• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Өнөөдөр 1088 сургалтын төвийг ЭМЯ-ны зөвлөмжийг үндэслэн үе шаттай нээнэ

Дорж Нийтэлсэн: Дорж
2020-05-06
Ангилал: Боловсрол, Видео мэдээ, Нийгэм, Тод мэдээ
Өнөөдөр 1088 сургалтын төвийг ЭМЯ-ны зөвлөмжийг үндэслэн үе шаттай нээнэ

12 дугаар ангийн сурагчдад танхимын давтлага өгөхөөр боллоо

Засгийн газрын хуралдаанаар сургалтын төвүүдийг нээх тухай УОК-ын тогтоолыг баталлаа. Ингэснээр өнөөдрөөс эхлэн 1,088 сургалтын төвийг ЭМЯ-ны зөвлөмжийг үндэслэж үе шаттай нээнэ. 16-аас дээш насны иргэдийг сургалтад хамруулна.

Мөн төгсөх ангийн буюу 12 дугаар ангийн 30,000 орчим сурагчийг сургууль тус бүрт нь танхимын давтлага өгөхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгт даалгасан байна.

Энэ дагуу нэг сургуульд 40-50 хүүхэд байхаар буюу ангид 10-аас хэтрэхгүй сурагч давтлага авч болохоор боллоо гэж Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга мэдээллээ.

Өнөөдөр Засгийн газар сургалтын төвүүдийн үйл ажиллагааг нээх эсэх шийдвэрийг гаргана

Засгийн газрын ээлжит хуралдаан эхэлжээ. Өнөөдрийн хурлаар сургалтын төвүүдийн үйл ажиллагааг нээх тухай УОК-оос гаргасан шийдвэрийг хэлэлцэж батлах учиртай. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
Өнгөрсөн Даваа гарагт УОК мэргэжлийн/богино хугацааны/ сургалт явуулж буй сургалтын төвүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээхээр шийдвэрлэж, УОК-ын тогтоол гаргасан. Ингэснээр “Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр Боловсролын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 139 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах шаардлага үүсэж байгаа. Тодруулбал 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл үйл ажиллагааг нь зогсоосон боловсролын байгууллагуудын жагсаалтаас “сургалтын төв”-ийг хасаж тус тогтоолд Засгийн газрын хуралдаанаар өөрчлөлт оруулснаар УОК-ын дээрх тогтоол хүчин төгөлдөр болох юм.

Манай улсад мэргэжлийн анхан шатны ур чадвар олгох 414, гадаад хэлний сургалтын 255, жолоочийн мэргэшил олгох 419 гээд бүртгэлийн гэрчилгээ авч үйл ажиллагаа явуулж байгаа нийт 1,088 сургалтын төв байдаг.

Эдгээр сургалтын төвүүдэд дараах шаардлагыг тавина. Үүнд:

  1. биеийн халуун үзэх,
  2. амны хаалт зүүх,
  3. аль болох цахим сургалт хийх,
  4. ширээг 1-1.5 метрийн зайтай байрлуулах,
  5. нэг удаа 10 хүртэл хүнтэй, богино цагаар хичээллэх,
  6. анги танхимд спиртэн суурьтай гар ариутгагч байршуулах,
  7. 2 цаг тутамд агаар сэлгэх,
  8. хичээлийн хэрэгслийг дамжуулж хэрэглэхгүй байх,
  9.  сандал, ширээ, самбар, номын ширээ зэрэг хатуу гадаргууг ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор 2 цаг тутам цэвэрлэх,
  10. анги танхимд гадуур хувцас өлгөхгүй, сэгсрэхгүй байх,
  11. ээлж хооронд анги танхимд цэвэрлэгээ агаар сэлгэлт хийх,
  12. анги танхимд хооллохгүй байх,
  13. урьдчилан сэргийлэх санал, зөвлөмжийг ил байршуулсан байх шаардлагыг УОК, ЭМЯ-аас тавьж буй бөгөөд, биелүүлсэн сургалтын төвүүдийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь нээх аж.
Previous Post

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Би ерөнхийлөгчид нэр дэвших хэмжээнд хүрсэн хүн

Next Post

УИХ-ын гишүүн асан Хэнтий аймгийн засаг дарга Ганбямбын хүү Дөлгөөн Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч болно

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Их дээд сургуулийн диплом гаргаж өгнө гээд залилжээ

Их дээд сургуулийн диплом гаргаж өгнө гээд залилжээ

2026-02-08
Төмөр зам доогуурх нүхэн гарц төслийн бүтээн байгуулалт гурван байршилд үргэлжилж байна

Төмөр зам доогуурх нүхэн гарц төслийн бүтээн байгуулалт гурван байршилд үргэлжилж байна

2026-02-08
Ирэх хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ: 13-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна.

2026-02-08
Ирэх 7 хоногийн ордуудын зурхай \2026.2.02-09\

Ирэх 7 хоногийн ордуудын зурхай / 2026.02.09-02.15/

2026-02-08
Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-т оролцож, үг хэллээ

Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-т оролцож, үг хэллээ

2026-02-07
Х.Нямбаатар: Барилгын норм, журам зөвлөлтийн үеийн өртөг өндөр, хүнд хийцлэлтэй, хуучин стандартаар явдгийг өөрчлөх ёстой

Х.Нямбаатар: Барилгын норм, журам зөвлөлтийн үеийн өртөг өндөр, хүнд хийцлэлтэй, хуучин стандартаар явдгийг өөрчлөх ёстой

2026-02-07
Ажлын хэсэг импортоор оруулж ирж буй тамхи, тамхин бүтээгдэхүүн олон улсын стандартын шаардлагад нийцэж байгаа эсэх талаар санал солилцлоо

Ажлын хэсэг импортоор оруулж ирж буй тамхи, тамхин бүтээгдэхүүн олон улсын стандартын шаардлагад нийцэж байгаа эсэх талаар санал солилцлоо

2026-02-07
Сэргээгдэх эрчим хүч, ногоон санхүүжилтийн талаарх олон талт түншлэлийг бэхжүүлэх тухай өндөр түвшний хэлэлцүүлэг боллоо

Сэргээгдэх эрчим хүч, ногоон санхүүжилтийн талаарх олон талт түншлэлийг бэхжүүлэх тухай өндөр түвшний хэлэлцүүлэг боллоо

2026-02-07
МҮЭХ: ХУУЛЬ ЗӨРЧСӨН ТОГТООЛУУДЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХГҮЙ БОЛ НЭГДСЭН АЖИЛ ХАЯЛТ РУУ ШИЛЖИХ ЭРСДЭЛ ҮҮСЭЭД БАЙНА

МҮЭХ: ХУУЛЬ ЗӨРЧСӨН ТОГТООЛУУДЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХГҮЙ БОЛ НЭГДСЭН АЖИЛ ХАЯЛТ РУУ ШИЛЖИХ ЭРСДЭЛ ҮҮСЭЭД БАЙНА

2026-02-07
Х.Нямбаатар: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд ирэх жил 450 мянга орчим хүүхдэд сүү өгөхийг зорьж байна

Х.Нямбаатар: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд ирэх жил 450 мянга орчим хүүхдэд сүү өгөхийг зорьж байна

2026-02-07
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.