• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

“Тэтгэврийн зээл тэглэх“ хууль Үндсэн хуулийн цэц дээр унаж, хүчингүй болох уу

Дорж Нийтэлсэн: Дорж
2020-01-10
Ангилал: Нийгэм, Тод мэдээ, Улс төр
“Тэтгэврийн зээл тэглэх“ хууль Үндсэн хуулийн цэц дээр унаж, хүчингүй болох уу

УИХ-ын өчигдрийн хуралдаанаар “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх” тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дууссан. Ингэснээр тус хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороодод шилжүүлсэн юм. Иймд тэтгэврийн зээлийг тэглэх хуулийг өнөөдөр эцэслэн батлах бололтой.

Тус хууль батлагдсанаар “тэтгэврийн зээл”-тэй иргэдийн зээлийг 6 сая төгрөг хүртэл тэгшитгэж төрөөс барагдуулах бол түүнээс өндөр зээлтэй иргэд зөрүүг нь өөрсдөө цаашид төлөх ажээ. Мөн тэтгэврийн зээл аваагүй иргэдэд 1 сая төгрөгийн баучер гаргаж өгөх нь зүйтэй гэдэг дээр УИХ-ын гишүүд санал нэгдэж байна.

Харин тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх нь Үндсэн хууль зөрчих, цаашлаад Үндсэн хуулийн цэц дээр хууль унаж, хүчингүй болж болзошгүй байгаа ажээ.

Учир нь зөвхөн тэтгэврийн зээлийг тэглэх хууль гарч байгаа нь Үндсэн хуулийн 1.2 –д заасан “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны зарчим мөн” гэсэн заалтыг зөрчиж байгаа бол, мөн Үндсэн хуулийн 14.2-д заасан “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчиж байгаа юм байна.

Иймд хэн нэгэн энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэсэн тохиолдолд Үндсэн хуулийн хэд, хэдэн заалтыг зөрчсөн гэх  Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх” тухай хууль хүчингүй болж магадгүй юм.

Сонирхуулахад, өчигдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүү ахмадын тэтгэврийн зээлийн үлдэгдлийг тэглэх тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үеэр үг хэлэх хүсэлт гаргатал УИХ-ын дарга Г.Занданшатар, “Энэ буяны ажлыг хэл амгүй ингэс хийгээд явуулчихвал яасан юм бэ. Үг хэлэх хэрэг байна уу, Буян юм байгаа юм ш дээ” гэж багагүй хөгжөөгөөд авсан юм.

Эх сурвалж: isee.mn
Previous Post

Трамп Ирантай дайтахгүй, хориг арга хэмжээ авна гэдгээ мэдэгдлээ

Next Post

Т.Болдбаатар: Дарханы замыг ирэх зургадугаар сард ашиглалтад оруулах ямар ч боломжгүй

Next Post
Т.Болдбаатар: Дарханы замыг ирэх зургадугаар сард ашиглалтад оруулах ямар ч боломжгүй

Т.Болдбаатар: Дарханы замыг ирэх зургадугаар сард ашиглалтад оруулах ямар ч боломжгүй

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“UB food” фестиваль дөрөвдүгээр сарын 17-26-ны өдрүүдэд төв талбайд зохион байгуулагдана

“UB food” фестиваль дөрөвдүгээр сарын 17-26-ны өдрүүдэд төв талбайд зохион байгуулагдана

2026-04-15
ТАНИЛЦ: Өнөөдрийн цахилгаан хязгаарлах хуваарь

ТАНИЛЦ: Өнөөдрийн цахилгаан хязгаарлах хуваарь

2026-04-15
Х.Нямбаатар: Нарны гүүрээс Баруун дөрвөн зам хүртэлх явган хүний зам, талбайг шинэчилнэ

Х.Нямбаатар: Нарны гүүрээс Баруун дөрвөн зам хүртэлх явган хүний зам, талбайг шинэчилнэ

2026-04-15
Төвийн аймгуудын нутгийн зарим хэсгээр цас орж, цасан шуурга шуурна

Төвийн аймгуудын нутгийн зарим хэсгээр цас орж, цасан шуурга шуурна

2026-04-15
У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна тэнд хүч чадал оршдог. Эв нэгдлийг устгадаг зүйл нь ёс зүйгүй байдал

У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна тэнд хүч чадал оршдог. Эв нэгдлийг устгадаг зүйл нь ёс зүйгүй байдал

2026-04-15
Монгол дорнын зурхай

Монгол Дорнын зурхай

2026-04-15
Цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-04-15
Спортын төрөлжсөн цогцолборыг барьснаар 16 төрлийн дугуйланд 40 мянган хүүхэд суралцана

Спортын төрөлжсөн цогцолборыг барьснаар 16 төрлийн дугуйланд 40 мянган хүүхэд суралцана

2026-04-14
Улсын хэмжээнд мал төллөлт 29.6 хувьтай байна

Улсын хэмжээнд мал төллөлт 29.6 хувьтай байна

2026-04-14
Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

2026-04-14
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.