• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ОХУ-ын 110 иргэнийг Алтанбулаг боомтоор нэвтрүүлнэ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-09-09
Ангилал: Нийгэм
ОХУ-ын 110 иргэнийг Алтанбулаг боомтоор нэвтрүүлнэ

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд ГХЯ–ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг оролцож, мэдээлэл өглөө.

Өнөөдрөөс эхлэн Даваа, Лхагва, Баасан гарагийн 11:00 цагт Эрүүл мэндийн яам болон Гадаад харилцааны яам хамтарсан мэдээлэл хийхээр боллоо. Хэвлэлийн хурлыг Юнивишний 89 дүгээр суваг болон Эрүүл мэндийн яамны фэйсбүүк дэх албан ёсны хуудсаар шууд дамжуулан хүргэх юм.

Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг ‘БНХАУ-д зорчих хүсэлтэй буюу тус улсын иргэнтэй гэр бүл болсон манай улсын иргэд эсвэл тэнд байгаа үр хүүхдээ эргэж очих хүсэлтэй 109 иргэний өргөдлийг бид БНХАУ-ын талд албан ёсоор хүргүүлсэн. Уг асуудлыг хүмүүнлэгийн шугамаар шийдэхээр ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, эхний ээлжид БНХАУ-руу зорчих хүсэлтэй иргэдэд виз олгох асуудал шат дараатайгаар шийдэгдэж байгаа таатай мэдээлэл байна.

Мөн Япон улсад зорчих хүсэлтэй буюу тус улсад хөдөлмөрийн гэрээгээр болон хичээл сургууль нь эхлэх гээд Японд оршин суух зөвшөөрөл нь гарчихсан 250 орчим иргэн бий. Тэдгээр хүмүүсийн асуудлыг ч бид Японы талтай ярилцаж, шат дараатайгаар шийдвэрлэнэ.

Түүнчлэн есдүгээр сарын 10-нд буюу маргааш ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлтэй манай улсын 50 орчим иргэн болон Монголд ажилладаг ОХУ-ын иргэдийг хилээр нэвтрүүлэх ажлыг зохион байгуулахаар боллоо. Урьдчилсан тооцоогоор маргааш Алтанбулаг боомтоор 110 орчим иргэнийг хил нэвтрүүлэхээр байна.

Түүнээс гадна БНХАУ-д байгаа манай улсын цөөн тооны иргэдээс гадна манай улсад үйл ажиллагаа явуулдаг ААН-д ажилладаг эсвэл монгол иргэнтэй гэр бүл болсон тус улсын иргэдийг хилээр нэвтрүүлэх асуудлыг тун ойрын хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж байгаа’ гэв.

Previous Post

Энэтхэгийн 6 бөх коронавирусний халдвар авчээ

Next Post

Египетийн зоогийн газарт робот ашиглаж эхэлжээ

Next Post
Египетийн зоогийн газарт робот ашиглаж эхэлжээ

Египетийн зоогийн газарт робот ашиглаж эхэлжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Даян аварга Б.Орхонбаярын мялаалга наадмын хөтөлбөр

Даян аварга Б.Орхонбаярын мялаалга наадмын хөтөлбөр

2026-08-08
Дараах замуудыг хааж, шинэчлэнэ

Дараах замуудыг хааж, шинэчлэнэ

2026-08-07
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-08-07
Өнөөдөр тэргүүн дагуул одтой, улаан бич өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-08-07
Наршилтаас сэргийлэх зөвлөмж

Улаанбаатарт +30 градус дулаан байна

2026-08-07
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс ажиллуулж эхэлнэ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс ажиллуулж эхэлнэ

2026-08-06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

2026-08-06
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт 29 хэм дулаан байна

2026-08-06
Зүүн азийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад эхэллээ

Зүүн азийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад эхэллээ

2026-08-05
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, орон сууц мөргөсөн 38 настай эмэгтэйг шалгаж байна

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, орон сууц мөргөсөн 38 настай эмэгтэйг шалгаж байна

2026-08-05
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.