• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Цахим тоглоомын төвүүдийг нээхийг хүслээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-08-27
Ангилал: Нийгэм
Цахим тоглоомын төвүүдийг нээхийг хүслээ

Монголын электрон хөгжлийн холбооноос өнөөдөр (2020.08.27) мэдээлэл хийж, цахим тоглоомын төвүүдийг нээхийг шаардлаа. PC-нээс бусад тоглоомын төвүүд, кинотеатр, шашны байгууллагын үйл ажиллагааг үе шаттайгаар нээсэн атлаа цахим тоглоомын төвүүдийг нээгээгүйгээс олон ААН, иргэн хохирч байгааг тус холбооныхон онцоллоо.

Энэ хугацаанд ААН-үүд түрүүчээсээ дампуурч, шүүхийн хаалга татахад хүрчээ. Кинотеатр болон бусад энтертайнмент төвүүд нээгдэж, зуны эвентүүд хэвийн явагдаж байхад зөвхөн цахим тоглоомын төвүүдийг нээхгүй, ялгаварлаж байгаа нь шударга бус гэж тэд үзэж байна.

Түүнчлэн зарим газрууд түрээсийн төлбөрөө авахын тулд тухайн цахим тоглоомын газрын эд хөрөнгийг барьцаанд авсан тухай ААН-ийн төлөөлөл хэллээ. Улсаас энэ төрлийн бизнес эрхлэгчдийн зээлийн хүүг зогсоох шийдвэр гарсан атал бүгд зээлийн хугацаа хэтрэлтэй болсон аж.

Монголд цахим спортыг бизнес эрхлэгчид-хөгжүүлэгчид, тамирчид, сонирхогчид, үзэгчид гэж  дөрвөн хэсэг хуваадаг. Албан ёсны зөвшөөрөлтэй цахим тоглоомын төв ажиллуулдаг 1000 орчим иргэн, ААН үйл ажиллагаа явуулдаг байна. 1500 орчим хүн тус спортоор хичээллэж, тамирчны түвшинд бэлтгэгддэг бол чөлөөт цагаа өнгөрүүлэх зорилгоор цахим тоглоом сонирхдог 500-600 мянган залуус. Мөн энэ төрлийн спортоор тоглодоггүй ч үзэж сонирхдог 200-300 мянган үзэгч байдаг талаар Монголын электрон хөгжлийн холбоо-ны хэвлэлийн төлөөлөгч Э.Тэмүүжин хэллээ.

Тэрбээр Нийгэмд цахим тоглоомыг тойрсон шүүмжлэл их гардаг. Тухайлбал, бага насны хүүхдүүд донтож байна гэдэг. Манай холбоонд харъяалалтай цахим тоглоомын төвүүд бага насны хүүхдэд үйлчилдэггүй. Цахим тоглоомын төвүүдээр үйлчлүүлдэг хүмүүсийн дийлэнх нь насанд хүрэгчид үйлчлүүлдэг. Цахим тоглоомын төвүүдийн стандартыг улсаас гаргаж мөрдүүлдэг. Одоогоор манай холбоонд элссэн цахим тоглоомын төвүүд зохих стандартын дагуу үйл ажиллагаа явуулж ирсэн. Энэ салбарыг төр дэмжихгүй гэхэд үйл ажиллагаанд нь саад бүү болооч гэж хүслээ.

Цахим тоглоомыг цахим спорт гэж зарим улсад бодлогоор дэмждэг атал манай улсад хааж боож, нийгэмд буруу ойлголт өгдөг гэдгийг тэд мөн хэлж байна.

Previous Post

Тавантолгой ХК-ийн уурхайчид бүтээн байгуулалтад оролцож байна

Next Post

‘TikTok’-н тэргүүн албан тушаалаасаа огцрох тухайгаа мэдэгджээ

Next Post
‘TikTok’-н тэргүүн албан тушаалаасаа огцрох тухайгаа мэдэгджээ

‘TikTok’-н тэргүүн албан тушаалаасаа огцрох тухайгаа мэдэгджээ

Шинэ мэдээ

Өнөөдөр дараах дүүргүүдэд цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршил, цагийн хуваарь

2026-07-28
Үер ус, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Үер ус, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа

2026-07-28
Хүй долоон худагт болох Хүрээ цам-Даншиг наадмын хөтөлбөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна

2026-07-28
Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

Улаанбаататарт бага зэргийн борооотой +30 градус дулаан

2026-07-28
22 настай эрэгтэй Увс нууранд осолдож, амиа алджээ

22 настай эрэгтэй Увс нууранд осолдож, амиа алджээ

2026-07-27
Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ

2026-07-27
Долдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар дуу цахилгаантай аадар бороотой

2026-07-27
Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

2026-07-23
Хүй долоон худагт болох Хүрээ цам-Даншиг наадмын хөтөлбөр

Өнөөдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-07-23
Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

Улаанбаатарт +32  градус дулаан байна

2026-07-23
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.