• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

‘Нөхөн сэргээлт-2020’ арга хэмжээг зохион байгуулж байна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-08-27
Ангилал: Нийгэм
‘Нөхөн сэргээлт-2020’ арга хэмжээг зохион байгуулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагуудын нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд норм, стандартын хэрэгжилтийг хангуулах, илэрсэн зөрчлийг арилгах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, уул уурхайн олборлолтын дараах нөхөн сэргээлтийн хувь хэмжээг нэмэгдүүлэхэд зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Цагдаагийн Ерөнхий газрын дарга, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын хамтран баталсан “Нөхөн сэргээлт-2020” хяналт шалгалтын арга хэмжээг зохион байгуулж байна.

Тус арга хэмжээний талаар өнөөдөр  ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн Байгаль орчны газрын  Байгаль орчны үнэлгээ, дүгнэлт хариуцсан мэргэжилтэн Ж.Батзолбоо, Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн тасгийн дарга, Цагдаагийн хошууч Д.Мягмарсүрэн,НМХГ-ын  Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Ж.Гантулга нар мэдээлэл өглөө.

НМХГ-ын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Ж.Гантулга “Улаанбаатар хотод ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй 86, хайгуулын 82 лицинзтэй аж ахуйн нэгж байдаг. Эдгээр аж ахуйн нэгжүүдийг нэг бүрчлэн шалгаж, байгаль орчны багц хуулиудын дагуу арга хэмжээ авч ажиллаж байна. Одоогийн байдлаар СХД, Баянзүрх, Налайх, Хан-уул дүүргүүдэд ажлын хэсэг гарч хяналт шалгалтын ажлыг хийж байна. Ирэх сарын 20-н хүртэл эдгээр аж ахуйн нэгжүүдэд байгаль орчны тэнцвэртэй байдлыг хадгалах, нөхөн сэргээх мэдэгдлүүдийг өгсөн. Үүний дараагаас нөхөн сэргээлт хийгээгүй аж ахуйн нэгжүүдэд холбогдох арга хэмжээг авна. Хуулийн хүрээнд нөхөн сэргээлтээ хийж, зөрчил дутагдалгүй гаргахгүйн тулд энэ хяналт шалгалтыг зохион байгуулж байгаа ” гэв.

2017-2019 оны хооронд байгаль орчны багц хуулиудыг зөрчсөн, нөхөн сэргээлт хийгээгүй 96 лицинзийг нийслэлийн Засаг даргын 609 тоот захирамжаар хүчингүй болгожээ.  “Нөхөн сэргээлт-2020” хяналт шалгалтын үйл ажиллагаанд нийт 214  аж ахуйн нэгжийг хамруулсан байна. Үүнээс 69 аж ахуйн нэгжид торгуулийн арга хэмжээ авч, тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан 2 аж ахуйн нэгжийг Эрүүгийн цагдаагийн албанд шилжүүлж холбогдох арга хэмжээг авч ажиллажээ.

Нийслэлийн Байгаль орчны газрын Байгаль орчны үнэлгээ, дүгнэлт хариуцсан мэргэжилтэн Ж.Батзолбоо “Нийт 214 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрөл бүхий талбайд хяналт шалгалт хийлээ. Нийслэлийн нутаг дэвсгэрт 2018 онд 114 га, 2019 онд 97 га талбайд тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд өөрсдийн хөрөнгөөр нөхөн сэргээлт хийсэн байна.  “ Нөхөн сэргээлт-2020” арга хэмжээний хүрээнд нөхөн сэргээлтийн үр дүнг нэмэгдүүлэх зорилгоор ажиллаж байна” хэмээлээ.

Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн тасгийн дарга, Цагдаагийн хошууч Д.Мягмарсүрэн “ “Нөхөн сэргээлт-2020” арга хэмжээг Улсын хэмжээнд зохион байгуулж байна. Энэ арга хэмжээний үеэр Экологийн цагдаагийн албанаас нийт 17 гэмт хэрэг, 9 зөрчлийг илэрүүлж нутаг дэвсгэр хариуцсан Цагдаагийн газар хэлтсүүдэд шалган ажиллаж байна.

‘Нөхөн сэргээлт-2020’ арга хэмжээг ирэх сарын 20-н хүртэл зохион байгуулна.

Previous Post

51 хүний аминд хүрсэн алуурчинд бүх насаар нь хорих ял оноожээ

Next Post

Э.Бат-Үүл эрүүл мэндийн шалтгаанаар хуралдаа ирээгүй тул хурлыг хойшлууллаа

Next Post
Э.Бат-Үүл эрүүл мэндийн шалтгаанаар хуралдаа ирээгүй тул хурлыг хойшлууллаа

Э.Бат-Үүл эрүүл мэндийн шалтгаанаар хуралдаа ирээгүй тул хурлыг хойшлууллаа

Шинэ мэдээ

Мисс Ц.Аззаяа шилдэг 18-т шалгарч, “Best runway challenge”-ийн эзэн боллоо

Мисс Ц.Аззаяа шилдэг 18-т шалгарч, “Best runway challenge”-ийн эзэн боллоо

2026-05-31
Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

2026-05-30
Цаг агаарын мэдээ

Улаанбаатарт 23 градус дулаан байна

2026-05-30
Хотын дарга асан Х.Нямбаатар хотын шинэ дарга Б.Пүрэвдагвад захих захиас

Хотын дарга асан Х.Нямбаатар хотын шинэ дарга Б.Пүрэвдагвад захих захиас

2026-05-29
“Хүүхдийн марафон-2026” 5-р сарын 31-нд болно

“Хүүхдийн марафон-2026” 5-р сарын 31-нд болно

2026-05-29
Өнөөдөр олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

Өнөөдөр олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

2026-05-29
6-р сарын 1-нд авто зам хаана

6-р сарын 1-нд авто зам хаана

2026-05-29
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-05-29
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-05-29
ТАНИЛЦ: Тавдугаар сарын 31-нд болох Бурхан багшийн Их дүйчин өдрийн хөтөлбөр

ТАНИЛЦ: Тавдугаар сарын 31-нд болох Бурхан багшийн Их дүйчин өдрийн хөтөлбөр

2026-05-28
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.