эдийн засгийн өсөлт, уналтын мөчлөг байн байн давтагдах болжээ. Эдийн засгийн өсөлт нь тогтвортой бүтээмжийн үр дүнд бус капиталын хуримтлал, байгалийн баялгийн өндөр хэрэглээгээр бий болжээ. Мөн Монгол Улс нь уул уурхайнхаа бараг бүх орлогыг хэрэглэснээс гадна их хэмжээний зээл авч байгаа тул ирээдүй хойш үедээ өр өвлүүлэх төлөвтэй байна.

‘Монгол Улс уул уурхайн баялгийн ашиг тусыг төрөлжсөн, хүртээмжтэй өсөлт болгон өргөжүүлэхийн оронд үүнээсээ улам хараат болсоор байна. Үүнтэй зэрэгцэн хүмүүн капиталаа дутуу ашиглаж, институцийн капитал улам доройтсоор байна’ гэж Дэлхийн банкны Монгол улсын хариуцсан менежер Андрей Михнев хэлжээ. ‘Улсынхаа давуу үзүүлэлтүүдийг дутуу ашиглаж байгаа нь үйлдвэрлэл, экспортын төрөлжилтийг хязгаарлаж, цаашлаад дэлхийн түүхий эдийн зах зээлийн савлагаанд улам өртөмтгий болгож байна. Энэ мухардлаас гарахын тулд уул уурхайд оруулж буйтайгаа ижил хэмжээний хөрөнгө оруулалтыг оюун ухаанд зориулах хэрэгтэй” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

Энэхүү тайланд төрөлжсөн хийгээд тогтвортой өсөх эдийн засгийн суурийг бий болгоход дараах бодлогын зөвлөмжүүдийг өгчээ. Үүнд:

  • Одоогийн хэрэглээг хамгийн их байлгахаас илүүтэй бизнесийн мөчлөгийн дагуу хэрэглээг жигд болгохын тулд мөчлөг сөрсөн санхүүгийн, мөнгөний бодлого хэрэгжүүлэх
  • Өрсөлдөөнийг дэмжих, хөрөнгө оруулагчдын эрхийн хамгаалах, үр ашигтай фирмүүдэд хөрөнгө оруулах, өсөж хөгжих орчныг бүрдүүлэх томоохон шинэчлэлүүдийг хийх
  • Улсынхаа давуу үзүүлэлтүүдийг илүү сайн ашиглаж, Монголын залуу, мэргэшсэн хүчнийг, ялангуяа эмэгтэй ажиллах хүчний оролцоог нэмэгдүүлэх тал дээр анхаарах
  • Эдийн засагт улс төрийн оролцоог багасгах, ил тод байдлыг нэмэгдүүлэх, хяналтын чанарыг сайжруулахын тулд засаглалын шинэчлэлүүдийн хэрэгжилтийг түргэсгэх багтжээ.

‘Аз болоход, 2017-2018 онд макро эдийн засгийн менежмент сайжирсныг илтгэх олон үзүүлэлтүүд байгаа нь шинэчлэл хийх чиглэлд гаргаж буй хүчин чармайлтаа улам бэхжүүлэх боломжийг шинэ Засгийн газарт олгож байна’ гэж Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан ахлах эдийн засагч, энэхүү тайланг ахлан бичсэн Жийн-Паскаль Нгану хэлжээ. ‘Сүүлийн үед гарсан төсөвтэй холбоотой эерэг үзүүлэлтүүд нь шинэ реформоос илүү өмнөх бодлогыг үр дүнтэйгээрээ хэрэгжүүлж буйтай холбоотой юм. Улс төрийн идэвх чармайлт, манлайлалтай байснаар мөнгө, ханшийн бодлого, бизнесийн орчин, хөдөлмөрийн зах зээлд нааштай өөрчлөлтийг авчрах боломжтой болохыг энэ жишээ харуулж байна. Иймээс шинэ Засгийн газрын хувьд шинэчлэлүүдээ үргэлжлүүлж, цаашид бодлогоосоо ухрахаас зайлсхийх хэрэгтэй’ гэдгийг тэрбээр онцолсон байна.

Эх сурвалж:Montsame

Previous Post

16 улсын 127 гадаад иргэнийг Монгол Улсаас албадан гаргалаа

Next Post

Аймгийн төвүүдийн цахилгаан хэрэглэгчдийн шөнийн тарифыг тэглэнэ

Next Post
Аймгийн төвүүдийн цахилгаан хэрэглэгчдийн шөнийн тарифыг тэглэнэ

Аймгийн төвүүдийн цахилгаан хэрэглэгчдийн шөнийн тарифыг тэглэнэ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх авто зам барина

Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх авто зам барина

2026-05-01
Э.Цэндбаатар АНУ-д WBC бүсний төлөө тулалдана

Э.Цэндбаатар АНУ-д WBC бүсний төлөө тулалдана

2026-05-01
“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй иргэд бүртгүүлээд байна

“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй иргэд бүртгүүлээд байна

2026-05-01
Угсармал орон сууцны дулаалга, засварын ажил 65 хувьтай үргэлжилж байна

Угсармал орон сууцны дулаалга, засварын ажил 65 хувьтай үргэлжилж байна

2026-05-01
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

2026-05-01
НИТХ-ын дарга А.Баяр: 15 давхрын ээлжит зочин би болжээ…

НИТХ-ын дарга А.Баяр: 15 давхрын ээлжит зочин би болжээ…

2026-05-01
Prius, Aqua автомашинуудад ногоон улсын дугаар олгохгүй гэв

Prius, Aqua автомашинуудад ногоон улсын дугаар олгохгүй гэв

2026-05-01
Арьс ширний салбарын суурь асуудлыг шийдвэрлэж, малын арьсыг эргэлтэд оруулахад анхаарна

Арьс ширний салбарын суурь асуудлыг шийдвэрлэж, малын арьсыг эргэлтэд оруулахад анхаарна

2026-05-01
ТАНИЛЦ: Өнөөдрийн цахилгаан хязгаарлах хуваарь

Тавдугаар сарын цахилгаан хязгаарлах хуваарь

2026-05-01
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-05-01
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.