• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Өвөлжилтийн бэлтгэл 80 хувьтай байна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-09-11
Ангилал: Нийгэм
Өвөлжилтийн бэлтгэл 80 хувьтай байна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан болж, 2020 оны төсөвт өөрчлөлт оруулах төсвийн төсөл болон төсвийн ерөнхийлөн захирагчийн 2019 оны төсвийн гүйцэтгэл санхүүгийн нэгтгэсэн тайлан, 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл, тулгамдсан асуудал, газрын зөрчил арилгах зэрэг асуудлыг хэлэлцэв.

Хуралдаанд өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа. Тэрбээр “Өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд цахилгаан дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд 1356 ажил төлөвлөж, гүйцэтгэл есдүгээр сарын 09-ний байдлаар 80 хувьтай байна. Энэ зуны засварын хугацаанд 498 хэрэглэгчийн гадна дулааны шугамд нягтын шахалт хийхээр төлөвлөснөө 100 хувь гүйцэтгэлээ. Нийслэлийн агаарын чанарын бүсэд байрлах төвлөрсөн дулаан, цахилгаанд холбох боломжгүй, 2020-2021 онд шинээр ашиглалтад орох 14 сургууль, цэцэрлэгийн халаалтын 26 зуух, тусгай зөвшөөрөлгүй төсөвт найман байгууллагын халаалтын 16 зуух, БОАЖЯ-наас зарласан 10 сургууль, цэцэрлэгийн 20 халаалтыг хийд шилжүүлэх угсралтын ажил хийж байна” гэв.

Мөн Сэлбэ дэд төвийн 28 МВт/ц хүчин чадалтай дулааны станцын барилга, тоног төхөөрөмжийн угсралтын явцыг танилцууллаа. Тус станцын барилга угсралтын ажил наймдугаар сарын 16-ны байдлаар 78 хувьтай байна. Дулааны станц ашиглалтад орсноор Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороодын 10 мянга гаруй айл өрх, 100 гаруй аж ахуйн нэгж хэрэглэгчийг хэсэгчилсэн дулааны хангамжийн шугам сүлжээнд холбох боломж бүрдэнэ. Дулаан хангамжийн нэгдсэн эх үүсвэртэй болсноор тухайн орчимд барилга байгууламж, сургууль, цэцэрлэг, орон сууцны барилга байгууламж барих нөхцөл бүрдэх аж.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Агаарын бохирдолтой тэмцэх ажилд энэ дулааны станц чухал нөлөөтэй. Тиймээс холбогдох газрууд хяналтаа нэмэгдүүлж ажилла. Төлөвлөсөн хугацаандаа ажлаа хийхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хууль журмын дагуу хариуцлага тооцох хэрэгтэй”-г анхаарууллаа.

Previous Post

Японы эмэгтэй хөлбөмбөгч эрэгтэйчүүдийн клубт элсжээ

Next Post

Есдүгээр сард захиалгат нислэгээр ирэх иргэдийг тусгаарлан ажиглах байрны хуваарь

Next Post
Есдүгээр сард захиалгат нислэгээр ирэх иргэдийг тусгаарлан ажиглах байрны хуваарь

Есдүгээр сард захиалгат нислэгээр ирэх иргэдийг тусгаарлан ажиглах байрны хуваарь

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өнөөдөр 07.00-18.00 цагийн хооронд дараах замын хөдөлгөөнийг түр хаана

Өнөөдөр 07.00-18.00 цагийн хооронд дараах замын хөдөлгөөнийг түр хаана

2026-09-26
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-26
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт +13 хэмийн дулаан байна

2026-09-26
ОХУ-аас Монголд орж ирсэн ойн түймрийг цурамд оруулжээ

ОХУ-аас Монголд орж ирсэн ойн түймрийг цурамд оруулжээ

2026-09-25
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

2026-09-25
ЧУУЛГАН: О.Амгаланбаатар нарын санаачилсан Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэхийг хойшлуулав

УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр хуралдана

2026-09-25
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Өнөөдөр золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу

2026-09-25
Өнөөдрөөс шөнөдөө цочир хүйтэрнэ

Өнөөдрөөс шөнөдөө цочир хүйтэрнэ

2026-09-25
Төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно

Энэ сарын 27,28-нд зарим аймгуудын нутгаар цас орж, шуурна

2026-09-24
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон

Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон

2026-09-24
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.