• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Биеийн тамир спортын салбарын эрдэмтэн, судлаачидтай уулзлаа

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-09-02
Ангилал: Спорт
Биеийн тамир спортын салбарын эрдэмтэн, судлаачидтай уулзлаа

Засгийн газрын тохируулагч агентлаг, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц салбарын хөгжлийн бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийн чанарыг сайжруулах нөхцөл боломж, цаашдын хамтын ажиллагааг оновчтой тодорхойлох зорилгоор Биеийн тамир, спортын салбарын төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүдтэй ажил хэргийн хуваарьт уулзалт зохион байгуулж буй. Энэ удаад салбарынхаа эрдэмтэн, судлаачидтай уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

БТСУХ–ны зүгээс шинжлэх ухааны ололт амжилт өндөр төвшинд хүрсэн спортын хөгжлийн эрин зуунд Биеийн тамир, спортод шинжлэх ухааны онол, арга зүйг өргөн хүрээтэй нэвтрүүлж, оновчтой арга, технологийн ашиглах тал дээр түлхүү анхаарч ажиллаж байгаа юм. Энэ ажлын хүрээнд Засгийн газрын тогтоолоор спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийг бие даасан бүтэцтэйгээр байгуулахаар болоод байна.

Өмнөх жилүүдэд Спортын шинжлэх ухааныг хөгжүүлэх зорилгоор 2019 онд БСШУС-ны хөрөнгө оруулалтаар Швед улсад үйлдвэрлсэн дээд болон доод үе мөчний ажиллах чадварыг тодорхойлох Monark, Эргометр багаж, герман улсын ABW –Mapper компанийн нурууны сколиоз,кифоз,лордоз мушгиралт тогтоох тоног төхөөрөмж, Итали улсын Opto gait компаны хөлийн динамик биомеханик хөдөлгөөн үзэх багаж, спортын сэтгэл зүйн сорил хийх орос улсын багаж, нийт 5 төрлийн 265 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг хүлээн авч ашиглаж эхэлсэн.

Мөн энэ онд хүчилтөрөгчийн дээд хэрэглээ тогтоох герман улсын COTREX үйлдвэрийн иж бүрэн тоног төхөөрөмжийг авсан. Эдгээр багаж тоног төхөөрөмжтэй танилцаж, цаашид судалгаа шинжилгээний ажлыг хамтран хийх нөхцөл боломж, зөвлөмж Салбарын эрдэмтэн судлаачдад бүрдэж байгааг энэ үеэр дуулгасан юм.

Биеийн тамир спортын салбарын хөгжлийн нэн тэргүүний шийдвэрлэх асуудал, Спортын Анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн хөгжлийн ирээдүй сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөсөн. Судалгаанд тулгуурласан, ШУ – ны үндэслэлтэй, шинэ арга барил, технологи, иновацийг нэвтрүүлэх судалгааны шан татах атар газар бидний өмнө цэлийж байна гэж БТСУХ–ны дарга Ц.Шаравжамц онцолсон юм.

Эрдэмтэн судлаачдын зүгээс цаашид хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, судалгаа шинжилгээний ажилд БТС–ын чиглэлээр суралцдаг оюутан сурагчдыг өргөнөөр хамруулах, Үндэсний шигшээ багийн тамирчдын бэлтгэл сургуулилтын төлөвлөгөөнд хамтарч оролцох зэрэг санал гаргаж байлаа.

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо

Previous Post

Алтны үнэ энэ онд анх удаа БУУРЛАА

Next Post

Д.Нарангэрэл: Томуугийн вакцин ирэхээр эхний ээлжид цэцэрлэгийн хүүхдүүдийг дархлаажуулна

Next Post
Д.Нарангэрэл: Томуугийн вакцин ирэхээр эхний ээлжид цэцэрлэгийн хүүхдүүдийг дархлаажуулна

Д.Нарангэрэл: Томуугийн вакцин ирэхээр эхний ээлжид цэцэрлэгийн хүүхдүүдийг дархлаажуулна

Шинэ мэдээ

Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

2026-09-07

Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна

2026-09-07
Дүүжин замын бүтээн байгуулалт 85 хувьтай байна

Дүүжин замын бүтээн байгуулалт 85 хувьтай байна

2026-09-07
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

2026-09-07
Өнөөдөр сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно

Өнөөдөр сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно

2026-09-07
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-09-07
ТАНИЛЦ: Өнөөдрийн УИХ-ын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

ТАНИЛЦ: Өнөөдрийн УИХ-ын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

2026-09-07
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал үргэлжид ирэх сайн

2026-09-07
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт +18 градус дулаан байна

2026-09-07
Өнөөдөр тэгш дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно

Өнөөдөр тэгш дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно

2026-09-06
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.