• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Нийт нутгийн 50 гаруй хувьд нь өвөл, хаврын бэлчээрийн даац хүрэлцээтэй гарчээ

Дорж Нийтэлсэн: Дорж
2020-08-26
Ангилал: Нийгэм
Нийт нутгийн 50 гаруй хувьд нь өвөл, хаврын бэлчээрийн даац хүрэлцээтэй гарчээ

Монгол Улсын Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн 2020-2021 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргалаа.

Энэ сарын 20-ны байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага хэвийн сайн, 30 орчим хувьд дунд зэрэг, 20 хувьд муу гэсэн үнэлгээтэй байна.

Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн:

32.5% нь 50 хүртэлх хувь  (бэлчээрийн нөөцтэй)

18.1% нь 51-100 хувь          (бэлчээр хүрэлцээтэй)

25.0% нь 101-300 хувь        (даац 1-3 дахин хэтэрсэн)

  6.1% нь 301-500 хувь        (даац 3-5 дахин хэтэрсэн)

18.3% нь 500 хувиас их      (даац олон дахин хэтэрсэн) байна.

Өөрөөр хэлбэл нийт нутгийн 50 гаруй хувьд нь өвөл-хаврын бэлчээрийн даац хүрэлцээтэй байхаар, харин 50 орчим хувьд хэтэрч гарлаа.

Аймгийн дүнгээр авч үзвэл Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Говь-Алтай аймгуудын ихэнх нутгаар даац хэтэрч гарсан байна.

Бэлчээрийн даац олон дахин хэтэрч (улаан) гарсан сумдад Говь-Алтайн Төгрөг, Цээл, Халиун, Бигэр, Жаргалан, Чандмань, Дэлгэр,  Баянхонгорын Хүрээмарал, Бууцагаан, Заг, Бөмбөгөр, Галуут, Эрдэнэцогт, Баян-Овоо, Баянцагаан, Баацагаан, Жинст, Богд, Баян-Өндөр, Шинэжинст, Баянговь, Баянлиг, Өвөрхангайн Уянга, Зүүнбаян-Улаан, Сант, Баянгол, Баруунбаян-Улаан, Богд, Төгрөг, Булганы Рашаант, Төвийн Бүрэн, Өндөрширээт, Эрдэнэсант, Дэлгэрхаан, Дундговийн Эрдэнэдалай, Дэлгэрхангай, Хулд, Өлзийт, Сайнцагаан, Дэлгэрцогт, Дэрэн, Гурвансайхан, Өмнөговийн Сэрвэй, Булган, Мандал-Овоо, Цогт-Овоо, Баян-Овоо, Ханхонгор, Баяндалай, Манлай сумд орж байна.

Мөн Баян-Өлгийн Буянт, Увсын Зүүнхангай, Ховдын Мөст, Цэцэг, Говь-Алтайн Тонхил, Баянхонгорын Жаргалант, Гурванбулаг, Архангайн Өлзийт, Хотонт, Өвөрхангайн Бат-Өлзий, Хужирт, Хархорин, Бүрд, Өлзийт, Есөнзүйл, Баян-Өндөр, Нарийнтээл, Гучин-Ус, Хайрхандулаан, Тарагт, Орхоны Баян-Өндөр, Төвийн Аргалант, Лүн, Хэнтийн Дэлгэрхаан, Сүхбаатарын Баяндэлгэр, Дундговийн Сайхан-Овоо, Луус, Адаацаг, Говь-Угтаал, Өндөршил, Дорноговийн Сайхандулаан, Мандах, Өмнөговийн Номгон, Цогтцэций сумдад даац 3-5 дахин (улбар шар) хэтэрч гарсан байна.

Иймд өвөл-хаврын бэлчээрийн даац ихээхэн хэтэрч гарсан аймаг, сумдын нутагт өвс хадлан бэлтгэх, нэмэгдэл тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх, малын тоог бууруулах зэргээр арга хэмжээ авч ажиллахыг зөвлөлөлөө.

Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн

 

Previous Post

Орон нутгийн багш нар онлайнаар сургалтад хамрагдаж байна

Next Post

Вьетнамын иргэн Тай Нгок 47 жил огт унтаагүй

Next Post
Вьетнамын иргэн Тай Нгок 47 жил огт унтаагүй

Вьетнамын иргэн Тай Нгок 47 жил огт унтаагүй

Шинэ мэдээ

МИАТ: Дубайгаас тусгай үүргийн нислэгээр 243 иргэнийг авчирна

МИАТ: Дубайгаас тусгай үүргийн нислэгээр 243 иргэнийг авчирна

2026-03-10
Испаниас бусад нь Ираны асуудлаас дөлж байна

Испаниас бусад нь Ираны асуудлаас дөлж байна

2026-03-10
Г.Занданшатар: Засгийн газар аялал жуулчлалын бизнес эрхлэгчдээ бодлогоор дэмжин ажиллаж байна

Г.Занданшатар: Засгийн газар аялал жуулчлалын бизнес эрхлэгчдээ бодлогоор дэмжин ажиллаж байна

2026-03-10
2025 оны 08-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2026-03-10
МОНГОЛ ДОРНЫН ЗУРХАЙ:  Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сүлд тэнэж одно тохиромжгүй

Монгол дорнын зурхай

2026-03-10
Ахмад настны урт хугацааны асаргаа үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулна

Ахмад настны урт хугацааны асаргаа үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулна

2026-03-09
“Сургуулийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа иргэнд ажил олгогч байгууллага бүтэн өдрийн цалинтай чөлөө олгоно

“Сургуулийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа иргэнд ажил олгогч байгууллага бүтэн өдрийн цалинтай чөлөө олгоно

2026-03-09
Мартын 8-нд 20 эмэгтэй, 119 эрэгтэй эрүүлжүүлэгджээ

Мартын 8-нд 20 эмэгтэй, 119 эрэгтэй эрүүлжүүлэгджээ

2026-03-09
БНСУ: Иранчуудыг визний хугацаа хэтрүүлэн үлдэхийг зөвшөөрчээ

БНСУ: Иранчуудыг визний хугацаа хэтрүүлэн үлдэхийг зөвшөөрчээ

2026-03-09
Олон нийтийн сүлжээнд худал зар түгээсэн гадаадын иргэнд арга хэмжээ авлаа

Олон нийтийн сүлжээнд худал зар түгээсэн гадаадын иргэнд арга хэмжээ авлаа

2026-03-09
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.