• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Есдүгээр сард уулархаг нутгаар цастай

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-09-02
Ангилал: Бусад мэдээ
Есдүгээр сард уулархаг нутгаар цастай

Цаг уурын байгууллагаас 9 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөв байдлын тойм мэдээллийг гаргажээ. Тойм мэдээллийн хамт зарим нэг нэр томьёог тайлбарласан байна. Тухайлбал, олон жилийн дундаж (ОЖД) гэдэг нь дэлхийн цаг уурын байгууллагын тодорхойлсноор өнөөдрийн байдлаар 1971-2010 оны хоорондох цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг илэрхийлэх аж.

Монгол Улс:

Баруун (Баян- Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)

Төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Төв)

Зүүн  (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)

Говь (Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Өмнөговь) гэсэн дөрвөн бүсэд хувааж, цаг агаарын мэдээг нийтэд түгээдэг уламжлалтай. Тэр бүхнийг таньд хүргэе.

Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД-аас 1.5-2 хэм дулаан, бусад нутгаар ОЖД-ийн орчим байна. Хур тундас (бороо, цас) нийт  нутгаар ОЖД-ийн орчим байна.  Сарын 1, 2 дугаар 10 хоногийн эхэн, 3 дугаар 10 хоногийн дундуур өмнөх (8 дугаар сарын 21-31) үеэс 3-5 хэмээр хүйтрэх боломжтой. Мөн 1, 2, 3 дугаар 10 хоногийн эхээр ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй.

Төвийн бүсийн аймгуудын нийт нутгаар дулаан, хур тундас ОЖД-ийн орчим байна  Сарын 1,2 дугаар 10 хоногийн эхэн 3 дугаар 10 хоногийн дунд  (8 дугаар сарын 21-31) үеэс 3-5 хэмээр хүйтэрч  болзошгүй. Мөн 1, 2, 3 дугаар 10 хоногийн эхээр ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй.

Сүхбаатарын өмнөд хэсгээр ОЖД-аас дулаан, бусад аймгийн нутгаар ОЖД-ийн орчим байна. Сүхбаатарын өмнөд хэсгээр ОЖД-аас ахиу бороо орно.  Бусад нутгаар ОЖД-ийн орчим байна. Сарын 1, 2 дугаар 10 хоногийн эхэн 3 дугаар 10 хоногийн дунд үеэр өмнөх үеэс 3-5 хэмээр хүйтрэх боломжтой. Мөн 1, 2, 3 дугаар 10 хоногийн эхээр ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй.

Дорноговийн ихэнх нутгаар, Өмнөговийн зүүн хэсгээр ОЖД-аас ахиу бороо орно. Бусад  нутгаар бороо ОЖД-ын орчим орох аж.  Харин говийн бүсэд ОЖД-аас 1.5-2 хэм дулаан байна. Сарын 1, 2 дугаар 10 хоногийн эхэн, 3 дугаар 10 хоногийн дундуур өмнөх үеэс 3-5 хэмээр хүйтрэх боломжтой. Мөн 1, 2, 3 дугаар 10 хоногийн эхээр ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй гэжээ. Монгол орны нийт нутгийн дөрвөн бүсийн дулааны хувьд урьд жилүүдийн 9 дүгээр сараас дулаан байх аж. Харин салхины хувьд секундэд 5-10 мтер зарим үед 14-16 м/с хүрэх юм байна.

ОЖД-д тооцогдох хугацааны зарим нэг жилийн онцлогийг дурдвал, 1985, 2011 онд ихэнх нутгаар 1989, 1990, 1997 онд нутгийн зүүн хэсгээр 1992,1994 онд нутгийн баруун хэсгээр 1.5-3.5 хэм хүртэл хүйтэн байсан байх юм. Харин хур тунадас (бороо, цас) ОЖД-аар Хөвсгөл, Булган, Төв, Хэнтий, Донодын хойд хэсэг, Сэлэнгийн ихэнх нутгаар 30-35 мм Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн аймгуудын өмнөд хэсгээр 5-10 мм, бусад нутгаар 11-29 мм орсон байх юм. Энэ бол дундаж үзүүлэлт. Мөн 1984, 1987, 1991, 1994 онуудад ихэнх нутгаар, 2010 онд говийн нутгаар ОЖД-аас илүү бороо, цас орсон ажээ.

Цаг агаарын тодорхой (Цас, бороо, хүчтэй салхи) үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүй зурвас газраар ажиглагдахаар байвал “зарим газраар”,  цаг агаарын  үзэгдэл тухайн бүс нутгийн 30-70 хувьд хамрахаар байвал “ихэнх нутгаар”, 70-аас дээш хувийг хамрахаар бол “нийт нутгаар” гэсэн нэр томьёог хэрэглэдэг аж.

Намар (9 дүгээр сард) үе үе хүйтрэх тохиолдол гардаг. Үүнийг мэргэжлийн үүднээс цочир хүйтрэлт гэж нэрлэх юм. Цаг агаарын мэдээг олон нийтэд түгээхдээ энэ нэр томьёог хэрэглэдэг.   Цочир хүйтрэлт гэдэг нь хөрсөн дээр 0 хэмээс доош орж хүйтрэхийг  хэлдэг гэнэ. ОЖД-аар 9 дүгээр сард далайн түвшнээс 2000 м буюу түүнээс өндөр бүсэд 15-18-ны хооронд, 1000 м өндөр бүсэд 23-26-ны хооронд, Орхон- Сэлэнгийн сав газар, ойт хээрийн бүсэд 20-23 хооронд цочир хүйтрэлт  эхэлдэг. Зарим жилүүдэд Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар 8-15-ны хооронд газар тариалангийн бүс нутгаар 3-7 хооронд  цочир хүйтрэлт тохиолдож байсан гэж онцолжээ.

Жил бүрийн 9 дүгээр сард нойтон цас уулархаг нутгаар 15-20-ны хооронд говиор 25-28-ны хооронд, Орхон-Сэлэнгийн сав газар ойт хээрийн бүсэд 21-24  -ны хооронд цас ордог. Зарим жилүүд уулархаг нутгаар 1-5-ны хооронд, Орхон-Сэлэнгийн сав газар, ойт хээрийн бүсэд 4-5-ны хооронд цас орж байсан гэж 9 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд дурдсан байна. Цаг агаарын урьдчилсан мэдээ, ОЖД-аас харахад энэ жилийн 9 дүгээр сард цас эрт орох магадлал өндөр байна.

Previous Post

Хонконгод коронавирусний шинжилгээг үнэ төлбөргүй хийж эхэллээ

Next Post

‘Олон улсын залуучуудын ногоон наадам’ ирэх онд болно

Next Post
‘Олон улсын залуучуудын ногоон наадам’ ирэх онд болно

'Олон улсын залуучуудын ногоон наадам' ирэх онд болно

Шинэ мэдээ

Есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

2026-08-28
Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдөр хаагдана

Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдөр хаагдана

2026-08-28
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-08-28
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ

2026-08-28
Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороотой

2026-08-28
Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана

Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана

2026-08-27
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ

2026-08-27
Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

2026-08-27
Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

2026-08-27
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-08-27
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.