• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Байгалийн гамшигт үзэгдэл болон аюулт үзэгдэл болно, зам давааг хааж болзошгүй

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-05-14
Ангилал: Бусад мэдээ, Зөвлөгөө, Нийгэм
Байгалийн гамшигт үзэгдэл болон аюулт үзэгдэл болно, зам давааг хааж болзошгүй

Онцгой байдлын ерөнхий газраас Цаг уур орчны шинжилгээний газартай хамтран өнөөдөр /2020.05.14/ цаг агаарын аюулт үзэгдлийн талаар мэдээлэл хийлээ. Маргаашнаас эхлэн нийт нутгаар эрс хүйтэрч, орон нутагт хүчтэй шороон болон цасан шуурга шуурахыг анхаарууллаа. Тухайлбал, энэ сарын 14-15-нд шилжих шөнө баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр, 15-ны өдөр төвийн аймгуудын ихэнх нутгаар 16,17-ны өдрүүдэд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж салхи секундэд 18-20 метр, говь тал хээрийн нутгаар секундэд 24-26 метр хүрч ширүүсч онц хүчтэй цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Энэхүү байгалийн гамшигт үзэгдэл нь 2008 оны тавдугаар сарын 26, 27-нд болсон цаг агаарын онц аюултай үзэгдэлтэй төстэй байна гэж ЦУОШГ-ын урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал онцоллоо. Түүний хэлснээр энэ сарын 15-нд Хэнтийн, Сүхбаатар, Говь сүмбэр, Дорноговийн нутгаар Төв Дундговийн зүүн хэсгээр салхи 26-28 метр ширүүсч  зарим үед 34м/с хүрч гамшигт үзэгдэл болох төлөвтэй байна. Мөн Төв аймаг, Хэнтий аймгийн хойд хэсгээр хүчтэй цасан шуурга шуурах байгалийн гамшигт үзэгдэл ажиглагдах аж.

2008 ОНД БОЛСОН ГАМШИГТ ҮЗЭГДЭЛ ДАХИН ДАВТАГДАЖ БОЛЗОШГҮЙ

ЦУОШГ-ын урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга  дарга Л.ОЮУНЖАРГАЛ:

-Ойрын үед ажиглагдах цаг агаарын гамшигт болон аюултай үзэгдэл нь 2008 онд болсон цаг агаарын гамшигт үзэгдэлтэй маш төстэй байгаа юм. Энэхүү байгалийн гамшигт үзэгдлийн үеэр 52 хүн амь насаа алдаж, 324 бог мал сүйдэж 100 байшингийн дээвэр хуурч, цахилгааны шон нурж тог тасарч байсныг эргэн сануулъя. Хүмүүс амь насаа алдсан шалтгаан нь үдээс өмнө  цаг агаар тогтуун байсан учраас хүүхдээ малд явуулсан, нимгэн хувцасласан, цаг агаарын аюулт үзэгдлийн талаарх сэрэмжлүүлгийг үл тоосноос болсон. Иймд иргэд та бүхэн өглөөний наранд хууртаж, амралтын өдрүүдэд малаа хотноос нь гаргахгүй, хүүхдийг малын бэлчээрт явуулахгүй, нимгэн хувцаслахгүй байхыг анхааруулъя. Ялангуяа Төв аймгуудын нутгийн хойд хэсгээр Хэнтий аймагт эрс хүйтэрнэ гэдгийг онцгойлон анхааруулж байна.Тиймээс малчид бэлтгэлтэй байгаарай.
ЗАМ ДАВААГ ХААЖ, ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛАЖ БОЛЗОШГҮЙ

Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам давааг хааж болзошгүй гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Тус газрын мэдээлснээр шаардлагатай бол гамшгаас хамгаалах үүднээс улсын чанартай зорчих хэсгийн хөдөлгөөнийг хязгаарлаж магадгүй аж.
ОБЕГ-ын дэд хурандаа Б.ДУЛАМСҮРЭН: 

Энэ сарын 15, 16-ны өдрүүдэд цаг агаарын аюултай үзэгдэл болох тул малчид малаа холын бэлчээрт гаргахгүй байхыг зөвлөж байна. Мөн иргэд цаг агаарын мэдээллийг тогтмол авч, ойр дотнын хүмүүстээ мэдээлэх хэрэгтэй. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хаасантай холбоотойгоор нийслэл дэх иргэд бага насны хүүхдээ хөдөө орон нутаг руу явуулсан. Иймд хөдөө орон нутагт бага насны хүүхдийг гэрээс нь гаргахгүй байх хэрэгтэй. Гадаа тоглуулахгүй байх, малын бэлчээрт явуулахгүй байхыг анхааруулж байна.
justify;”>Мөн амралтын өдрүүдэд хөдөө орон нутгийг чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс нэмэгддэг. Энэ амралтын өдрүүдэд цаг агаарын аюулт үзэгдэл ажиглагдах тул иргэд, жолооч нар холын болон ойрын замд явахгүй байхыг сэрэмжлүүлж байна. Ялангуяа Зүүн аймгуудын нутгаар зорчихгүй байх нь зүйтэй. Хэрэв хүндэтгэн үзэх зайлшгүй шалтгаантай бол жолооч нар тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангаж, дулаан хувцаслахыг анхааруулъя. Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас шуурганд төөрч, цасанд суувал яаралтай ОБЕГ-т хандаарай. Цаг алдах тусам дуудлага мэдээлэл тусламж оройтно. Мөн цаг агаарын таагүй нөхцөл байдлын үед зам даваа хаагдах, үзэгдэх орчин хязгаарлагддаг тул гамшгаас сэргийлэх үүднээс аймгийн ЗДТГ-ын захирамжаар зам даваа хаах, улсын чанартай замын зорчих хөдөлгөөний хэсгийг хязгаарлаж магадгүй. Түүнчлэн иргэд аль болох ил задгай гал гаргахгүй байхыг зөвлөе.

Previous Post

Титэм вирусын халдварын тоо 19-өөр нэмэгдэж батлагдсан тохиолдол 61 боллоо

Next Post

Д.Нямхүү: Коронавирусийн халдварын тохиолдол 37-оор нэмэгдэж, 98 боллоо

Next Post
Д.Нямхүү: Коронавирусийн халдварын тохиолдол 37-оор нэмэгдэж, 98 боллоо

Д.Нямхүү: Коронавирусийн халдварын тохиолдол 37-оор нэмэгдэж, 98 боллоо

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

2026-08-28
Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдөр хаагдана

Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдөр хаагдана

2026-08-28
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-08-28
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ

2026-08-28
Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороотой

2026-08-28
Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана

Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана

2026-08-27
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ

2026-08-27
Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

2026-08-27
Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

2026-08-27
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-08-27
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.