• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Т.Болдбаатар: Дарханы замыг ирэх зургадугаар сард ашиглалтад оруулах ямар ч боломжгүй

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-01-10
Ангилал: Нийгэм, Тод мэдээ
Т.Болдбаатар: Дарханы замыг ирэх зургадугаар сард ашиглалтад оруулах ямар ч боломжгүй

Нийт 400 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтээр баригдах Улаанбаатар-Дархан  чиглэлийн 204 км автозамын ажил эхлээд жил гаруйн хугацаа өнгөрсөн ч гүйцэтгэл нь ердөө 20-30 хувьтай байгаад иргэд бухимдаж байна.

Учир нь тус замд зорчиж буй иргэд  эд хөрөнгөөрөө хохирч, хугацаа алдаад зогсохгүй хагас жилд 300 орчим осол гарч, 10 орчим иргэн амиа алдсан.

Харин салбарын сайд нь Дарханы замыг ирэх зургадугаар сард ашиглалтад оруулна хэмээн мэдэгдээд буй.  Энэ талаар Монгол Улсын зөвлөх инженер Т.Болдбаатараас тодрууллаа.

-Зам тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Дарханы замыг ирэх зургадугаар сард ашиглалтад оруулна хэмээн мэдэгдээд байна.  Заасан хугацаандаа амжих уу?
-Ажил эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Салбарын сайд нь ирэх зургадугаар сард Дарханы замыг ашиглалтад оруулна гэж мэдэгдсэн байсан. Миний хувьд эргэлзэж байна. Мэргэжлийн бус сайд, авлигач түшмэд Дарханы замын ажилд тушаа болж байгаа. Бодлогын алдаанаас энэ бүх алдаа завхрал үүдэлтэй.

Дарханы замын нийт хөрөнгө оруулалт 400 орчим тэрбум төгрөг. Энэ замыг барихад түр зам ямар ч шаардлагагүй байсан. Түр зам тавьснаас болж маш олон иргэн эд хөрөнгө, амиараа хохирсон. Арваад хүн амиа алдлаа. Энэ бол байж болшгүй асуудал. Зам тээвэр хөгжлийн сайд мэргэжлийн асар том алдаа гаргасан. Энэ бол зөвхөн замын асуудал биш.

Дархан, Сэлэнгэ, Орхон аймгийн олон мянган иргэний амь нас, аюулгүй байдал, амжиргаатай холбоотой асуудал. Цаашилбал Дарханы зам бол  олон улсын сүлжээнд холбогдсон Монголын нүүр царай болсон зам шүү дээ.  Ер нь -5 хэмийн хүйтэнд замын ажил хийх ямар ч боломжгүй. Стандартад ингэж заасан байдаг юм.

Бодитоор харахад Дарханы замыг ирэх зургадугаар сард ашиглалтад оруулах ямар ч боломжгүй байна. Чухам ямар үндэслэлээр салбарын сайд нь ингэж хэлснийг мэдэхгүй юм. Сонгуулийн жил учраас иргэдийг түр тайвшруулах гэж ингэж хэлсэн юм уу, ямар тооцоо судалгаа, үндэслэлтэй ярьсныг  ойлгохгүй байгаа. Мэргэжлийн бус Засгийн газар маш хариуцлагагүй байна л даа.

Харин 2012-2016 онд Ардчилсан намын Засгийн газрын үед нийтдээ 4304 км автозам баригдсан. 21 аймгийн дийлэнх нь хатуу хучилттай автозамаар холбогдсон. Тэр ч бүү хэл Хөвсгөлийн замд түгжрэл үүсч, дотоодын аялал жуулчлал өмнө нь байгаагүйгээр нэмэгдэж, дэлгүүрийнх нь лангуу хоосорч байсан талаар нутгийнхан ярьдаг. Зам дагаж хөгжил ирнэ гэж тэр.

Харин өнөөгийн эрх баригчид бүрэн эрхийнхээ хугацаанд ямар бүтээн байгуулалт хийв, хэдэн км зам барив гээд судлаад үзэхээр үнэхээр нүдэнд харагдаж, гарт баригдах зүйл алга. Налайхын автозамын ажлыг дуусгаагүй, 20 км түр зам тавиад орхисон байна. Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км авто замын ажил өнөөдөр ямар байдалтай байгааг иргэд харж байна. Өнгөрсөн хугацаанд энэ замд олон хүний  машин, техник эвдэрч эд хөрөнгөөрөө хохирлоо. Зам тээврийн ослууд нэмэгдэж, дугуй нь буудчихсан машинууд замын хажуугаар дүүрэн байна. Өнгөрсөн онд зургаан хүн Дарханы замд амиа алдсан. Энэ бүхэн байж болшгүй алдаа.

Эх сурвалж: demparty.mn

Previous Post

“Тэтгэврийн зээл тэглэх“ хууль Үндсэн хуулийн цэц дээр унаж, хүчингүй болох уу

Next Post

Өнөөдөр Тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг батална

Next Post
47 гишүүн ээлжит бус сонгууль явуулахын төлөө гарын үсэг зуржээ

Өнөөдөр Тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг батална

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Нэгдүгээр эмнэлэг түрүү булчирхай, бөөрний мэс засалд робот технологи нэвтрүүлжээ

Нэгдүгээр эмнэлэг түрүү булчирхай, бөөрний мэс засалд робот технологи нэвтрүүлжээ

2026-09-11
НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

2026-09-11
Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана

2026-09-11
Сүхбаатар аймагт автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ

Сүхбаатар аймагт автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ

2026-09-11
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-09-11
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт +21 градус дулаан байна

2026-09-11
Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлнэ

Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлнэ

2026-09-10
Арабын Нэгдсэн Эмират улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа

Арабын Нэгдсэн Эмират улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа

2026-09-10
Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

2026-09-10
Дугаарын хязгаарлалт энэ сарын 12-ны бямба гарагт дуусна

Дугаарын хязгаарлалт энэ сарын 12-ны бямба гарагт дуусна

2026-09-10
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.