• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

НЭМҮТ-ийн 119 утсаар 8873 иргэн мэдээлэл авч 27 улсаас нийт 132 иргэн холбогдож, мэдээлэл авчээ

Дорж Нийтэлсэн: Дорж
2020-05-11
Ангилал: Бусад мэдээ, Зөвлөгөө, Нийгэм, Эрүүл мэнд
НЭМҮТ-ийн 119 утсаар 8873 иргэн мэдээлэл авч 27 улсаас нийт 132 иргэн холбогдож, мэдээлэл авчээ

Монгол Улсад ковид-19 халдварын анхны батлагдсан тохиолдол бүртгэгдсэн өдөр буюу 03 дугаар сарын 10-нас эхлэн 119 дугаарын утсыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв дээр ажиллуулж эхэлсэн. 24 цагаар ажиллах дээрх тусгай дугаарт 47 хоногийн хугацаанд гадаадын 14 улсаас нийт 132 иргэн холбогдож, мэдээлэл зөвлөгөө авчээ.

Өнгөрсөн 7 хоногт зохион байгуулсан Коронавируст Ковид-19 халдварт цартахалтай тэмцэх бэлэн байдлын дадлага сургуулилтын хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв дээр байрлах 119 тусгай дугаарын Шуурхай штабыг ч хамруулсан.

Энэ үеэр НЭМҮТ-ийн Ерөнхий захирал, анагаах ухааны доктор Д.Нарантуяа “119 тусгай дугаарын ачааллыг яаж тэнцвэртэй ажиллуулах дадлага сургуулалтыг хийлээ.  Өмнө нь 10 оператор ажиллаж байсан бол өнөөдөр дадлага сургуулилтаар 20 болгож өргөжүүлсэн. Олон улсын түвшинд яаж ажиллах ёстой тэр тоног төхөөрөмж, бааз сууриар хангагдлаа.

Мөн “КоллПро” ХХК хамтран “Shuurkhai 119” мобайл аппликэйшнийг ашиглан гадаадад байгаа монголчуудад халдварын талаарх мэдээлэл, зөвлөгөөг өгч ажиллаж байна” гэсэн юм.

Түүнчлэн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс иргэдийн дунд ковид-19 халдварын хандлага ямар байгааг судалгаа хийж, үнэлжээ. Үүнд

  • Амны хаалтаа тогтмол зүүнэ гэж 73 хувь нь хариулсан
  • Гар угаах давтамж ихэссэн үү гэхэд 99 хувь нь тийм гэж хариулсан
  • Спиртен суурьтай гар ариутгагч танд байна уу гэхэд 84 хувь нь байгаа гэж хариулсан байна.

Үүнээс үзэхэд иргэд коронавирусийн халдварын талаар хэрхэн урьдчилан сэргийлэх мэдлэгтэй болсон талаар Д.Нарантуяа захирал онцолсон.

Тусгай дугаарын 119 дугаартай 10 шугам дээр нийгмийн эрүүл мэндийн болон эрдэм шинжилгээний ажилтан гээд 30 хүний бүрэлдэхүүнтэй баг 3 ээлжээр 24 цагаар ажилладаг аж. Ээлжийн ахлагч нар өдөр бүрийн 08:00 цагт дуудлагын талаарх илтгэх хуудсыг боловсруулж ЭМЯ-нд илгээдэг. Улмаар Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цагаар тус утсанд хэдэн хүн холбогдож, мэдээлэл зөвлөгөө авсаныг хүргэдэг билээ.

Өчигдөр л гэхэд тусгай дугаарт 156 дуудлага ирсэн. Ихэнх нь коронавирусийн  үед ямар дэглэм барих, дэлхийн улс орнуудын нөхцөл байдлын талаар лавлажээ. Гадаадад байгаа иргэддээ мэдээллийг шуурхай өгөх зорилгоор 119 апп ажиллуулж байгаа. Энэ апп-аар гадаадын 5 улсаас 13 иргэн холбогдсон. АНУ-аас 3, Швейдээс 4, ОХУ-аас 2, Австралиас 3, Японоос 1 иргэн холбогдож мэдээлэл зөвлөгөө авчээ.

Тусгай дугаарыг ажиллуулснаар дараах үр дүн гарчээ.

  • Коронавируст халдварын талаарх зөвлөгөө, мэдээллийг ард иргэдэд түргэн

шуурхай хүргэж, нийгмийн сэтгэл зүйд гарсан айдас, түгшүүр, ойлгомжгүй байдал, сэтгэл зүйн дарамтыг бууруулах, хөнгөлөх, үнэн зөв бодит мэдээллийг хүсэлтийн дагуу өгөх;

  • Яаралтай тусламжийн 103, 100 дугаарын утсанд түргэн тусламжийн

дуудлагатай зэрэгцэн Коронавируст халдварын шинж тэмдэг, эмчилгээний талаар зөвлөгөө, мэдээлэл авах дуудлага багагүй ачаалал үүсгэж байсныг эрс бууруулсан

  • ЗГ, УОК, ЭМЯ-ны тогтоол, шийдвэрүүдийг цаг тухайд нь олон нийтэд хүргэх,

үүний дотор гадаадад амьдарч байгаа иргэд мэдээллийг шуурхай авах зэрэг ач холбогдолтой байв.

Previous Post

Олимпийн аваргатай адил захиралуудад ч бас дасгалжуулагч хэрэгтэй

Next Post

Дэлхий дахинд гараа угаах нь ямар чухал ач холбогдолтой болохыг тайлбарлаж байна

Next Post
Дэлхий дахинд гараа угаах нь ямар чухал ач холбогдолтой болохыг тайлбарлаж байна

Дэлхий дахинд гараа угаах нь ямар чухал ач холбогдолтой болохыг тайлбарлаж байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийг 2026-2029 онд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ

“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийг 2026-2029 онд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ

2026-04-27
Дүүжин замын тээврийн барилга угсралтын ажил 70 орчим хувьтай байна

Дүүжин замын тээврийн барилга угсралтын ажил 70 орчим хувьтай байна

2026-04-27
2025 онд 582 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлжээ

2025 онд 582 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлжээ

2026-04-27
НИТХ-ЫН ЭЭЛЖИТ VII ХУРАЛДААНЫГ ХОЙШЛУУЛЛАА

НИТХ-ЫН ЭЭЛЖИТ VII ХУРАЛДААНЫГ ХОЙШЛУУЛЛАА

2026-04-27
4-р сарын 18-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-04-27
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-04-27
ТАНИЛЦ: Өнөөдрийн цахилгаан хязгаарлах хуваарь

Ирэх долоо хоногийн цахилгаан хязгаарлах хуваарь

2026-04-26
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-04-26
4-р сарын 18-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-04-26
“Их хүрээ харваа” аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо

“Их хүрээ харваа” аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо

2026-04-25
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.