• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Би ерөнхийлөгчид нэр дэвших хэмжээнд хүрсэн хүн

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-05-06
Ангилал: Тод мэдээ, Улс төр
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Би ерөнхийлөгчид нэр дэвших хэмжээнд хүрсэн хүн

Таныг АН-тай тохироо хийсэн гэж хардах хүмүүс их байна. Яагаад АН-ыг сонгосон юм бэ?

-2012-2016 онд МАХН, АН хоёр хамтарсан Засгийн газар байгуулж байсан. Энэ үед хэдийгээр засаг барьж байсан ч миний бие шүүмжлэлтэй ханддаг байсан м. Өөрөөр хэлбэл, эрх баригч нам дотроо сөрөг хүчний үүрэг гүйцэтгэсэн гэсэн үг.

Дараагийн сонгуулиар АН-аас ес, МАХН-аас би ганцаараа орж ирсэн. Ганцаараа байгаа ч гэсэн 65-ийн эсрэг сөрөг хүчин болох үүрэг гарсан. Нөгөөтээгүүр, ялагдалдаа дүгнэлт хийх ёстой байсан. Учир нь бодлого нь буруу. Дээр нь Эрдэнэтийн 49 хувь зэрэг олон асуудал дээр иргэд гомдчихсон байсан.

Өнөөдөр МАН 65 суудалтай учраас гомдоллох зүйл байхгүй. Орон нутагт 90 хувь, Их Хуралд 90 хувь, хууль хяналтын байгууллагаа 100 хувь авчихсан. Тэр бүү хэл Ерөнхийлөгчөө хүртэл халаасандаа хийчихсэн шүү дээ.

Төмөр өргөдөг газар очоод Ерөнхийлөгчөө халаасандаа хийчихсэн. Ерөнхий сайд нь ч өөрсдийнх нь хүн. Тэдний хэлээд байдаг МАНАН мафи арилчихсан учраас одоо үр дүн хэрэгтэй.

Иргэдийг баяжуулж, сайхан амьдруулна, шударга ёсыг тогтооно гэсэн амлалтаа биелүүлээч. Уг нь шударга ёсыг өөрсдөөсөө эхлэх ёстой шүү дээ. Гуравдугаарт, төрийг эмхэлж, журманд нь оруулна гэж амалсан.

Энэ эмх цэгцээ өгөөч. Аль ч амлалтаа биелүүлээгүй учраас сөрөг хүчин нэгдэхээс өөр арагүй. Тиймээс хүссэн хүсээгүй АН бодит сөрөг хүчин мөн.

-АН өөрөө дотооддоо маш их зөрчилтэй байгаа шүү дээ?

-Энд байгаа намын дарга, гишүүнээр АН-ыг дүгнэх хэрэггүй. Би 1994-2011 хүртэл АН-ыын гишүүн байсан. Намаас яагаад гарсан бэ гэж хүмүүс асуухаа больж. Ойлгомжтой шүү дээ. Олон түмний нүдэн дээр намаасаа найман удаа хөөгдсөн.

-АН-д элсэн орохоо мэдэгдэхдээ С.Эрдэнэ даргатай хамт авахуулсан зурган дээрээ сонголтондоо нэг л итгэлгүй байгаа мэт харагдаж байсан талаар иргэд сонгогчид нар дүгнэсэн байна лээ?

-Хүнийг ямар өнцгөөр зураг авч олон нийтэд тараах л зүйл байгаагаас Ан-ын авсан зурган дээр хамгийн хөгжилтэй, баяртай байгаа хүн нь би байсан. Миний хувьд найман жил бие даагч хийлээ.

45 нас ч хүрлээ. Хуучин Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид ч нэр дэвших нас байна шүү дээ. Тиймээс улс төрийг томоор харж, улс оронд юм хиймээр байна.

-Та сөрөг хүчний хувьд АН болон МАН-ын үйл ажиллагаанд гол шүүмжлэлттэй ханддаг байсан хүний нэг. Сүүлийн үеийн чуулганаар үг хэлж, асуудал хөндөх нь цөөрсөн гэж иргэд дүгнэж байгаа. Намын бодлоготой холбоотой юу?

-Манайхан чуулган хуралдаад байна гэж хараад байгаа болохоос биш чуулган хуралдахгүй байгаа гэж боддог. Аливаа санал хураалтыг илээр хураах ёстой. Гэтэл цахим чуулганаар Чингис хааны танхимд наймаас найм зэргээр санал хурааж байна.

Үнэхээр тийм ч юм уу гүй ч юм уу бид мэдэхгүй. Их танхимд байхад ядаж бичлэг хийгээд үнэн худал нь ил тод харагддаг байсан. Би олон нийтэд бичлэг хийж байгаад 10 мянган цагийн таслалтыг 1000 цаг болгож кнопоор санал хурааж, Дэгийн тухай хууль санаачлаад батлуулж байсан хүн шүү дээ би. Энэ цаг үед илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ, ус хийсэн ч сэгсэрнэ гэгчээр миний шүүмжлэх өөрөө утгагүй болчихоод байгаа юм.

-Цар тахлын үед хэрэгжих хууль баталсан. Хэрэгжих боломжийг у гэж харж байгаа вэ?

-Ард түмнийг яаж дэглэх вэ, хэрхэн зовоож шулан мөлжих вэ гэдэг санаа байгаа болохоос биш улс оронд хэрэгтэй юм юу хийсэн юм бэ. Хоёрхон хоногийн өмнө баар нээгээд өнөөдөр хаагаад л. Тэгсэн хэрнээ гадаадад байгаа иргэдээ авчрахгүй. Уг нь авчрах боломжтой шүү дээ. Иргэд онгоц гаргаад өг гэж хүсээгүй.

Харин улсын хил дээр ямар нэгэн аргаар яваад очъё. Та нар намайг хил рүү оруул гэхээр иргэндээ хилээ нээхгүй гээд суугаад байх юм. Сүүлийн үед бодит мэдээлэл авахад хэцүү болчихоод байна. Бүгдээрээ шоу болж хувирсан. Өөрөөр хэлбэл, иргэд мэдээллийн өлсгөлөнд орсон гэсэн үг.

Previous Post

Нохой коронавирусийн халдварыг үнэрлээд илрүүлдэг болно

Next Post

Өнөөдөр 1088 сургалтын төвийг ЭМЯ-ны зөвлөмжийг үндэслэн үе шаттай нээнэ

Next Post
Өнөөдөр 1088 сургалтын төвийг ЭМЯ-ны зөвлөмжийг үндэслэн үе шаттай нээнэ

Өнөөдөр 1088 сургалтын төвийг ЭМЯ-ны зөвлөмжийг үндэслэн үе шаттай нээнэ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

2026-10-23
Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

2026-10-23
“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

2026-10-23
“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

2026-10-23
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

2026-10-23
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

Оюутолгойн 3 их наядын ногдол ашгийн зарцуулалтын талаарх хуулийг татан авах асуудлыг хэлэлцэж, буцаан татахаар шийдвэрлэжээ

2026-10-23
МҮЭ-ийн холбоо Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үүдэнд цуглаан зохион байгуулж байна

МҮЭ-ийн холбоо Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үүдэнд цуглаан зохион байгуулж байна

2026-10-23
Ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

2026-10-23
Увс аймагт цасан шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайж байна

Увс аймагт цасан шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайж байна

2026-10-22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

2026-10-22
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.